No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #41: Судалгаанаас харахад Ковид-19-өөр өвчилсөн хүмүүсийн дунд ганцаардал их байна

Зүрхээ сонс #41: Судалгаанаас харахад Ковид-19-өөр өвчилсөн хүмүүсийн дунд ганцаардал их байна

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад “Ковид-19 ба Эдгэрэлт” сэдвээр ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

https://soundcloud.com/zurheesons/zrkhee-sons-41-kovid-19-ba-edgerelt

Ковид-19-ийн эдгэрэх үйл явцын сэтгэл зүйн байдал

Ковид-19 туссан гэдэг мэдээ нь гэнэтийн зүйл юм. Гэнэтийн мэдээлэл нь хүний оюун санаанд тодорхой хувиар цочрол үүсгэдэг. Учир нь ажил, амьдралын хэв маягт гэнэтийн өөрчлөлтүүд гарах гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн хүний сэтгэл зүйг гэнэтийн байдлаар хямраах нөхцөл үүсдэг гэсэн үг. Үүнийг мэргэжлийн хэллэгээр хямралын үеийн сэтгэл зүй гэдэг.

Мэдээж халдвар авснаар эмнэлзүйн шалтгаантай бодит шинж тэмдгүүд илэрнэ. Үүнийг дагаад сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж байгаа юм. Хоёрдугаарт ковид-19-тэй холбоотой маш их мэдээллүүд гарч байна. Энэ өвчнийг туссан хүмүүс яаж даван туулах талаар бие биедээ зөвлөх оролдлого хийж байгаа шүү дээ. Гэтэл тухайн мэдээллийг хүн өөрийн онцлогоосоо шалтгаалаад өөр өөр хүлээж авах нь бий. Магадгүй хэт их мэдээлэл нь айдас, түгшүүр, стрессийг үүсгэж болно. Цаашлаад халдвар авснаасаа болоод нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байгаа нь ганцаардлыг бий болгож байна. Мөн зарим хүмүүсийн хувьд амьжиргаа, санхүүгийн асуудал ч яригддаг. Энэ бүх сэтгэл зовоосон асуудал нь оюун санаанаас биед нөлөөлөхдөө дархлааг сулруулж байдаг.  

Ковид-19-ийн халдвар авсан дотнын хүндээ хэрхэн туслах вэ?

Ковид-19-ийн халдварыг санаатайгаар аваагүй учраас буруутгаж шүүмжлэхээс илүү даван туулахад нь туслах хэрэгтэй. Тэр хүнийгээ илааршуулахын тулд бодит дэмжлэгүүд үзүүлэх нь зөв юм. Мөн ээжүүд өвдсөн тохиолдолд маш их хүндрэл гарч байна уу гэдэг зүйл ажиглагдсан. Учир нь ээж гэрийн бүхий л зүйлсийг хийдэг учраас тэр хүнд өвдөх орон зай нь байхгүй болж байна.

Олон улсын судалгаанаас харахад Ковид-19-өөр өвчилж байгаа хүмүүсийн дунд ганцаардал их байна гэсэн дүн гарчээ. 

Ганцаардах мэдрэмж нь хувь хүн дээр ч тэр, “галын фронтод” ажиллаж байгаа эмч нарын дунд өндөр байна гэх үзүүлэлт гарсан. Учир нь тэд бүгдээрээ гэр бүлээсээ хол байгаа. Ганцаардах мэдрэмжийг даван туулахын тулд хүн бүр өөрийн орчин нөхцөл, чадвартаа тохируулаад төлөвлөх хэрэгтэй. Түүнчлэн ганцаараа амьдардаг, өндөр настангуудын хувьд түүний баг, хорооны ажилтан анхаарал тавих хэрэгтэй гэж бодож байна. Мөн ганцаардах мэдрэмж төрвөл найз нөхөд, хамаатан садан руугаа утсаар ярьж, ярилцаж болно. Ковид-19-ийн эдгэрэлтийн явцад өмнө нь амьдарч байсан амьдралын хэмнэлээ хадгалахыг хичээгээрэй. Хувь хүний стресс бага байх нь ковид-19-ийг  даван туулахад тусална.

Таны оюун санаа, бие махбод нэг зүйл. Хэрэв та ямар нэг байдлаар ковид-19-ийн халдвар аваад сэтгэл зүйн хувьд тогтворгүй байвал өөрийгөө тайвшруулах аргачлалыг гаргаарай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд