No menu items!
HomeХүмүүсОлон Улсын тавцанд танигдсан Монгол жүжигчид

Олон Улсын тавцанд танигдсан Монгол жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Олон Улсын тавцанд танигдсан Монгол уран бүтээлчдээ онцолж байна.

Жүжигчин Б.Ганчимэг

Английн кино урлаг болон загварын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө ялгаран гарч ирж буй монгол бүсгүй Баярсайханы Ганчимэг Холливудын 10 гаруй кинонд тоглож, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн улаан хивснээ алхаад удаж байна.

Англид 10 гаруй жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд “Wonder Women” /2017/, “Ex Machima” /2014/, “In the Name of Ben Hur”/2016/, “Fast and Furious 6” /2013/, Ronan-47 /2013/ зэрэг кинонд дүрээ бүтээсэн билээ.  Манай үзэгчид Ганчимэгийг “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд нутгийн уугуул эмэгтэйн гол дүрийг бүтээснээр нь сайн мэднэ. Тус уран бүтээл яах аргагүй түүний гол амжилтуудын  нэг. Тэрээр 2016 онд Английн “The city Lit”  их сургуульд жүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгссөн мэргэжлийн жүжигчин. Мөн моделийн чиглэлээр GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцжээ.

Жүжижгчин Р.Анхням

2004 онд хэвлэгдэж, 2005 ондоо хятадын шилдэг зохиолоор шалгарсан БНХАУ-ын зохиолч Жан Руны “Чонон сүлд” Монголыг оролцуулаад дэлхийн 32 хэл дээр хэвлэгдсэн. Уг зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно ижил нэрт уран бүтээл туурвин дэлхий нийтэд нээлтээ хийсэн нь саяхан.  Оскарын шагналт найруулагч Жан Жак Анног монголчууд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор нь сайн мэднэ. “Чонон сүлд” киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Р.Анхням, Бэсин Зябу нар тоглосон юм.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхням “Чонон сүлд” кинонд гол дүр бүтээснээрээ дэлхийн хэмжээний том төслийн багт шилэгдэн ажилласан Монголын анхдагч эмэгтэй жүжигчин болсон билээ.

Тус киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн тэрбээр “Энэ кинонд аль болох Монгол эмэгтэй, ахуй ямар вэ гэдгийг єєрийн дvрээр гаргахыг зорьсон. Яагаад гэвэл Хятадын хэдэн мянган эмэгтэй жvжигчин, Євєрмонголын маш олон жvжигчдийн оролцсон шалгаруулалтаас гарсан учраас надад алдаа хийх эрх байгаагvй. Монгол хvн ийм байдаг юм байна гэж харна. Тиймээс маш их хичээсэн” хэмээн кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Жүжигчин Ц.Цэрэнболд

Орчин үеийн дэлгэцийн уран бүтээлд Монгол эрийн сайхан чанарыг шингээсэн дүрүүдийг бүтээж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүсийн нэг бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Тэрээр нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Аав” киногоороо “Academy Awards 2015” наадын шилдэг эрэгтэй гол дүрийн эзэн болж байлаа.

Түүний анхны гадны уран бүтээл бол Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны кино юм. Тус кинонд Жамухын дүрд тоглож байжээ. 2016 онд түүний тоглосон “Burn your maps” кино Торонтогийн Олон Улсын кино наадамд өрсөлдсөн билээ. Жүжигчин Ц.Цэрэнболд тус киноны хөгшин зайрангийн дүрийг бүтээсэн.  “Burn your maps” киног АНУ-ын найруулагч Жоран Робертс найруулсан юм.

Мөн 2018 онд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглосон. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээсэн тус адал явдалт киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулсан бөгөөд кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нар тоглосон юм.

Жүжигчин Б.Амарсайхан

Түүнийг үзэгчид монгол төрхтэй сайхан жүжигчин хэмээн үнэлдэг. Б. Бадар-Ууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр” кинонд анхны дүрээ бүтээж, дипломын ажлаа Камертоны Болдын дуулсан дууны клипээр хамгаалсан. Дараа жил нь “Тавилан”, 2000 онд “Удирдагч” гэдэг кинонд тоглосон. Тэрээр “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Аравт”, “Үргээлэг”, Япончуудын бүтээсэн “Чингис хаан”, “Марко Поло” зэрэг олон уран бүтээлд дүрээ бүтээсэн. Нетфликсийн “Марко Поло” цувралын 12 гол дүрд нийт 1500 гаруй жүжигчин өрсөлдсөн дүрийн сонгон шалгаруултанд хувиараа оролцон тэнцэж монгол жүжигчин Холливуд руу гарах анхны шанг татсан тэрбээр “Азийн олон улсын кино наадам”-ын хүндэт таван гишүүний нэгээр сонгогдсон юм.

Мисс, Жүжигчин А.Баярцэцэг

“Дэлхийн мисс” тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргаж байсан мисс бүсгүй загварын тайзнаа алхахаас гадна жүжиглэх авьяастай нэгэн. 

Тэрбээр “Хөхөө”, “Ээж хадны домог”,  “Хөх тавилан”, “Явуулын хүн”  зэрэг уран сайхны кинонд тоглосон байдаг.  Түүний хувьд 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглосон бол 2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тоглосон юм. 2019 онд Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн. Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киноны гол дүрээ бүтээсэн нь анхных байв. Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д жүжигчин мэргэжлээр суралцсан тэрбээр Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны гишүүн болсон билээ.

Жүжигчин С.Ариунбямба

“Содура”, “Аравт”, “Луйвар”, “Үргээлэг”, “2000” зэрэг кино бүтээлүүдээрээ авьяас чадвараа харуулж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээж, Олон Улсын тавцанд хөл тавьсан юм.

2019 оны зургадугаар сараас Хятадын сувгуудаар цацагдаж эхэлсэн “The Longest Day in Chang’an” хэмээх түүхэн цуврал Хятадын киноны “топ 10”-ийг тэргүүлсэн. Тус цуврал Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн бусад орнуудад гарч, Viki, Amazon, YouTube зэрэг видео вэбсайтаар Хойд Америкт гарсан.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд