No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилА.Оюунжаргал: 4-6 насны хүүхэд өөрөөсөө гадна хорвоо ертөнцийг танин мэдэж байдаг

А.Оюунжаргал: 4-6 насны хүүхэд өөрөөсөө гадна хорвоо ертөнцийг танин мэдэж байдаг

-

УНТЭ-ийн НЭМТА-ны сэтгэцийн эмгэг судлаач А.Оюунжаргалын “Хүүхдийн сэтгэц нийгмийн хөгжил” сэдвийн хүрээнд өгсөн мэдээллийг сийрүүлэн хүргэж байна.

Хүүхдийн насны онцлог, тухайн насанд эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хүүхдийн насыг үечлэлээр нь 5 үе шатаад хуваадаг.

Нялх буюу 0-1 нас: Энэ насанд хүүхдэд итгэх болон үл итгэх мэдрэмж төрж байдаг. Тиймээс эцэг эхчүүд илүү анхаарал, халамжтай байж, итгэж болно гэсэн мэдрэмжийг төрүүлэхийн тулд цагт нь хооллож, хуурайлж, хүүхдэд таатай мэдрэмж төрүүлэх орчинг бий болгох хэрэгтэй. Энэ нөхцөл хангагдаагүйгээс хүүхэд хэт итгэмтгий, идэвх сонирхол муутай, бусдыг даган дуурайх хандлагатай болон төлөвшдөг.

Балчир нас буюу 1-3 нас: Хараат тусгаар байдал болон ичих, эргэлзэх мэдрэмж төрдөг. 1-3 насны хүүхэд өөрөөсөө гадна хорвоо ертөнцийг таньж мэдэх эхэн үе шатандаа байдаг. Энэ үед хүүхэд бие даан хоолоо идэх, хувцаслах, бие засах зэрэг чадваруудыг эзэмшсэн байх ёстой. Мөн 1-3 насны хүүхэд “Би өөрөө” гэх хандлагатай байдаг. Эцэг эхчүүд энэ үед хүүхдээ дэмжиж, биеийг нь даалгаж сургах шаардлагатай байх нь. Хүүхдийг биеэ даах үед нь дэмжихгүй, хэт бөөцийлснөөс болоод ирээдүйд тайван бус, харамч, сүйтгэмтгий, уйланхай, өөртөө итгэлгүй болох хандлагатай байдаг.

Тоглоомын нас буюу 4-6 нас: Энэ үед хүүхэд өрөөсөө гадна хорвоо ертөнцийг танин мэдэж байдаг. Энэ үед ээж аавууд хүүхдийн “яагаад” гэдэг асуултад хариулах шаардлагатай болдог. Бүх зүйлийг таньж мэдэх гэж байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдийн бүх үйлдэл дээр нь хамт байж, дэмжиж, тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрэв энэ хэрэгцээ нь хангагдахгүй бол хүүхэд өөртөө итгэлгүй, гэмших, өөрийгөө буруутгах, сөрөг сэтгэл хөдлөлтэй /шазруун, сагсуу/ болох хандлагатай байдаг.

Сургуулийн нас буюу 6-12 нас: Энэ үед хүүхдэд хөдөлмөрлөх дур сонирхол болон дутуугийн мэдрэмж илүүтэй төрж байдаг. 6-12 нас нь  сургуулийн нас учраас хүүхэд шинэ орчинд ордог. Тиймээс бусадтай дасан зохицох, биеэ даах, будад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ бий болно. Тиймээс ээж аав нар өөрийгөө өөрөөрөө мэдрэх, шинэ зүйл сурах, нийгэм орчин нөхцөлдөө дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Хэрэв энэ насанд хүүхдэд анхаарал халамж дутагдвал бусадтай барьцамтгай, өөртөө итгэлгүй, өөрийгөө чамламтгай хүүхэд болж төлөвших талтай.

“Өсвөр насанд хүүхдийн сэтгэхүйн процесс идэвхтэйгээр хөгжиж байдаг”

Залуу нас буюу 12-20 нас /Хүмүүсийн хэлж заншсанаар өсвөр нас/: Энэ насанд хүүхдийн сэтгэхүйн процесс идэвхтэйгээр хөгжиж байдаг. Мөн өөрийн гэсэн үзэл бодолтой, хорвоо ертөнцийг харах  “нүдтэй”, мэдрэмжтэй болж ирдэг. Тиймээс ээж аавууд хувь хүн болж төлөвшиж байгаа энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч, өөрөөр байх боломжийг олгох хэрэгтэй. Түүнчлэн шаардлагатай нөхцөл үүсвэл нээлттэй харилцаарай.

12-20 насанд зан төлөв тогтворжиж, нийгэмтэй дасан зохицох байдал нэмэгдэж, хувь хүн болох процесс бүрэлддэг учир энэ насны хүүхдэд илүү анхаарах шаардлагатай.

Эх сурвалж: УНТЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд