LOADING

Type to search

Шинээр зарлагдсан оюутан солилцооны хөтөлбөрүүд

Share

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа шинээр зарлагдсан оюутан солилцооны хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

МУИС-ийн оюутнууд

Унгарын Лорандын их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлийн профессор, багш (2 хүн) болон ахисан түвшний оюутан (2 хүн) солилцооны бүрэн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад явагдаж байна.

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн ахисан түвшний оюутан эвсэл багш, профессор байх ёстой бөгөөд Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хүсэлт гаргана. 

Солилцооны хөтөлбөр нь замын зардал болон амьжиргааны тэтгэлэг олгоно.  

Тавигдах шаардлага:  

  • Англи эсвэл Мажар хэлний багадаа В2 түвшний мэдлэгтэй байх 
  • МУИС-д хэл шинжлэл, гадаад хэлний чиглэлээр идэвхтэй сурч буй магистр эсвэл докторын хөтөлбөрийн оюутан байх 
  • Өтвөш Лорандын нэрэмжит их сургуульд 2021-2022 оны хаврын улиралд буюу 5 сарын хугацаанд очиж суралцах боломжтой байх 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 13 өдөр хүртэл.

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

БНСУ-ын Данкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
  • Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх

Хамрагдах оюутны тоо: 9 оюутан

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 21-ний 15:00 цаг хүртэл. 

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Япон Улсын Хоккайдо их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

EXCHANGE PROGRAM /АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЯВАГДАХ ХӨТӨЛБӨР/

Суралцах хугацаа: 1 улирал /2022 оны 4-р сар – 2022 оны 8-р сар/

Шаардлага:

  • Бакалаврын 3-4 түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш
  • Англи хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх. TOEFL IBT 79, IELTS 6.5

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цаг хүртэл

JAPANESE LANGUAGE AND CULTURE STUDIES PROGRAM /ЯПОН ХЭЛ, ОРОН СУДЛАЛ/

Суралцах хугацаа: 1 улирал /2022 оны 4-р сар – 2022 оны 8-р сар/

Шаардлага:

  • Бакалаврын 2-4 түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон хэл, Япон орон судлал мэргэжлээр суралцаж буй суралцагч байх
  • Голч оноо: 3.0 ба түүнээс дээш
  • Япон хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх. JLPT N3 level

Хамрагдах оюутны тоо: 1 оюутан

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цаг хүртэл

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

ХААИС-ийн оюутнууд

Япон улсын Хоккайдо их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

Оюутан солилцооны хөтөлбөр 1

Хамрах хүрээ:  ХААИС-ийн бакалаврын 2,3-р курсын оюутнууд  

Хамрагдах хугацаа:  5 сар буюу 2022.04.01-2022.08.25 хүртэл

Тавигдах шаардлага:            

  • TOEFL iBT 79 эсвэл IELTS 6.5. ийн оноотой байх,
  • 3,0-с дээш голч дүнтэй байх
  • 80% болон түүнээс дээш дүнтэй суралцсан байх
  • Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Тэтгэлэг: Сонгогдсон оюутнуудаас Хоккайда их сургуулийн зүгээс цөөн тооны оюутан сонгож сарын 80,000 еэнийн тэтгэлэг олгоно.  

Хамрагдах мэргэжил:Соёл ба нийгмийн ухаан, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:   2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 

Оюутан солилцооны хөтөлбөр 2

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалаврын оюутнууд 

Хамрагдах хугацаа:  1 жил  

Тавигдах шаардлага:           

  •  Япон хэлний  JLPT 2 түвшиний оноотой байх,
  • 2,7-с дээш голч дүнтэй байх
  • Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Хамрагдах мэргэжил: Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, инженер, Загасны аж ахуйн шинжлэх ухаан, Эдийн засаг бизнесийн зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Чех улсын Менделийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр

Бүгд найрамдах Чех улсын Менделийн их сургуулийн оюутан солилцооны 2021-2022 оны зуны оюутан солилцооны  хөтөлбөр зарлагдлаа.

Хамрагдах хугацаа: 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл.

Тавигдах шаардлага: 

  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх; 
  • Голч дүн 2.7-оос дээш байх 

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

Бүрдүүлэх материал болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

error: Content is protected !!