НҮҮР Хүмүүс Алдарт Мадоннагийн тухай сонирхолтой 10 баримт

Алдарт Мадоннагийн тухай сонирхолтой 10 баримт

0
385

Алдарт дуучин Мадоннагийн тухай сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна.

Америкийн алдарт дуучин, ая зохиогч, жүжигчин, бизнесс эрхлэгч Мадонна бүх цаг үеийн хамгийн алдартай поп уран бүтээлчдийн нэг. Энтертайнмет салбарын бэлгэ тэмдэг болж, өөрийн өнгө төрхийг дархалсан энэ уран бүтээлч бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй дуучин гэдгээрээ Гиннесийн номонд бичигдэж байв. Түүний хамгийн их тоглогддог дуунуудын нэг бол “Material girl”. Түүний хөгжмийн хэв маяг, чиг хандлагыг хэд хэдэн уран бүтээлч дуурайж байсан ч түүн шиг амжилттай байж чадаагүй юм. Маддона нийтдээ 14 цомог гаргажээ.

#1: Мадонна 1958 онд Мичиган хотод төрж, өссөн. Тэр католик шашинтай гэр бүлийн зургаан хүүхдийн гурав дахь нь байв. Түүний аав “Chrysler/General Dynamics” компанийн инженер байжээ. Харамсалтай нь түүний ээж охиноо таван настай байхад хөхний хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Тэр сурагч байхдаа үлгэр жишээ нэгэн байв. Хичээлүүддээ онц сурч, толгой цохидог байсан түүнийг гоо сайхан ба оюун ухааны төгс зохицол хэмээдэг. Мичиганы Их Сургуулийн онц сурлагатан багаасаа л балетаар хичээллэх дуртай, бүжигчин болох мөрөөдөлтэй нэгэн байв.

#2: Мадонна хожим Нью-Йорк руу нүүж, хөгжмийн карьераа эхлүүлсэн байдаг. Түүний алдар нэрд хүрэх зам тийм ч дардан байгаагүй. Алдартай болохоосоо өмнө амьдралаа авч явахын тулд янз бүрийн л ажил хөдөлмөр эрхэлж байж. 1978 онд коллежоо орхин Нью-Йоркийг зорихдоо ердөө 35 доллартай байсан юм гэдэг. Alvin Ailey бүжгийн театрт орсон тэрбээр амьдралаа залгуулахын тулд “Dunkin Donuts”-д ажиллав. Гэвч үйлчлүүлэгч рүү чанамал асгасны улмаас ажлаасаа халагдаж байжээ.

#3: Соло уран бүтээлээ эхлэхээс өмнө хоёр ч хамтлагт уран бүтээлээ туурвиж байсан. Анх Дан Гилройтой хамтран “Breakfast Club” хамтлагийг байгуулсан юм. Тэд 1979 онд Европоор аялан тоглолт хийж байхдаа танилцжээ. Хамтлагийнхны хувьд мөнгөгүй, хүнд хэцүү үеийг туулсан бөгөөд Квинс дэх орхигдсон барилгад байрладаг байж.

Хамтлаг байгуулагдсанаас хойш жилийн дараа Мадоннагийн хөгжим “Sire Records”-т хүрч, гурван жилийн дараа анхны сингл уран бүтээлээ гаргасан юм. Харин жилийн дараа хамтлаг тарсан байна. Дараа нь шинэ найз залуу Стивен Брэйтэйгээ хамтран дахин хамтлаг байгуулжээ. Тэдний хамтлагийг “Эмми” гэдэг байв.

#4: Түүний бүх дуу хит болжээ. Тэр 2008 онд “Billboard”-ын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Харин нэгдүгээрт Английн алдарт “The Beatles” хамтлаг бичигдсэн. Мадонна “Америкийн сингл чарт”-ын түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг болжээ. Түүний цомог дэлхий даяар 200 сая гаруй хувь борлуулагдсан. Түүний ганц ч уран бүтээл амжилт тогтоолгүй өнгөрөөгүй. Тийм ч учраас тэр 400 сая долларын хөрөнгөтэй хамгийн баян уран бүтээлчдийн нэг болсон юм.

#5: Дуу хөгжмөөрөө сая сая хүмүүсийг бишрүүлж явсан Мадонна төрөл бүрийн авьяастай нэгэн. Тэрээр Холливудын 22 кинонд тоглосон жүжигчин бөгөөд үүнээс “Evita” уран бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг болж байв.

#6: Пепси брэндтэй хийсэн гэрээг шашны шүүмжлэлийн улмаас цуцалж байжээ. Түүний мөргөлийн дуу шиг уран бүтээл нь сүсэгтнүүдийн шүүмжлэлийг нэлээд дагуулсан. Үүнээс болж Pepsi-Cola түүнтэй байгуулсан гэрээгээ цуцлахад хүрсэн юм. Харин тэр үүнд төдийлөн сэтгэлээр унаагүй. Харин ч түүний энэхүү уран бүтээл дэлхийн бестселлерүүдийн нэг болжээ.

#7: Тэр 80-аад оны алдарт жүжигчин Шон Пенн болон Английн найруулагч Риччи нартай гэрлэж байсан юм. Малавиас дөрвөн хүүхэд өргөж авсан ба өөрөө хоёр хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүдтэйгээ авахуулсан зураг, охин Стеллатайгаа дуулсан бичлэгээ мөн инстаграм хуудсаараа хуваалцаж байв. Хоёр хүүхдийнхээ эцэг Риччигээс салахдаа 92 сая доллар, Лондон дахь пабаа өгөхөөс өөр аргагүй болсон гэдэг.

#8: Гвен Стефани, Селин Дион, Марк Уолберг нарын алдартнууд түүнтэй садан төрлийн холбоотой гэнэ.

#9: Мадонна 2008 онд Рок н Роллын алдарын танхимд элссэн юм.

#10: Тэрбээр өөрөөсөө 36, охиноосоо 2 насаар дүү залуутай болзож байгаа нь нэлээд олныг шуугиулсан.

Түүний инстаграм хуудсандаа нийтэлсэн зургууд ихээхэн олны анхаарлыг татдаг. Мадонна 63 насандаа…

error: Content is protected !!