No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнНурууны булчинд эерэгээр нөлөөлж, харвин арилгах үр дүнтэй 7 дасгал

Нурууны булчинд эерэгээр нөлөөлж, харвин арилгах үр дүнтэй 7 дасгал

-

Бид нуруугаа харж чадахгүйгээс болж ихэнхдээ мартдаг. Дасгал хөдөлгөөн хийхгүйгээс болж нурууны булчин суларч, бөгтийж, хуримтлагдсан өөх нь нугаларч харагддаг.

Та эдгээр хялбар дасгалыг гэртээ 2-3 долоо хоногийн турш тогтмол хийвэл нурууны булчин чангарах болно.

Дасгал 1

  • Хөлдөө мөрний хэмжээний зайтай цэх зогс.
  • Өвдгөөрөө нугалахгүйгээр урагш бөхийн гараа газарт хүргэнэ.

Дасгал 2

  • Хөлдөө мөрний хэмжээтэй цэх зогсоно.
  • Нэг гараа дээш өргөн тохойгоор нугалан алгаа хүзүүн дээрээ тавина.
  • Нөгөө гартаа гантель барин доош унжуулна. Гантел барьсан гараараа доош чиглүүлэн тэр тал руугаа хазайна.

Дасгал 3

  • Гараараа газар тулна.
  • Биеэ цэхлэнэ.
  • Гар дээрээ суниана.

Дасгал 4

  • Доош харан гараа сунган хэвтэнэ.
  • Арагш гэдийн хөлний шагай хэсгээс хоёр гараараа барин татна. Гүнзгий амьсгал авч энэ байрлалдаа 20-60 секунд бах хэрэгтэй. Амьсгалаа гаргаад биеэ суллан анхны байрлалдаа орно.  

Дасгал 5

  • Гараа урагш сунган хөлөө жийж доош харан хэвтэнэ.
  • Нуруугаа хотойлгон гар хөлөө нэгэн зэрэг аль болох дээш өргөхийг хичээнэ.
  • Хэдэн секундийн турш энэ байрлалаа бариад эхний байрлалд шилжинэ.

Дасгал 6

  • Гэдсээрээ бөмбөгөн дээр хэвтэнэ.  
  • Хөлөө жийн мөрний хэмжээний зай авна.
  • 2 гараа толгойн ард барина. Хүзүүгээ урагш цэх сунган цээжээрээ бөхийж гэдийнэ. 

Дасгал 7

  • Энэхүү дасгал нь нурууны хувьд маш үр дүнтэй боловч урьдчилсан бэлтгэлгүйгээр хийх нь аюултай байж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй.
  • Өмнөх дасгалуудаа хоёр долоо хоногийн турш тогтмол хийсний дараа энэ дасгалыг хийж үзээрэй. Дээшээ харан хэвтээд аажуухан зөөлнөөр мост унасан байрлал авна. Хамгийн дээд цэг дээр хэдэн секундийн турш барь. Нуруугаа шалан дээр зөөлөн буулгаж анхны байрлалдаа эргэж орно.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд