LOADING

Type to search

Уйлах нь холын харааг сайжруулахад тусалдаг

Share

Бидний ихэнх нь уйлах нь арчаагүй сул дорой байдлын илрэл гэж боддог бөгөөд уйлмаар байсан ч бусдаас ичиж, биеэ барин тэвчиж нулимсаа гаргахгүй байхыг хичээдэг.  Хүн уйлж байх хэрэгтэй бөгөөд  уйлснаар тайвширч, өвдөлт багасч, стресс тайлагдаж бас тайван нойрсдог гэвэл та итгэх үү.

1. Уйлах нь холын  харааг сайжруулна

Заримдаа завгүй, хангалттай хэмжээний ус  уух боломж гараагүй үед цангаж, шингэн дутагдаж байгаа нь мэдрэгддэг.  Тэгвэл бидний нүдэнд ч ялгаагүй, аргаж хуурайшиж ус дутагддаг байна. Уйлснаар нүднийхээ шингэнийг сэргээж өгдөг бөгөөд ингэснээр бидний харааг тогтоож, холын харааг сайжруулдаг байна.

Өдөр тутамдаа бидний нүд тоос шороо гэх мэтэд маш их бохирдож байдаг.  Чухамдаа энэ бүхэн л  бидний холын  хараанд муугаар нөлөөлдөг. Уйлах нь нүдийг цэвэрлэж, нүдийг цочроох бохирдлуудыг  арилгахад тусалдаг бөгөөд  хамгийн сайн тал нь нулимс нь лизоцим агуулсан байдаг.  Энэ бол нүдэнд халдвар орохоос сэргийлдэг  бактерийн эсрэг бодис юм.

2. Уйлах үед хамар цэвэрлэгдэнэ

Нулимсны суваг нь хамартай холбогддог.  Уйлахад  нус гоождог нь ийм учиртай.  Ингэснээр хамар, нулимсны сувагт агуулагдах бактери бохирдлыг гадагшлуулдаг.

3. Уйлах нь нялх хүүхдийг  чөлөөтэй амьсгалж, унтахад тусалдаг

Хүүхэд төрөөд уйлах үед  ам, хамар, уушгины илүүдэл шингэнийг арилгахад тусалдаг байна. Энэ нь уушгийг шинэ ертөнцөд дасан зохицоход тусалдаг.

Уйлах нь нялх хүүхдийг шөнийн цагаар илүү сайн унтахад тусална. Нялх хүүхдийг тодорхой хугацаагаар уйлуулж  судалгаа хийхэд  унтах хугацаа нь нэмэгдэж, шөнийн цагаар сэрэх тоо нь буурч байгаа нь тогтоогджээ

4. Сэтгэл санааг тогтворжуулна

Зөвхөн уйтгар гунигтай үедээ хүн уйлдаггүй. Зарим үед  стресст орсон, айсан эсвэл маш их баярласан үедээ уйлдаг. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү сэтгэл хөдөлсөн үедээ хүн уйлснаар сэтгэл санааны байдал тогтворждог гэж үзжээ . Маш их айж,цочирдож, хөөрч баярласандаа уйлж байна гэдэг нь  бие махбод  хүчтэй сэтгэл хөдлөлөөс ангижрахаар зохицуулж байна гэсэн үг юм.

Сэтгэл хөдөлснөөс болж уйлах нь  эрүүл мэндэд илүү их ашиг тустай байдаг гэнэ. Учир нь сэтгэл хөдөлснөөс биед стресс үүсч биед сөрөг нөлөөтэй олон төрлийн хорт бодис даавар ялгардаг бөгөөд уйлах нь эдгээрийг гадагшлуулж буй хэрэг юм.

5. Хурдан унтахад тусална

Сэтгэлээ онгойтол уйлна гэж ярьдгийн утга учир энд байх шиг.  Сайхан уйлсны дараа тайвширч, сэтгэл онгойж, хүнд ачаанаас салах мэт мэдрэмж төрдөг.  Уйлснаар бидний бие махбодид үүссэн гормон, хорт бодисыг угааж гадагшлуулж өгдөг учраас  стрессийн түвшин буурдаг.  Ингэснээр дархлаа сэргэж цаашлаад стрессээс үүдэлтэй жингийн илүүдэл үүсэхгүй байх сайн нөлөөтэй байдаг. Түүнчлэн, стресс багассанаар цусны даралт буурч, хурдан унтахад тусалдаг.

6. Уйлах нь өвдөлтийг намдаахад тусална

Чин сэтгэлийн  нулимс нь эндорфин ба окситоциныг ялгаруулахад тусалдаг. Эдгээр нь хүмүүст сайхан мэдрэмж төрүүлдэг бодисууд бөгөөд сэтгэл хөдлөл, бие махбодын өвдөлтийг намжаахад сайн нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас уйлснаар нь тайтгарлыг өгч, өвдөлтийг бууруулж чаддаг.

Эх сурвалж: brightside

error: Content is protected !!