No menu items!
HomeЗөвлөгөөШүд хүйтэн зүйлд мэдрэг байх нь ийм шалтгаантай

Шүд хүйтэн зүйлд мэдрэг байх нь ийм шалтгаантай

-

Урин дулаан цаг ирж, зуны аагим халуунд зайрмаг идэж, мөстэй ундаа, ус уух шиг сайхан зүйл хаана байх вэ. Даанч тэр сайхан мэдрэмжийг ор мөргүй болгодог хамгийн таагүй нэг зүйл бол хүйтэн юм идэж уухад шүд хага ташиж, сэнгэнэж сийгэх.  Тэгвэл үүний шалтгаан чухам юу юм бол?

Үүнд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий.

Dentin-ийн хамгаалалтын бүрхүүл алдагдах

Дентин нь шүдний хоёр дахь давхарга бөгөөд шүдний бичил сувгаар мэдрэлийн төгсгөлтэй холбогддог. Шүд нь хамгаалалтын паалангаар хучигдсан байдаг бөгөөд шүдний паалан элэгдэхэд дентин ил гарч, түүгээр дамжин мэдрэл рүү шууд нэвтрэх боломжтой болдог.

Шүдний цооролт, шүд эмтрэх, хагарах, паалан унах, ховхрох, шүдний элэгдэл зэрэг нь дентинийг ил гаргадаг. Дентин унаснаар шүд маш мэдрэмтгий болдог байна.  

Хэт их угаавал шүдний паалан элэгддэг

 Шүдний паалан хэд хэдэн зүйлээс болж элэгддэг. Хатуу үстэй шүдний сойзоор байнга угааж, шүд цайруулах бүтээгдэхүүн хэрэглэх, хүчиллэг хоол идэж уух, шүдээ хавирах (ихэвчлэн шөнийн цагаар) зэрэг нь шүдний пааланг элэгдүүлж хэврэг болгодог  байна.

Энэхүү байдал нь бүрмөсөн алга болох нь боломжгүй ч шинж тэмдгийг багасгах боломж байдаг. Үүний тулд шүдээ зөөлөн үстэй сойзоор угаах, цитрусын жимс, хүчиллэг, чихэрлэг ундаа, хоол хүнс аль болох хэрэглэхгүй байх, фторын эмчилгээ хийлгэх, хэрэв шүдээ хавирдаг бол шүдэндээ зөөлөвч зүүж унтах гэх мэт аргуудыг хэрэглээрэй.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд