No menu items!
HomeЗөвлөгөөБактерийн эсрэг саван үнэхээр бактерийг устгадаг уу?

Бактерийн эсрэг саван үнэхээр бактерийг устгадаг уу?

-

Бактерийн эсрэг үйлчилгээтэй гарын саван гэж сурталчилж байхыг та маш олон удаа харсан байх, магадгүй одоо ч тэрхүү савангууд бактерийг устгадаг гэж боддог байж болох юм.

Бактерийн эсрэг саван нь энгийн савантай ижил үйлчилгээтэй байдаг аж. Хамгийн гол нь тэдгээр саван бактерийг шууд устгах биш нян бактерийн амьдарч, өсөж, олширдог орчныг үгүй хийж цэвэрлэдэгт л “бактерийн эсрэг” гэх үйлчилгээ нь агуулагддаг байна.

Нян вирус, бактериуд янз бүрийн, өөр өөрийн таатай орчин нөхцөлд үржиж, өсдөг байна. Зарим нь чийглэг, зарим нь тослог, зарим нь уурагтай орчин гэх мэт.

Савангийн гол үйлчилгээ бол тэр бүхнийг цэвэрлэж арилгах. Сүүлийн үед харин ч бүр эсрэгээрээ бактерийн эсрэг саванг хортой, муу нөлөөтэй гэж үзэх болсон. Учир нь бактерийн эсрэг саван нь ашигтай, ашиггүй бактери гэж ялгахгүйгээр амьдрах өсөж үржих таатай орчинг үгүй хийж устгадаг. Тиймээс хүний биед байх ёстой ашигт бактериуд мөн амьдрах боломжгүйгээс устдаг байна.

Монашийн Их Сургуулийн микробиологийн профессор, Нянгийн судлалын төвийн захирал Тревор Литгов “Ердийн саван ашиглан зөв дараалал, арга техникээр гараа угаахад эмгэг төрүүлэгч бичил биетнийг 100% үр дүнтэй устгадаг. Гар угаах үед саван нь таны арьсанд байгаа бактери, вирусийг агуулдаг шороо, тоосыг уусган, угааж цэвэрлэдэг болохоос биш саван нь молекулд ямар ч нөлөө үзүүлэхгүй зөвхөн физик процессоор л бактерийг угааж арилгадаг” гэжээ.

Саван үйлдвэрлэхэд хийж буй бактери устгах элдэв нэмэлтүүд нь харин ч үйлдвэрлэх, хэрэглэх үед бүтэц нь өөрчлөгдөж бактерийг антибиотикт тэсвэртэй болгох сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн байна.

Эх сурвалж: cosmosmagazine

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд