No menu items!
HomeОнцлох65 дээш насны хүмүүс дархлаагаа сайжруулахын тулд анхаарах зүйлс

65 дээш насны хүмүүс дархлаагаа сайжруулахын тулд анхаарах зүйлс

-

Хэрэв та 65-аас дээш настай бол дархлаагаа сайжруулж, ханиад томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлээрэй. Үүний тулд дараах найман зүйлийг анхаарах хэрэгтэй. 

1. Томуугийн эсрэг вакцин хийлгэх

Томуугийн вакцин хийлгэснээр нь халдвар авах эрсдэл 40-60 хувь буурдаг байна. Тиймээс та өөртөө дархлаа тогтоохын тулд ханиад, томууны эсрэг вакцинд хамрагдаарай. Вакцин нь дархлааны системийг идэвхжүүлж, эсрэг бие үүсгэдэг тул халдвараас хамгаалахад тусалдаг.

2. Эрүүл хооллолт

Эрүүл, тэжээллэг хүнсийг хэрэглэх нь аливаа вирусын эсрэг тэмцэхэд тусалж, дархлааг нэмэгдүүлдэг. Хэрэв та ямар хүнс хэрэглэх вэ гэж хайж байгаа бол ЭНЭ нийтлэлийг уншаарай. Уг зөвлөгөөнд дархлаа сайжруулахад тустай уламжлалт хоол хүнсний мэдээлэл багтсан байгаа.

Мөн чихэр, өөх тос, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, өөхгүй мах сонгох хэрэгтэй. Хэрэв та зөвхөн хоолны дэглэмээс хангалттай хэмжээний амин дэм, шим тэжээл авч чадахгүй гэж бодож байгаа бол аминдэм эсвэл ургамлын гаралтай нэмэлтийг эмчийн заавраар уугаарай.  

3. Идэвхтэй бай

Нас ахих тусам хүчтэй биеийн тамирын дасгалыг хийхэд хэцүү байдаг. Гэхдээ та хөдөлгөөнөө бүрэн хорьж болохгүй. Харин өөрийн нас, биеийн онцлогт тохирсон хөнгөн хөдөлгөөнийг өдөр бүр хийж байгаарай. Тогтмол биеийн тамирын дасгал хийснээр дархлаа бэхжиж, өвчин тусахаас урьдчилан сэргийлж чадна.

Та долоо хоногийн гурван өдөр дор хаяж 30 минутын биеийн тамирын дасгал хий. Үүнд алхах, дугуй унах, йог, усан сэлэлт эсвэл бусад бага нөлөөтэй дасгалууд багтаж болно. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

4. Стрессийн түвшинг бууруул

Архаг стресс нь таны дархлааны системд нөлөөлж, хамгаалалтын үр нөлөөг бууруулдаг. Учир нь стрессийн үед биед кортизолын түвшин нэмэгддэг байна. Богино хугацааны стресс нь бие махбодид тийм ч их хор хөнөөл учруулахгүй. Харин архаг стресс нь дархлааны системийн хариу урвалыг бууруулж, вирус, өвчинд нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Стрессээ бууруулахын тулд та ном уншиж, гадуур зугаалж, иог хийж болно.

5. Сайн унтаж амрах

Нойр дутуу байх нь дархлааны системийн үр нөлөөг бууруулдаг. Унтах нь нас ахих тусам тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлт, ой санамжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байдаг.

Шөнөдөө дор хаяж 7-9 цаг унтахыг зорь. Нойрны чанарыг сайжруулахын тулд өрөөгөө харанхуй, нам гүм, сэрүүн байлгах хэрэгтэй. Өдөрт кофеин хэрэглэж болохгүй, унтахаасаа нэг цагийн өмнө ус болон бусад ундаа ууж болохгүйг анхаараарай.

6. Жингээ барих

Хэрэв та илүүдэл жинтэй бол биеийн тамирын дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлж, хоолны дэглэмээ тохируулах нь зүйтэй. Учир нь жингийн илүүдэл нь таны дархлааны системд сөргөөр нөлөөлдөг. Биеийн тамирын дасгал, эрүүл хооллолтын аль аль нь үрэвслийг бууруулж, эрүүл чийрэг байлгана.

7. Тамхинаас гарах

Тамхинд агуулагдах химийн бодисууд нь уушгины эдийг гэмтээж, хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Мөн тэдгээр нь томуу, бронхит, уушгины хатгалгаа зэрэг амьсгалын замын өвчний шалтгаан болдог байна. Дархлалын тогтолцооны үйл ажиллагааг сайжруулахын тулд тамхинаас татгалзах хэрэгтэй.  

8. Гадуур зугаалах

Д аминдэм нь дархлааг бэхжүүлэхэд тусалдаг. Хэрэв таны Д аминдэмийн хэмжээ бага байвал эмч нэмэлт аминдэмийг санал болгож болно.

Гэхдээ цагийг гадаа өнгөрөөх нь Д аминдэмийг нарны гэрлээс авах боломжийг бүрдүүлдэг.  Гэхдээ наранд байх хугацаа нь хүн хүний бие организмаас шалтгаалан өөр өөр байна. Зарим хүмүүст 15 минут л хэрэгтэй байдаг бол зарим хүмүүст хоёр цаг шаардагддаг.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд