No menu items!
HomeНийгэмПакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

-

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ.

Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрийг тэргүүлдэг нөлөө бүхий бизнес эрхлэгч.

Өргөмжит консул Надеем Халид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол үндэсний соёл урлагийг Пакистан улсад сурталчлах чиглэлээр идэвхтэй ажилладаг байна.

Консулын газрын нээлтэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг оролцжээ.

Монгол, Пакистан улс 1962 оны гуравдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ хавсран хариуцдаг. Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал энэ оны хоёрдугаар сард тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байв.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд