No menu items!
HomeОнцлохДархлаа дэмжих уламжлалт хоол, хүнс

Дархлаа дэмжих уламжлалт хоол, хүнс

-

Ханиад томууны үетэй зэрэгцэн “Ковид-19” цар тахлын халдвар дэлхий нийтэд тархаад байна. Бид айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, дархлаагаа дэмжих нь чухал юм.

Адууны мах, сармистай бантан

Бор хоолонд дөнгөж орсон нялхсаас эхлээд өтгөс буурлууд хүртэл амтархан иддэг, ямар ч зутан шөлнөөс илүү давуу чанартай хоол бол бантан юм. Багсарсан гурилын хэмжээнээс шалтгаалан амт нь өөр байх тохиолдол бий. Шөлөө сайтар буцалгаад, хоолоо таваглахдаа сармисаа нэмээрэй.

Битүү хоол

Хуушуур, бууз, банш зэрэг нь монгол үндэсний хоолны нэг төрөл юм. Хэдийгээр Хятадаас Монголд нэвтэрсэн хоол боловч монголчууд үндэсний хоол болгон хөгжүүлжээ. Хуушуураа шар тосонд хоёр талаас нь зөөлөн галаар хайрч болгоод хурууны өндөг болон биеийн цэгүүддээ бүлээн жин тавьбал ядаргаа тайлдаг гэдэг.

Битүү шөл

Монголчууд битүү хоол нь ядаргаа тайлах, хий хуй хөөх, биеийн эсэргүүцэл сайжруулах зэрэг эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж үздэг. Битүү хоолны нэг онцлог нь орц найрлагын тэжээллэг чанарыг маш сайн хадгалдагт оршино. Хамгийн элбэг тохиолддог ч сайн эмчлэхгүй бол хүний дархлалын системийг сулруулж байдаг ханиадыг гэрийн нөхцөлд хурдан, үр дүнтэй эмчлэх аргуудын нэг нь битүү шөл уух юм.

Хярамцагтай шөл

Малын цус оролцуулан бэлтгэдэг хоол бол хярамцаг юм. Үүнд таван цул гэж нэрлэгдэх нарийн гэдэс, элэг, бөөр, зүрх, уушиг зэргийг тэнцүүлэн хийж цустай нь холиод гүзээнд нь хийн хөлдөөж  бэлтгэдэг. Хярамцагтай хоол өөх тостой, өег илчлэгтэй байдаг тул өвлийн дүн хүйтэнд оройн хоолонд маш өргөн хэрэглэдэг байжээ. Хярамцагаар бууз, хуушуур хийж идэх ба гурил будаа хольж шөлтэй хоол хийж  болно.

Аарцтай шөл

Монголчууд энэ хоолыг хийхдээ халдварын эсрэг үйлдэлтэй сармис мөн уураг, витамин с-ээр баялаг аарцтай хавсран хэрэглэж ирсэн. Аарцтай шөл нь хийг дарж тамирыг тэтгэх амин шим агуулсан байдаг. Хүйтэн усанд махаа хийж шөл гаргаад, буцалсан шөлөндөө аарц, сармисаа нэмж хийгээд л амин шимт шөл бэлэн болно.

Мөн дээрх хоолнуудаас гадна амин дэмээр баялаг аарц, жимс хэрэглэх нь зүйтэй.

Чацаргана

Найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг жимс бол чацаргана юм. Чацарганын жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Чацарганын тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм. Чацарганын төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг.

Аньс

Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл%/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм. Ямар ч хольцгvй жимсний шүүс нь жинхэнэ эм байдаг. Үүнийг зөв тогтмол хэрэглэвэл олон өвчинд тустай. Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хүчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн үрэвсэл дарах, ханиад намдаах  ,хаван бууруулах ,цусан дахь хлестриныг багасгах үйлчилгээтэй. Мөн хий ханиалга, амьсгалын замын үрэвсэлт өвчний үед шүүсийг нь уух жимсээр нь идэхэд тустай.

Нэрс

Нэрс нь маргенцаар баялаг, амин дэм C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр /5-6 хувь/, алимны, янтарын, сүүний хүчил агуулагддаг. Нэрс нь хоолны дуршлыг сайжруулах, ходоод, нойр булчирхайн шүүрэл ялгарлыг нэмэгдүүлэх, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хялгасан болон бусад судасны ханыг бэхжүүлэхэд тустай. Мөн цөс, шээс хөөх, үрэвсэл намжаах,ходоод, гэдэсний шархлааг илааршуулах, халуун бууруулах, чийг бам, уушгины сүрьеэ эмчлэх, бие махбодын дархлаа, эсэргүүцлийг дээшлүүлэх, харшил эдгээх, хараа сайжруулах зэрэг үйлчилгээтэй.

Аарц

Аарц нь сүүн бүтээгдэхүүн дотроо кальцийн агууламж хамгийн өндөртэй, уураг агуулдаг, олон төрлийн амин дэмээр баялаг бүтээгдэхүүн юм. Сүүний хүчил нь найрлагандаа хүний биед үүсч бий болдоггүй, орлуулшгүй амин хүчлүүд бүхий уураг, эрдэс бодис олон тооны бичил элемент агуулсан учир маш чухал ач холбогдолтой гэж үздэг. Сүрьеэ өвчтэй, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэвэл дархлаа сайжирна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд