No menu items!
HomeГоо сайханЗовхины уутанцрыг хэрхэн арилгах вэ?

Зовхины уутанцрыг хэрхэн арилгах вэ?

-

Нүдний эргэн тойронд үүссэн хар толбыг хараад бид нойр дутуу байгаатай холбоотой гэж боддог.  Гэхдээ анагаах ухааны мэргэжилтнүүд эдгээр хар хүрээ үүсэх нь ядрахаас бусад цөөн хэдэн хүчин зүйл нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Зовхи яагаад харлаж, уутанцар үүсдэг вэ?

Нүдний доор хар хүрээ үүсэх шалтгаан нь тухайн хүнээс хамаарч өөр өөр байдаг боловч цусны судаснууд дахь чөлөөтэй урсдаг хүчилтөрөгчийн дутагдлаас болж гиперпигментаци үүссэнээс болдог. Гиперпигментацийг меланин хэмээх амин хүчил үүсгэдэг. Нүдний цүнх гэж нэрлэгддэг уутанцар нь нүдийг үрэх, наранд хэт их өртөх, нойргүй хоносноос үүдэлтэй.  Харин үүнд нөлөөлөх бусад хүчин зүйлүүдэд генетик ба хөгшрөлт орно. Гэсэн хэдий ч хар толбо үүсэх нь харшил, экзем, дерматит, цус багадалт зэрэг эрүүл мэндийн байдлаас үүдэлтэй байж болно.

Тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?

Меланин бол бидний биед агуулагдах байгалийн хүрэн, хар өнгийн пигмент бөгөөд арьс, үс, нүд, биеийн бусад хэсгүүдэд өнгө оруулах үүрэгтэй. Нүдний доор меланин хэт хуримтлагдахаас урьдчилан сэргийлж, уутанцар үүсэхгүй байх хэдэн зөвлөмжийг энд оруулав.

1. Зөв байрлалаар унтах

Толгойгоо өндөрлөж унтах нь хавагнахаас сэргийлж чаддаг. Таныг нойр авч байх үед таны нүдэн доор шингэн хуримтлагддаг, ялангуяа илүү тэгш байрлалд хэвтэж байх үед. Толгойгоо бага зэрэг өндийлгөвөл шингэн хуримтлагдахаас сэргийлж чадна.

2. Нарны шууд тусгалаас зайлсхий

Нарны гэрэл нь бидний арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг төдийгүй хортой хэт ягаан туяа нь арьсыг гэмтээхэд хүргэдэг. Энэ арьсны хөгшрөлт нь хаван болон нүдний доор хар хүрээ үүсгэдэг. Тиймээс хэрэв та наранд байхаар төлөвлөж байгаа бол нарнаас хамгаалах тос түрхэж, малгай өмсөөрэй.

3. Байгалийн гаралтай зүйлс хэрэглээрэй

Өргөст хэмх, цайны уут гэх мэт өөрийн гэрээс олж болох энгийн зүйлс нь нүдний уутанцартай тэмцэхэд тустай. Өргөст хэмх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул нүдний доорх хаванг багасгахад тусалдаг. Харин цайнд агуулагддаг кофеин ба таннин нь үрэвслийг бууруулж, арьс чангалах үйлчилгээтэй. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд өргөст хэмх эсвэл цайны уутаа 5 минутын турш зовхин дээрээ тавиарай.

4. Мөс

Хүйтэн өргөст хэмх, цайны уут нь нүдний уутанцрыг бууруулдагтай адил мөс эсвэл хүйтэн компресс (эсвэл мөсөн сав)  нь зовхины хар толбыг арилгадаг. Мөсөөр арчих нь арьсны эдгэрэлтийг түргэсгэж, арьсыг гэрэлтүүлнэ.

5. Унтаж амрах

Нойр дутуу байх үед арьс цайвар харагддаг тул нүдний доорх хар толбыг илүү тод харагдуулдаг. Бидний нүдний доорх арьс нэлээд нимгэн тул ядарснаас үүдэж амархан харладаг. Насанд хүрэгчдийн хувьд нүүр царайгаа шинэ залуу байлгахын тулд өдөр бүр дор хаяж 7-9 цаг унтах нь чухал юм.

6. Чийгшүүлэгч, эмчилгээний тос түрхээрэй

Чийгшүүлэгч тосоор нүүрээ арчлах нь үрчлээг багасгахад тустай. Антиоксидант ихтэй нүүрний бүтээгдэхүүнийг сонгох нь зовхинд сайнаар нөлөөлнө. Нүүр массажлах хөдөлгөөн нь цусны эргэлтийг илүү сайн сайжруулдаг.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд