No menu items!
HomeГоо сайханТаны арьсыг гэмтээж болзошгүй гоо сайхны 7 бүтээгдэхүүн

Таны арьсыг гэмтээж болзошгүй гоо сайхны 7 бүтээгдэхүүн

-

Өнөө үед гоо сайхандаа анхаарал тавьдаггүй эмэгтэйчүүд байтугай эрчүүд ч ховорхон болсон. Бид үргэлж гэрэлтсэн толигор арьстай байхын тулд таарсан болгоноо хэрэглээд байж болохгүй. Тиймээс та бүхэнд таны арьсыг гэмтээх магадлал бүхий арьс арчилгааны долоон бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Ширхэгтэй гуужуулагч

Тогтмол гуужуулах нь (өдөр бүр эсвэл долоо хоногт) таны арьсыг гэмтээж болзошгүй. Ширхэгтэй скраб нь арьсны гадаргууг цочроож, гэмтээдэг. Үүгээр ч зогсохгүй ширхэгтэй скраб хэрэглэсний дараа арьсны илүүдэл тос арилсан юм шиг санагдах боловч арьснаас илүү их тос ялгарах үндэс болдог ажээ.

2. Батганы эсрэг бүтээгдэхүүн

Батганы эсрэг зарим бүтээгдэхүүн нь таны арьсыг хуурайшуулж, цочроох мэдрэмж төрүүлдэг. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн түр зуурынх байдаг ч таны арьс загатнаж, түлэгдэх эрсдэлтэй. Мөн батганы зарим эм нь илүү ноцтой гаж нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, антибиотик нь гэдэс хямрааж, толгой эргэхэд хүргэнэ.

3. Гуаша

Гуаша чулуугаар арьсандаа массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулах, хүзүүний өвдөлтийг бууруулах гэх мэт олон давуу талтай. Гэхдээ энэ нь массажны багажийг зөв ашиглахгүй бол арьсны гадаргуутай ойролцоох жижиг судаснууд хагарахад хүргэдэг. Үүний үр дүнд нүүр хөхөрч, бага зэрэг цус гардаг байна.

4. Арьс гуужуулагч хуурай сойз

Хуурай сойз нь арьсыг гуужуулах үйлчилгээтэй боловч энэ нь хүн бүрт тохирохгүй. Энэ нь мэдрэмтгий арьсыг цочроох эсвэл хэт хуурайшихад хүргэдэг. Хүмүүс экзем, хайрст үлд гардаг арьсны үрэвсэлтэй хүмүүс үүнээс зайлсхийх хэрэгтэй.

5. Алкохол агуулсан хөвөн

Алкохол агуулсан хөвөнгөөр нүүрээ арчсаны дараа илүү цэвэрхэн болсон мэт мэдрэмж төрдөг. Гэвч бодит байдал дээр энэ нь таны арьсны хамгийн их хэрэгцээтэй тосыг арилгаж, sebum ялгаруулалтыг өдөөж, улмаар батга гарах үндсийг бий болгодог ажээ.

6. Химийн гаралтай гуужуулагч

Хэрэв та долоо хоногт нэгээс олон удаа химийн гаралтай гуужуулагч хэрэглэвэл нь арьсаа аюулд оруулж буй хэрэг юм. Химийн найрлагатай гуужуулагч нь арьсны олон давхаргыг гэмтээж, улайлт үүсгэж, цочроодог байна.

7. Хар батганы маск

Хар батга хуулагч нь арьсны өнгөн хэсэгт байгаа хар батгыг хуулахаас гадна нүхжилтийг нь давхар цэвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. Гэвч уг бүтээгдэхүүнийг ойрхон, давтамжтай хэрэглэснээр арьсны нүхжилт өмнө нь байснаасаа илүү томорч, ус тосны тэнцвэр нь алдагдах сул талтай. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьсны нүх агшаагч болон чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд