No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт Наталья Селезнева

Үзэсгэлэнт Наталья Селезнева

-

“Ы ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал” киноны Лидагийн дүрээр алдаршсан жүжигчин Наталья Селезневаг “Хүмүүс” буландаа онцолж байна.

Тэрээр 1945 оны 6-р сарын 19-нд Москва хотод төрсөн. Түүний ээж Елена Селезнева алдартай зураач байсан бол аав Игорь Полинковский нь мэргэжлийн гэрэл зурагчин байжээ.

Охиныг 6 настай байхад алдарт жүжигчин Михаил Майоров түүнийг Зөвлөлтийн армийн театрт шалгаруулалтад урьсан байна. Натальягийн зан авир нь найруулагчдад таалагдсан бөгөөд түүнийг 3 жил дараалан “30 сребреников” жүжгийн гол дүрд тоглохоор баталжээ.

Селезнева, 8 настайгаасаа эхлэн кинонд тоглосон бөгөөд зураг авалтын улмаас сургуулиа хэд хэдэн удаа солих шаардлагатай болсон байна. Наташа нэг жилийн турш Ленинградад сурч, ээжтэйгээ хамт зочид буудалд амьдардаг байв.

Тэрээр жүжигчний мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгож, Щукины нэрэмжит театрын сургуульд элсэн оржээ. Дараа нь Селезнева Оросын театр, киноны одод Анатолий Папанов, Андрей Миронов, Спартак Мишулин нарын ажиллаж байсан Москвагийн Сатирийн Эрдмийн Театрын жүжигчин болжээ.

Кино

Түүнд алдар нэрийг авчирсан уран бүтээл бол 1965 онд гарсан “Ы ажиллагаа буюу Шурикт тохиолдсон явдал” кино юм. Тэрээр уг кинонд Лида хэмээх бүсгүйн дүрийг гайхалтай сайн бүтээсэн байдаг.

Селезнева болон Шурикийн дүрийг бүтээсэн Александр Демьяненко нар олон жилийн турш үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсээр иржээ.

Удалгүй түүний тоглосон  телевизийн “Кабачок 13 стульев ” хэмээх хошин цуврал гарч эхлэхэд жүжигчин бүсгүйн амжилт улам алдаршсан байна. Хамт ажиллагсад нь Селезневаг сайн мэддэг байсан, учир нь тэдний ихэнх нь театрын уран бүтээлчид байв. Наталья Польшийн таверан дахь нягтлан бодогч Вотрубагийн охин, хатагтай Катаринагийн дүрд тогложээ.

Мөн тэрээр бидний сайн мэдэх “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” кинонд тоглосон байдаг. Тэрээр маш олон кинонд дүрээ мөнхөлсөн ч монголчуудын хамгийн сайн мэдэх кинонууд нь дээрх бүтээлүүд билээ.

Хувийн амьдрал

1968 онд Наталья Селезнева нэгэн кино зураг авалтын үеэр Владимир Андреевтай танилцав. Залуус хайр сэтгэлийн холбоотой болж, тэр жилдээ гэрлэсэн байна. Удалгүй тэдний цорын ганц хүү Егор мэндэлжээ.

Тэдний хүү эцэг эхийнхээ замналыг үргэлжлүүлээгүй юм. Харин дипломатч болж, Гадаад харилцааны яаманд, одоогоор Холбооны Зөвлөлд ажиллаж байжээ.

Егор Алексей, Николай, Элизабет хэмээх гурван хүүхэдтэй аж. Наталья Игоревна нэгэн ярилцлагадаа “ Нөхөртөө маш их хайртай.  Хайр, ойлголцол хувийн амьдралыг минь аз жаргалтай болгосон” гэсэн байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд