No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨсвөр насны охидод зориулсан өндөр, гоолиг болгох иогийн хялбар дасгал

Өсвөр насны охидод зориулсан өндөр, гоолиг болгох иогийн хялбар дасгал

-

Иогийн дасгалууд нь аль ч насны хүмүүст тохиромжтой байдаг. Ялангуяа иог нь өсвөр насны охидод өндөр ач тустай. Энэ нь тэдэнд өдөр тутмын амьдралын бэрхшээлтэй тэмцэх бие бялдар, оюун санааны хүчийг өгдөг. Мөн иог нь охидыг чийрэгжүүлж, гоолиг, өөртөө итгэлтэй болгож, гэрэлтсэн арьстай байхад нөлөөлөх төдийгүй сарын тэмдгийн хямралтай тэмцэхэд тусалдаг.

Амьсгалын Дасгал, Бясалгал

Амьсгалын дасгал хийж эхлэх нь амьдралд шинэ хандлага олж авахад нь туслах болно. Амьсгалын дасгалын үеэр хүн маш тайван байдаг бөгөөд анхаарлаа төвлөрүүлж сурдаг.Бясалгалын ачаар оюун ухаан тэнүүчлэхээ больж, сөрөг бодол, амьдралын бусад саад бэрхшээлээс өөрийгөө холдуулна. Бясалгал нь ямар нэгэн тодорхой байрлал, байршил шаарддаггүй тул хүн үүнийг хаана ч, хэзээ ч хийж болох давуу талтай. Бясалгал нь охидыг ухаалаг, илүү сайн шийдвэр гаргагч болоход нь тусална.

Ингээд өсвөр насны охидод зориулсан хялбар иогийн дасгалыг танилцуулъя.

Дасгал 1

Тадасана буюу уул поз нь бүх иогийн үндэс суурь бөгөөд энэ нь тогтвортой байдлыг шаардана. Уг иог нь гар, хөлөнд суналт өгөх бөгөөд булчинг бэхжүүлдэг. Энэ нь өндрийг нэмэгдүүлж, ерөнхий тэнцвэрт байхад тусалдаг.

Дасгал 2

Газарт доош харан  хэвтээд гараараа тулан биеэ өргө. Өвдөгөө нугалж болохгүй. Бие тань цэх шулуун байх ёстой. Энэ нь хөл, гарыг бэхжүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулж, гэрэлтсэн арьстай байхад тусалдаг.

Дасгал 3

Энэхүү поз нь төвлөрөл, тэнцвэрийг сайжруулж, гар, хөл, нурууны булчингуудыг бэхжүүлдэг. Энэхүү дасгалыг хийдэг өсвөр насны охид хүчтэй, өөртөө итгэлтэй болдог. Нөхцөл байдал тэдний хяналтанд байгаа юм шиг санагдаж эхэлдэг.

Дасгал 4

Энэ нь  сэтгэлийн түгшүүртэй тэмцэхэд тустай бөгөөд цусны эргэлт сайжруулж арьсыг гэрэлтүүлж, оюун санааг тайвшруулдаг. Өсвөр насны охид үүнийг хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Эсвэл насанд хүрэгчидтэй хамт хийж, гэмтэхээс сэргийлээрэй.

Дасгал 5

Энэхүү поз нь стресстэй тэмцэхэд тусалдаг ба биеийн доод хэсэгт илүү ачаалал өгдөг. Үүнийг хийхэд 90 хэмийн өнцөг үүсгэх ёстой. Энэ нь мөн өсвөр насны охидын сарын тэмдгийн хямралтай тэмцэхэд тустай байдаг.

Иог нь охид бүсгүйчүүдийг илүү ухаалаг, өөртөө итгэлтэй, анхааралтай, тайван болгоно. Энэ нь тэдний биеийг чийрэгжүүлж, арьсыг нь гэрэлтүүлж, итгэлийг төрүүлдэг. Өсвөр насны охид янз бүрийн стресстэй үе шатуудыг даван туулдаг. Энэ үед хамгийн тохиромжтой нь иогийн дасгалууд юм.

Эх сурвалж: indianyouth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд