No menu items!
HomeЗурхайХоёрдугаар сарын дэлгэрэнгүй ЗУРХАЙ

Хоёрдугаар сарын дэлгэрэнгүй ЗУРХАЙ

-

Хавар үүдийг чинь тогшиход ойрхон байна. Харин чи хавартай болзохдоо хэр бэлтгэж амжсан бэ? Сэргэлэн зан, синдром хоёр зэрэг хөдөлдөг энэ өдрүүдэд чамайг юу хүлээж байгааг од эрхэс ийн хүүрнэж байна.

Хонь

2-р сар чамайг ирээдүйгээ төлөвлөхөд бэлэн болсон гэж үзэж байна. Энэ сар хайр дурлалын тал дээр ихээхэн өгөөмөр, уран яруу бөгөөд эвсэг,эрч хүчтэй хандах нь. Харин ганц бие Хонинуудын хувьд энэ сард багтаан шинэ хүмүүстэй танилцаж, болзоонд явж, үр ашигтай олон талын мэдлэг мэдээллээр булуулах гэнэ. Тиймээс төлөвлөөгүй ч гэсэн гэнэтийн болзоонд хойрго хандахгүй байхыг залхуу Хонинууддаа сануулая.

2-р сард амьдрал чинь улам ч сонирхолтой болох болно. Үдэшлэг, тоглолт, уулзалтуудад явснаар чи нийгэмшиж, танилынхаа хүрээг тэлнэ. Ажилдаа манлайлах хүсэл, амбиц, эрч хүч, алсын хараа, удирдан зохион байгуулах авьяас чинь улам ч нэмэгдэнэ. Аль ч талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чамаас тийм ч их хөдөлмөр шаардахгүй. Бүхнийг гайхмаар чадварлаг хийж гүйцэтгэхийн тулд чамд ижил хүсэл зорилготой хүмүүс хэрэгтэй. Харин чи тэдний сайн удирдагч байх болно.

Алдар нэр чамд энергийн ундаа шиг л нөлөөлж, бусдаар хүрээлүүлж, онцгойрох чамд үнэхээр их таалагдах болно. Гэхдээ үүний хажуугаар хов жив, хүчтэй өрсөлдөгчид, боломжит багахан аюулууд ойрхон бий. Дөнгөж хүлээсэн нэр алдраасаа болж сонор соргог байдлаа бүү алд.

Харин ч түүнийг өөрийнхөө сул талуудтай тэмцэх зэвсэг болгон ашиглаарай. Аз болоход санхүүгийн тал дээр энэ сардаа огтхон ч санаа зовохгүй байж болох нь. Бодлогогүй алхам хийхээс татгалзаж, аялалаар явах үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Мөн баталгаагүй зүйлс, сайн мэдэхгүй юмаа ярихаас татгалзаарай. Дуугүй байх гэдэг үргэлж ухаалаг алхам байдгийг санаж ав.

Үхэр

2-р сар үхрүүдийн хувьд гайхалтай романтик сар байх болно. Гэхдээ хэт сэтгэл хөдлөлтэй байдлаас хэт эмзэг болж өөрчлөгдөж болохгүйг анхаараарай. Бүхнийг эерэгээр хүлээж авч байснаа гэнэт л хорвоо дэлхий хөмөрсөн мэт мэдрэмжүүд ээлжлэх тул энэ сард өөрийгөө сайтар хянаарай. Урьдны асуудал дахин гарч ирж, сөхөгдөх магадлалтай учир эв эеийг хичээ.

Аялал болон томоохон санхүүгийн асуудлыг яаралгүй шийдвэрлээрэй. Сугар гараг болон нар Үхрийн ордны ажлын одонд байрлаж, чиний ярих чадварыг дээд цэгт нь хүртэл өсгөх болно. Ингэснээр хүсч байсан амжилт нь өөрөө ч хүрээд ирэхээр ойрхон болох болно.

Төрөлхөөс заяасан ажилдаа гайхалтай няхуур ханддаг чинь энэ сард амжилт, шагнал, нэр алдар болон цуурайтайх болно. Ажил мэргэжлийн тал дээр өгсөж яваа тул байгууллагын зүгээс мөнгөн шагналаар урамшуулах магадлалтай байна. Ер нь 2 сарын эхний хагас тун ч өгөөмөр байх аж.

Гэхдээ санхүүгээ сайн зохицуулж, ардаа хадгалж үлдээхгүй бол сүүлийн хагаст үл ойлголцол, гэнэтийн алдагдал гарч мэднэ. Удаан хугацааны гэрээ, хамтран ажиллах санал ирнэ. Энэ нь чамаас нөхцөл байдлаа тодорхой байлгаж, эцсийн байдлаар саналаа төгс боловсруулахыг шаардах болно.

Эрүүл мэндийн хувьд 2-р сар Үхэрт ихээхэн ээлтэй хандах бөгөөд ажлаас үүдэлтэй ядаргааг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр ялан дийлэээрй хэмээн зөвлөж байна. Сарын турш жаргалтай, баяртай байх ч гэсэн үе үе ямар ч сэтгэл хөдлөлгүй болсон мэт мэдрэмж төрөхийг эртхэн санаж аваарай. Тэгвэл яг тийм онцгүй өдөр ч гэсэн чи энгийнээр хүлээж авч, өөрийгөө хөгжилтэй байлгахыг эрмэлзэх болно.

Өдөр болгон болж буй жирийн үйл явдлаас ч жижигхэн баяр хөөр олж харахыг хичээгээрэй. Сайхан хөгжим сонсож, гадуур зугаалж, массажинд ор. Амьдрал хичнээн сайхан гээч!

Ихэр

Энэ сард хайр дурлал, харилцааны асуудал Ихэрийнхний хувьд нэгт тавигдана. Хоёрдугаар сард чи лав ганцаардахгүй. Олон тооны уулзалт, болзоо, ажил хэрэгч ярианууд хүлээж байна. Хайртын чинь хүсэл зорилго өөр байснаас болоод маргаан өрнөж магадгүй. Эсвэл хэн хэнийхээ хувийн орон зайд халдсанаас проблем гарч мэднэ. Соёлын болон нийгмийн үйл ажиллагаа, аялал, зарчим, оюуны өсөн дэвшилтэнд сайн нөлөөтэй.

Эхний арав хоногт хосуудын хувьд баяртай зүйл тохионо. 2-р сард Ихэрийн ордны алдар хүнд дээшилж, карьерын хүч өснө. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд олон зүйлийг золиослосныхоо хүчинд чи өөрийнхөө авъяас чадварыг батлан харуулж, бусдын хувьд үнэлэмжээ дээшлүүлнэ.

Хөдөлгөөнтэй, өрсөлдөөнтэй өдрүүд ирж байна. Нилээд хүчин зүтгэл, эрч хүчээ зарцуулж, сахилга бат тэвчээрээ чангалах хэрэг гарах нь. Түрэмгий зан чинь чамд асуудал авчирч мэднэ, тиймээс бодолдоо хяналт тавь. Босстойгоо таатай харилцаатай байна.

Гадаад орон, холын зайны харилцаа, мэргэжил дээшлүүлэх талын зүйлс чамд сэтгэл ханамж авчирна. Хэт их ядаргаанд орж, бухимдсанаас үүдэх эрүүл мэндийн өвчлөлүүдээс болгоомжил. Хэрэгтэй үед хэрэгтэй үйлдлийг хий.

Мэлхий

Энэ сард хайр дурлалын багахан асуудал үүсэх бололтой. Өөрийгөө хянаж, хайртай хүнээ хатуу үгээр гомдоохгүй байхыг хичээгээрэй. Аливаа асуудлыг уураар шийддэггүй гэдэг үгийг санах хэрэгтэй.

Энэ сар өөрөөс чинь ихээхэн хэмжээний тэсвэр тэвчээрийг шаардаж байна. Гэхдээ энэ чиний хувьд тийм ч хэцүү зүйл биш байх болно. Энэ сард хайр дурлалын хувьд их бага асуудал тулгарах боловч тэд түр зуурынх юм. Харин үүний дараа та хоёр хамтдаа олон гайхалтай зүйлийг бүтээж чадна гэдэгт итгээрэй. Тиймээс асуудалдаа биш ирээдүйдээ анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Энэ сар нэг ёсондоо та хоёрын хувьд сорилтын сар байх болно. Харин ажил мэргэжлийн тал дээр таатай сар болох нь.

Чи өөрийн шинэ санаачилгаараа ажлаа амжилттай удирдах болно. Ажлын шаардлагаар бүс нутаг болон, гадаад оронд томиололт аван ажиллана. Үүний үр дүнд мэргэжлийн болоод мэдлэг чадвар, хувь хүний хувьд өөртөө маш том хөрөнгө оруулалт хийх болно.

Чиний байр суурь өсөн нэмэгдэж, хамт олныхоо дунд нэр хүндтэй болно. Хамтран ажиллах томоохон түншүүдтэй ажил хэргийн уулзалт хийх ба тэднээс багагүй үнэлгээ авах бололтой. Энэ сард чамд маш олон боломж гарч ирнэ. Гэхдээ өөртөө хэт бардах хэрэггүй. Гэр бүлээ ямар ч үед мартаж болохгүй гэдгийг санаарай. Машин барьж байхдаа анхаарал болгоомжтой бай.

Арслан

Сарын эхэн үед хайр дурлалын амьдралд ямар нэг том өөрчлөлт гарахгүй урсгалаараа байх болно. Сарын сүүл хагаст гэрэл гэгээтэй сайхан цаг хүлээж байна. Шинээр ямар нэг зүйл санаачлан хэрэгжүүлвэл амжилттай байх болно. Хайртайгаа хараахан учраагүй байгаа ганц бие бүсгүйчүүд сарын сүүлээр олон нийтийн арга хэмжээнд оролцож шинэхэн танилтай болно.

Багаар ажиллах чадвар, бусадтай харилцах харилцааг чинь шалгасан сар болох нь. Түншлэл, шинэ гэрээ хэлцэл, төслүүд хийгдсэнээр өөрийгөө харуулах боломжууд гарч ирнэ гэсэн үг. Захирал, дээд тушаалтныхаа ажлын арга барилыг сайн ойлгож, түүнд нь тааруулж ажлаа хийхийг хичээвэл илүү үнэлгээ авч, зорилгодоо хүрэхэд амар байх болно.

Тэтгэлэг, тэтгэмж, өв залгамжлал, азын сугалаанд хожих ч юм уу, ямар нэг байдлаар ихээхэн хэмжээний орлого орж ирнэ. Хууль зөрчсөн эсвэл зарчмаасаа гажсан үйлдэл битгий хийгээрэй.Энэ сард заавал өөртөө зориулж цаг гаргаарай. Хотоос гарч амралтад явж нам гүм газар хэд хоног байвал алжаалаа тайлах болно. Мөн шинжилгээ хийлгэж эрүүл мэнддээ анхаараарай. Аль болох урьдчилан сэргийлж байх нь хамгийн чухал гэдгийг мэднэ биз дээ?

Охин

Охиныхон ч азтай байнадаа, одод чамд харамгүй сайхан зүйлсийг бэлджээ. Хосууд аз жаргалаар бялхаж, ганц бие охиныхон хүсч байсан ханхүүтэйгээ учирах нь. Энэ удаагийн Валентины баяр чиний хувьд хамгийн сайхан нь болж ч магадгүй.

Шинээр танилцсан хосууд хоорондоо юу гэдэг нь үл мэдэгдэх сонин таталцлаар холбогдож, хагацаж салахгүй мэт мэдрэмжийг сарын турш мэдрэх нь. Харин найз залуу чинь чамд романтик бэлэг бэлдсэн байна. Сюрпризийг нь түрүүлж мэдсэн ч мэдээгүй мэт байгаарай.

Харин харилцаа нь тийм ч сайн биш байгаа охиныхон аасуудлаа нэг тийш болгохдоо бүү эргэлзээрэй.Өнгөрөгч сарын сэтгэл зовнил ард үлдсэн. Одоо бүгдийг шинэхэн эрч хүчээр эхлүүлэх цаг нь боллоо. Энэ сард манлайлах, зохион байгуулах чадвар илэрч мэдрэгдэх бөгөөд хэрэгжүүлэх ажлууд ч мундахгүй гарч ирсээр байх болно.

Сарын эхний хагаст нүдээ томоор нээж боломжийг алдалгүй өөрийн болгох нь чухал шүү. Ямар нэгэн дээд тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хэцүү санагдаж байсан ч битгий эсэргүүцээрэй. Эс тэгвэл тушаал дэвших боломжоо ч алдаж мэднэ шүү.

Бага зэргийн сэтгэл зовнил байх ч анхаарлаа бүхэлд нь хандуулахуйц том биш байх болно. Өөрийнхөө бие, арьсанд зориулж шинэ зүйл худалдаж авахдаа болгоомжтой байгаарай. Харшил өгснөөс шалтгаалж хэд хоногийн асуудал болж магадгүй. Зөрчлөөс аль болох зайлсхийгээрэй.

Жинлүүр

Гайхамшигтай үе ирж байна! Гэгээн Валентин чамд хайртай юм байна. Хоёрдугаар сарын эхний хагаст чамд аялал, тэтгэлэг, эсвэл оюуны болон соёлын үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ ирнэ. Энэ нь хосуудын амьдралд ч бас эерэг нөлөөтэй.

Хүссэн ч хүсээгүй ч чиний ажил болон хайр дурлал хоёр хоорондоо ямар нэг байдлаар холбогдоно. Үүнтэй холбоотойгоор чамд хайрттайгаа цуг “нүд тайлах” боломж гарна. 4 дүгээр сар хүртэл хамгийн их цагийг хамтдаа өнгөрөөдөг хүнтэйгээ эвтэй байхыг хичээгээрэй.

Эрүүл мэнд, эсвэл хайртын чинь ажилтай холбоотой асуудлыг мөнгө юмуу гэр бүлийнхээ тусламжтайгаар шийдэх болно. Тун завгүй, бөгөөд сандруу үеийн эхлэл энэ 2-р сараар тавигдана. Энэ нь 3-р сарын дунд хүртэл үргэлжлэх ба чамаас нарийн төлөвлөгөө зохион байгуулалт шаардана. Өрсөлдөөн, сорилт, бичиг баримттай холбоотой чухал үйл явдлууд болно. Аливаа зүйлд урьдчилан бэлтгэлтэй хандаж, цагийг нь тулгахгүй байхад анхаар.

Өөрийнхөө авъяас чадварыг хэрхэн харуудж, боломжийг бусдаас түрүүлж авсан эсэхээс чиний амжилт шалтгаална. Гарын ур, нөхцөл байдалд амархан дасан зохицодог чадвараа ашиглаж олон чухал ажлын ард гарна. Осол бэртэлд өртөж болзошгүй учраас болгоомжтой байж, цаг төлөвлөлтөндөө ч, эргэн тойрондоо ч эмх цэгцтэй, нямбай байгаарай. Эмчид очих шаардлага гарвал бүү хойшлуул.

Хилэнц

Тайван амгалан байдал идэвхтэй, дуу шуугианлаар солигдоно. Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш. Магадгүй чиний харилцаанд бага зэрэг адал явдал дутагдаад байгаа бололтой. Гэрлэлтийн талаар бодоход эрт байгааг од эрхэс чамд сануулж байна. Бага зэрэг хүлээзнээд үзээрэй. Ганц бие хилэнцийнхнийш эротик учрал хүлээж байна. Энэ нь жинхэнэ хайр болох үгүй нь чамаас л шалтгаална.

Тэвчээртэй хүлээцтэй байж чадвал бүх зүйл сайхан болно. Энэ сард чи ажил хэргийн тал дээр өөрийнхөө хамаг л авъяас чадварыг дайчлах болно. Бүтээлчээр сэтгэж чадвал хүчин чармайлтын чинь үр дүн сайнаар гарч тушаал дэвших боломж ч гарч болох юм. Тийм биш байсан ч магтаалаар булууана гэдэгтээ итгэлтэй байж болно.

Уран бүтээлч эсвэл спортын хүмүүсийн хувьд их сонирхолтой сар болж, урьд нь хийе гэсэн ч нэг л эхлүүлж өгөхгүй яваад байсан шинэ зүйлээ туршиж үзэх болно. Санхүүгийн хувьд ч ихээхэн орлого дагуулах магадлалтай байна. Хөрөнгө оруулалтын ажил эхлүүлвэл амжилттай байна.

Амьдралынхаа хэв маягийг өөрчөх цаг нь болж. Энэ нь магадгүй чамаас эрч хүч шаардаж түүнийхээ хэрээр ч чамд эерэг энерги өгдөг зүйл байх магадлалтай. Урьд өмнө байгаагүйгээр чамд зөв хөдөлгөөний хэрэгцээ гарах болно. Спорт, фитнес, бүжгийн хичээлээ эхлүүлээрэй. Хэрвээ бие давхар бол анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Нум

Гэнэтийн, санаанд оромгүй, шинэ сэтгэл догдлол, адал явдал амьдралд чинь орж ирэхээр чамайг хүлээж байна. Сексийн амьдралын тухайд ярих ч юм биш. Зүрх хурдан цохилуулах үйл явдлууд нь чиний эротик хүсэл нэмэгдэхтэй ч сайхан зохицох нь.

Тиймээс идэвхтэй амьдралд бэлтгэ. Амьд мэдрэмж, час хийсэн мөчүүд, халуухан үйл явдлуудтай зэрэгцэн ширүүн маргаан, атаархал, үл ойлголцол ч дагаж магадгүй гэдгийг сана. Нэг сарын турш чиний амьдрал гайхалтай тогтуун өнгөрсөн. Харин хоёрдугаар сард од эрхэс чамайг уйдаахгүйгээр шийджээ.

Харилцаандаа эв эеийг эрхэмлээрэй. Зарим зүйлийг зүгээр л “буянаараа болог” гээд орхисон нь дээр байдаг юм шүү! Гэр бүл, эцэг эх, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлаас холуур байвал бусдаар дажгүй өнгөрнө. Оюуны үйл ажиллагаатай холбоотой унших, бичих, илтгэл тавих зэрэг ажилд ээлтэй сайн. Бизнес уулзалт, хэлэлцээр, төлбөр тооцоотой хамаатай хэрэгт тийм ч тохиромжтой биш.

Энэ үеэр чи өөртөө ашигтай харилцаа холбоог тогтоож, хэрэгтэй хүмүүстэй нөхөрлөх бололтой. Хамтын ажиллагаа энгийнээс эхлэх боловч цаашид улам өргөжин тэлнэ.

Өмнө нь сайтар шийдэгдээгүй асуудал дахин сөхөгдөх үед, түрэмгий биш тайван харилцан яриагаар бүхнийг эерэг тийш нь шийдэх боломжтой. Юуг ч бүрэн мэдэхгүй бол ам гарах хэрэггүй. Санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байна.

Матар

Энэ сар харьцангуй тайван болж өнгөрөх төлөвтэй байна. Хосуудын хувьд мөнгө төгрөгтэй холбоотой багахан асуудлаас болж маргаан үүсэж магадгүй. Тиймээс зарим зүйлийг мөнгөөр цэгнэх гээд байдагаа болих хэрэгтэй. Эс тэгвэл хайртай хүнээх гомдоох магадлалтай.

Ганц бие матруудад ч бас энэ байдал хамаатай. Санхүүгийн таатай нөхцөл байдлыг хүлээсээр нэг л мэдэхэд нас нэмсэн өөрийгөө толинд харах вий. Тиймээс энэ сард мөнгө санхүү гэдэг зүйлийг толгойноосоо арчиж хаяад, зүгээр л тайван сайхан амьдар. Ихэнх матрууд хэн нэгэнтэй харилцаа тогтоохын өмнө эхлээд түүний санхүүгийн чадамж дараа нь хариуцлага хүлээх чадамжинд анхаарал хандуулдаг.

Гэхдээ жинхэнэ хайр сэтгэл тэдний өмнө орно гэдгийг бүү мартаарай. Ирж буй сард чамд ямар нэг сайн мэдээ ирэх болно. Ажил хэрэг болон мөнгө санхүүтэй холбоотой чухал албан бичгийн эерэг хариу ирнэ. Мөн ажил дээрээ хамт олныхоо дунд манлайлан ажиллаж, хэн бүхний хараанд өртөнө. Амжилттай байхын тулд нилээд завгүй байх шаардлага зайлшгүй тулгарах бололтой.

Ажлаа солихыг хүсэж байгаа матруудад энэ сар тааламжтай. Тэдэнд цоо шинэ боломж нээгдэх болно. Чухал бичиг баримтыг гээж үрэгдүүлэхээс болгоомжлоорой.

Хумх

Энэ сард гэнэтийн бэлэг хүлээж авах бололтой шүү. Мөрөөдлийн хайр чинь ойрхон байна. Харин зөв сонголт хийх эсэх нь чиний гарт байгааг анхаар. Сарын эхээр бүх зүйл сайхан байх болно. Чамайг азын тэнгэр ивээх бололтой. Хайрын бурхан чамайг мартаагүйг чи мэдэрнэ.

Энэ боломжийг алдахгүйг хичээж, зоригтой байхыг чамд сануулж байна. Гэрлэлт болон хайр дурлалын тал дээр ивээлтэй гэж оддын зурхайд буужээ. Хайр дурлалын харилцаанаас ямар нэгэн илүү зүйл шаардах хэрэггүй. Байгаа зүйлийг байгаагаар нь хайрла. Өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй.

Харилцаагаа албан ёсны байлга. Амжилтын сар! Энэ сард чи өөрийн авьяас, мэдлэгийнхээ ачаар гэрэлтэх болно. Чиний чадварыг магтан дуулах хүмүүсийг чи сонсоно. Зэрэг дэв, албан тушаал, цомоор шагнуулах бололтой. Энэ бүхэн маш их хичээл зүтгэлээр олдсоныг санаж, улам хичээх хэрэгтэй.

Харилцагч нар болон даргатайгаа сайхан харилцаатай хэвээр байх болно. Хэрэгцээт үйлчлүүлэгчтэйгээ байнга холбоотой бай. Гар нийлдэг хүмүүстэй дотносч, ирээдүйгээ сайтар төлөвлө. Удахгүй мөрөөдлөө биелүүлэхэд маш том алхмаар дөхөх боломж гарч ирнэ.

Ямар ч боломжийг том жижгээр ангилахгүйгээр атгаж сур. Санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байх ч удаан үргэлжлэхгүй учир санаа бүү зовоорой. Сарын эхээр бага зэрэг мөнгөний алдагдалд орох бололтой. Гэхдээ сарын сүүлээр түүнээс ч ихийг олно. Энэ удаад эрсдлээс татгалз. Хууль бус зүйлд орооцолдох магадлал их байгаа тул сайтар судалж байж, шийдвэр гаргаарай.

Бие галбиртаа бага зэрэг л анхаарчихвал болоод явчихна. Бага зэрэг дасгал хөдөлгөөнийг боломжтой бүх үед хий. Дулаарч буй энэ улиралд болж өгвөл явган алхаарай. Тэр тусмаа хөдөлгөөн багатай ажил хийдэг хумхууд аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй шүү.

2-р сар нийгмийн харилцаа, хөгжил дэвшил, хөөр баяслаар дүүрэн байх болно. Энэ сар чинийх байх болно. Тиймээс яг одоо хөдөлж эхлээрэй.

Загас

Хайр сэтгэлийн харилцааны хувьд чухал шийдвэр гаргах сар. Хэтэрхий сунжирсан байдлаас зайлсхийх нь зүйтэй. Тархи, зүрхээ аль алийг нь чагна. Харин дараа нь зөв шийдвэр гаргаарай. Энэ сард их завгүй байх болно. Бага зэргийн асуудал үүсч, стресстэй байх бололтой.

Тэр тусмаа хайр сэтгэлийн чинь өмнө томоохон сорилт гарч ирнэ. Шийдвэрийг яарч гаргахаас болгоомжил. Үл ойлголцол, тоглоом, тэвчээргүй байдал. Энэ бүхэн та хоёрыг муудалцуулж, тэр бүүл тусгаарлаж ч магадгүй. Тиймээс хүлээцтай байхыг хичээх хэрэгтэй.

Мөн эргэн тойрныхоо хүмүүсийн санаа бодлыг заавал сонсоорой. Бусдын хайр сэтгэлийн асуудалд орооцолдох хэрэггүй. Эргэн тойронд чинь маш хүчтэй өрсөлдөөн болж байна. Ялж гарах тийм ч амаргүй. Тиймээс өөрийгөө бүрэн хэмжээнд дайчил. Залхуурлыг ялан дийл.

Хичнээн хүссэн ч зүгээр байх хэрэггүй. Боломж тийм ч амар ирэхгүй байж мэднэ. Эрч хүчээ гамнаж, мэдээлэл цуглуулж боломжийг өөрөө хайгаарай. Шинээр нэг гадаад хэл сурч эхлэ. Сонирхлынхоо дагуу курс, дамжаанд яваарай. Бусдад туслахаас зайлсхийх хэрэггүй. Санаанд оромгүй аялалын урилга ирж магадгүй. Харин энэ аялалтай хамтатгаж ажлын шинэ санаа бодож ол.

Хүсээгүй нөхцөл байдал, гэрээний үл биелэлт гэх мэт асуудал учирч магадгүй тул болгоомжтой бай. Санхүүгийн байдал цэвэр өөрөөс шалтгаална. Бусдад өр тавих хэрэггүй, бусдад зээлдүүлэх ч хэрэггүй. Их л стресстэй сар болох нь. Гэхдээ удаан үргэлжлэхгүй.

Бүх зүйлийг зохион байгуулалттай, төлөвлөөгөөний дагуу байлга. Энэ сард машин жолоодохдоо туйлын болгоомжтой байгаарай. Аюул осол ойрхон байна. Сарын сүүлээр чиний сэтгэлийг зовоосон бүх зүйл аажмаар алга болно. Тиймээс ямар ч тохиолдолд өөрийгөө стрессээс хамгаалаарай. Ямар ч зүйлд бүү яар. Бүү эрсдэл гарга. Бүү асуудал үүсгэ!

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд