LOADING

Type to search

Хүүхдийн хөдөлгөөний ур чадварын чухал үе шатууд

Share

Алхаж сурах, хөлд орох нь хүүхдийн цор ганц хөдөлөөний чадвар биш юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдүүд гүйх, үсрэх, авирах болон бусад бүх хөдөлгөөнийг хийж байх ёстой аж.

Анагаах ухааны доктор Эндрю Адесман “бага насны хүүхдийн хөдөлгөөн нь хүүхэд улам бүр бие даах, тоглох, сурах чадварыг өргөжүүлдэг” гэжээ.

Хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй 10 хөдөлгөөний ур чадварыг доор дурьдав. Эндээс хүүхэд аль үед ямар хөдөлгөөний чадварыг эзэмшсэн байвал зохих ерөнхий тоймыг мэдэж аваарай. Гэхдээ хүүхэд бүрийн хөгжлийн онцог өөр өөр гэдгийг бодолцох хэрэгтэй.

Түлхэх, татах (12-18 сар)

Тоглоомон машин, тоос сорогч түрэх нь хөлд орж буй хүүхдэд чухал нөлөөтэй гэдгийг хүүхдийн эмч нар хэлж байна. Хөлд орж буй хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр хөдөлж эхэлсний дараа тоглоом түрэх, чирэх нь явж байхдаа объектуудыг удирдаж сурахад нь туслах бөгөөд ингэснээр илүү бие даасан, чөлөөтэй байдалд суралцана.

Авирах (12-18 сар)

Дөнгөж хөлд орж буй балчир хүүхдүүд буйдан эсвэл хоолны ширээн дээр гарах гэж хичээдэг. Авиралт нь бага насны хүүхдүүдийн хөгжлийн чухал үйл явц юм. Чарлестон дахь Өмнөд Каролинагийн Анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмч М.Д.Мишель Макиас “хүүхдийн авирах хөдөлгөөнийг хязгаарлаж болохгүй. Харин аюулгүй байдлыг нь сайтар хангаж, тавилга сэлтийн ирмэгт хамгаалалт хийх, дээрээс нь унах зүйлсийг холдуулах хэрэгтэй” гэв.

Суух (12-18 сар)

Суух нь хүүхдийн булчин чангарч, зохицуулалт нь сайжирч байгааг илтгэнэ. Бага насны хүүхдийн сууж, босох, дээр тавьсан юманд хүрэх гэж чармайх, доош унагасан юмыг авах гэж хичээх зэрэг  хөдөлгөөний нарийн чадварыг дутуу үнэлж болохгүй. Энэ нь таны хүүхэд хөл дээрээ тогтвортой байгааг илтгэх бөгөөд сууж, босох нь нэлээд тэнцвэртэй байдлыг шаарддаг. Хүүхдүүд алхаж сурснаасаа хойш гурван сарын хугацаанд хөдөлгөөний энэ техникийг эзэмшдэг.  

Гүйлт (15-24 сар)

Хүүхдүүд алхаж сурсны хурдан гүйхийг хүсч эхэлдэг. “Балчир хүүхдүүд алхахаас гүйх хүртэл хэдэн хоногоос хэдэн долоо хоног зарцуулж болно” гэж Др Свансон хэллээ. Хүүхэдтэйгээ хөөцөлдөн тоглох замаар энэ чадварыг нь хөгжүүлэх боломжтой. Мөн хөлийн булчнг нь хөгжүүлэхэд анхаараарай.

Шидэх (15-18 сар)

Хүүхэд бөмбөг шидэх, барьж авах бүртээ гар, нүдний хөдөлгөөнийг нэгэн зэрэг ажиллуулж, хурд хүч, тэнцвэр, авхаалж самбаагаа сорьж байдаг. Тэд бөмбөгийг аль гараараа шидэж байгааг анзаараарай. Энэ үйл явц хүүхдийн хүүхдийн зүүн эсвэл баруун гарын үйл ажиллагааны аль нь илүү давамгайлж байгааг харуулдаг. Хүүхэддээ энэ чадварыг эзэмшүүлэхэд нь туслахын тулд хамт тоглоорой.

Бүжиглэх (15-20 сар)

Хөгжмийн хэмнэлд бүжиглэх нь хүүхэд олон янзын хөдөлгөөнийг дарааллаар нь нэгтгэж сурч байна гэсэн үг юм. Хүүхдийнхээ дуртай аяыг тавьж өгөөрэй. Энэ насны хүүхдүүд харсан зүйлээ дууриах хандлагатай тул тэдэнтэй хамт бүжиглэхээс бүү татгалзаарай.

Өшиглөх (18-26 сар)

Ирээдүйн хөлбөмбөгийн спортын шилдгүүдийг бэлтгэхийн тулд  бөмбөг өшиглүүлж, энэ чадварыг нь хөгжүүлээрэй. Хүүхдэд тохирсон хөнгөн, зөөлөн бөмбөгийг сонгоорой. Хэрэв хүүхэд бөмбөг өшиглөхдөө тэнцвэрээ олоход бэрхшээлтэй байвал тэнцвэрээ олоход нь туслах өөр аргуудыг ашиглаарай.

Ухарч алхах (15-24 сар)

Балчир хүүхдэд энэ хөдөлгөөнийг эзэмших хэцүү байдаг нь ихэвчлэн хонго болон дөрвөн толгойт булчинтай холбоотой байдаг (ердийн алхалт нь тийм биш). Хүүхийн энэхүү хөдөлгөөний чадварыг хөгжүүлэх арга нь татдаг тоглоом авч өгөх явдал юм. Хүүхэд тоглоомыг эргэж, бие рүүгээ татдаг тул удахгүй хойш ухарч алхаж сурах болно.

Шатаар өгсөж уруудах (18-22 сар)

Энэхүү дасгал нь том булчингуудыг үйл ажиллагааг хамардаг бөгөөд нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжихийн тулд ихээхэн хүч чадал, тэнцвэрийг шаарддаг. Ихэнх хүүхдүүд анх шатаар өгсөхдөө урагш бөхийж, гараа дээш өргөдөг. Энэ үе шатанд хүүхэд өөрийнхөө хөлөөр шатаар өгсөж, уруудаж сурсан байх ёстой. Аюулгүй байдлын үүднээс ганцааранг нь явуулж болохгүй, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Энэ чадварыг нь хөгжүүлэхийн тулд  тоглоомын талбай дахь жижиг гулсуур өөд авируулаарай.

Үсрэх (24 сар)

Хоёр ойтой хүүхэд тань догдолхоороо дээш үсэрч эхэлнэ. Энэ чадварыг нь дэмжин хөгжим тоглож өгөөрэй. Зарим хэмнэлтэй аялгуу нь тэднийг үсэрхэд нөлөөлдөг гэж Доктор Адесман хэлэв. Хүүхдээ дагаад хөгжилдөөрэй. Учир нь хүүхэд таныг дуурайх болно.

Эх сурвалж: Parents Magazine

error: Content is protected !!