No menu items!
HomeГоо сайхан30-аас дээш насны хүмүүст зориулсан арьс арчилгааны талаарх 8 зөвлөгөө

30-аас дээш насны хүмүүст зориулсан арьс арчилгааны талаарх 8 зөвлөгөө

-

30 ба түүнээс дээш насны хүмүүс гоёмсог арьстай хэвээр байхын тулд дараах 8 энгийн алхмыг дагаарай.

1.Цэвэрлэгээ

Өглөө бүр арьсаа цэвэрлээд, нүүрээ будаж байгаарай. Мөн унтахаасаа өмнө заавал цэвэрлээрэй. Энэ нь арьсыг хамгаалах, өнгөлөг байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Цэвэрлэгээний олон бүтээгдэхүүн байдаг тул зөвийг нь сонгох нь чухал юм шүү.

2. Гуужуулагч

Өдрөөс илүү шөнийн цагаар гуужуулах хэрэгтэй. Арьс нь шөнийн цагаар шинэчлэгдэж байдаг бөгөөд унтахаасаа өмнө үхэжсэн арьсыг гуужуулах нь уг үйл ажиллагааг сайжруулдаг. Хэрэв таны арьс тослогтой эсвэл батга гарсан бол долоо хоногт хоёр удаа гуужуулах нь хангалттай.

3. Хамгаалах

Антиоксидант эсвэл С аминдэм агуулсан тос түрхээрэй. Мөн наранд гарахдаа заавал хамгаалах тос түрхэх хэрэгтэй.

4. Чийгшүүлж байгаарай

Өглөөд 5 минутаас хэтрэхгүй шүршүүрт орж, бүлээн усаар нүүрээ угаагаарай.  Арьсаа хамгаалахын тулд зориулалтыг чийгшүүлэгч ашиглах хэрэгтэй.  

5. Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах тосыг өвөл, зуны бүрхэг өдрүүдэд ч гэсэн түрхэж байгаарай. Нарны хэт ягаан туяа нь хөгшрөлтөд нөлөөлдөг.

6.  Чийгшүүлэгчтэй тос

Өдөр бүр усанд орсны дараа ялимгүй чийгтэй бие дээрээ биеийн тос эсвэл чангаанзны тос түрхээрэй.

7. Ус уух

Биеийн шингэнээ хэвийн байлгахын тулд их хэмжээний ус уух хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа 15-20 удаа хөдөлгөөн хийж, эрүүл, эслэг ихтэй хоол хэрэглэ.

8. Стрессгүй байх

Мэдээжийн хэрэг энэ нь тийм ч хялбар биш. Гэхдээ хоббигоо хөгжүүлж, эерэг орчинд байх нь арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг.

Эх сурвалж: food.ndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд