No menu items!
HomeГоо сайханЦеллюлит арилгаж, галбир засах массаж хийх аргууд

Целлюлит арилгаж, галбир засах массаж хийх аргууд

-

Хүний биеийн арьсан доорх өөхлөг давхрага жигд бус, товгор болж хувирснаас арьсан гадаргуу бэржгэр болох өөрчлөлтийг целлюлит гэж нэрлэдэг бөгөөд энэ нь гоо сайханд ихээхэн нөлөөлдөг билээ. Дараах массажыг тогтмол, зөв хийж чадвал маш сайн үр дүнд хүрнэ.

Үүнийг хэрхэн зөв хийх вэ?

Дараах зүйлс хэрэг болно. Үүнд:

Байгалийн гаралтай үс бүхий сойз

Биеийн скраб

Биеийн тос

Силикон аяга

Массаж нь биед ямар нэгэн хөхрөлт үүсгэх ёсгүй гэдгийг санаарай. Өвдөгний ар тал, гуяны дотор тал зэрэг зөөлөн гадаргуутай хэсгүүдэд хийхгүй болохыг анхаарна уу!

Алхам 1

Хуурай арьсан дээрээ скраб түрхээд зурагт харуулсан байрлалын дагуу зөөлөн иллэг хий.

Алхам 2

Эрхий хуруугаа ашиглан 10 минутын турш арьсанд шахалт үзүүлнэ.

Алхам 3

Одоо тос, силикон аяга ашиглана. Арьсны гадаргууд ямар нэгэн хөхрөлт үүсэх ёсгүй шүү. Тос түрхээд аягаарааа массаж хийгээрэй. Аягаа дээш, доош тойрог маягаар хөдөлгөнө.

Алхам 4

Аягаар массаж хийсний дараа 2-р алхамыг давтана. Энэхүү дроцессийг 10 минутын турш долоо хоногт 3 удаа хийгээрэй.

Хувилбар 2

Энэ хувилбарыг “буухиа” массаж гэж нэрлэж болно. Үүнийг хийхин тулд зөөлөн, байгалийн материал бүхий үстэй сойз хэрэгтэй.

Алхам 1

Шүршүүрт орохын өмнө хуурай сойзоор арьсаа массажлаарай. Хөдөлгөөн нь хүчтэй байх ёстой. Цагийн зүүний дагуу хөдөлгөнө.

Алхам 2

 Шүршүүрт орсны дараа тос түрхээд асуудалтай газрууддаа дахин иллэг хийгээрэй.

Элдгээр массажыг тогтмол хийх, мөн эрүүл амьдралын хэв маягийг хослуулснаар үр дүн нь удахгүй гарах болно.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд