No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнСуларсан хөх чангалж, өргөх долоон энгийн дасгал

Суларсан хөх чангалж, өргөх долоон энгийн дасгал

-

Эдгээр энгийн дасгалыг өдөр тутам хийж хэвшсэнээр таны бэлхүүс гоолиг нарийхан болж, хөх өргөгдөх болно. Та үнэтэй гоо сайхны хагалгаанд орох шаардлагагүй сайхан харагдана.

За ингээд дасгалаа эхэлцгээе

Дасгал 1

Цэх зогсоод, гараа атган эрүүнийхээ доороос тул : 5 секунд дарж 5 секунд амарна. Дасгалаа 2-3 удаа давтаарай.

Дасгал 2

Залбирч байгаа мэт 2 алгаа хавсран цээжнийхээ голд авчир. Хоёр гараа хүчтэй шахна. Нуруугаа цэх байлгана.

Дасгал 3

Энэ дасгал нь цээжний булчинг хөгжүүлдэг. Та гар дээр суниах гэж байгаа мэт тулна. Гэхдээ хоёр гараа аль болох хол байрлуулах хэрэгтэй. Тэгээд өвдөгөө нугалаад хөлөө зөрүүл. Өвдөг дээрээ тулан  гар дээрээ суниана. Нэг удаад 12-15 удаа хийх бөгөөд үүнийгээ 3 удаа давтаарай.

Дасгал 4 

Гэдсээрээ тулж хэвтээд, гэдийж хөлийн шагайнаас барина. 20 секундын турш энэ байрлалаа бариад 10 секунд  амрах маягаар 3 удаа давтана.

Дасгал 5

Хананаас 50 см зайтай зогсоод, хана руу гараараа хүчлэн түлхэнэ.  Цээжний булчин чангарч байгаа нь мэдрэгдэнэ. 20 секунд түлхээд 10 секунд амарна. Гурван удаа давтаарай.

Дасгал 6

Шал юм уу том бөмбөгөн дээр хэвтээд хоёр гартаа гантел барин цээж рүүгээ аажуухан шахаад, буцаан огцом түлхэх дасгалыг хий. Найман удаагийн давтамжтайгаар, гурван удаа хийнэ.

Дасгал 7

Энэ дасгал нь сунгалтыг маш сайн дэмжиж өгдөг. Хоёр гартаа гантел барин суугаад босохдоо өвдгөөрөө бага зэрэг нугалран урагш бөхий. Амьсгалаа авахдаа хоёр гараа алдална. Хоёр гар тань газартай параллель байх ёстой. 12 удаагийн давтамжтайгаар хоёр удаа  хийгээрэй.

Эх сурвалж: brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд