No menu items!
HomeUncategorizedБодлоо цэгцэлж, оюун санаагаа цэвэрлэх 8 арга

Бодлоо цэгцэлж, оюун санаагаа цэвэрлэх 8 арга

-

Сэтгэлийн хямрал, стресст орсон үедээ тархиа ачааллуулж, бодлоо цэгцлэх нь чухал. Эмх замбараагүй бодлууд нь таны  ажил, хөдөлмөр, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй учир утгагүй олон бодол, өнгөрсөн дэх таагүй дурсамжууд оюуг санааг бохирдуулдаг.

АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ

Оюун санаагаа төвлөрүүлэн өөр рүүгээ өнгийх нь олон талын ашиг тустай. Нэгдүгээрт, энэ нь таныг эргэн тойронд болж буй үйл явдлууд дээр анхаарал төвлөрүүлэхэд тусална. Хамт ажилладаг хүндээ төвөгтэй даалгаврыг биелүүлэхэд нь тусалж, анхаарлаа хандуулж эхэлнэ. Өөрт хэрэгцээтэй зүйлд анхаарлаа хандуулж эхэлснээр эмх замбараагүй бодлуудаасаа салахад тусална. Бясалгал бол оюун санаааг ариусгах хамгийн үр дүнтэй арга.

Бясалгал хийхдээ

Мэдрэмж дээр анхаарлаа төвлөрүүл:  Өдөр тутмын амьдралын туршлагыг бүрэн мэдрэхийн тулд таван мэдрэхүйгээ ашигла. Орчны нарийн өгөгдлүүдийг анзаараарай. Салхийг мэдэр. Зүрхний цохилт, булчингийн агшилтаа мэдэр.

Амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүл: Аажмаар амьсгал аван, хэдэн секундын турш бариад удаанаар гаргаарай. Үүнийг 10 удаа давтана.

Сонирхолтой байгаарай: Таны бодол үе үе өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Анхаарлаа бүрэн төвлөрүүл. Энэ чадварыг эзэмшихэд цаг хугацаа шаардагдах боловч аажмаар оюун санаа тань ариусна.

БИЧИХ

Оюун санаанд ээдрээтэй олон бодол эргэлдэх үед түүнийг цэгцлэх, учир шалтгааныг нь олж тогтооход хэцүү байдаг. Хэрэв тэмдэглэл хөтөлж, бодол санаагаа бичгээр илэрхийлвэл үүний учир шалтгааныг олж харах боломжтой.  Судалгаагаар тэмдэглэл хөтлөх нь оюун санааны “эмх замбараагүй байдлыг” бууруулахад тустай болохыг баталсан. Үүний үр дүнд танин мэдэхүйн бусад функцууд илүү жигд ажиллаж, стрессийг бууруулах боломжтой. Бичсэн зүйлсээ сөхөж харах нь бэрхшээлийг тодруулж өгдөг. Улмаар бэрхшээлийг даван туулах арга зам, шийдлээ олно.

Тэмдэглэл хөтлөхдөө өдөр бүр тогмол тодорхой хугацааг зарцуулаарай. Санаандаа орсон зйүлсийг нэмж хачирлалгүйгээр урсгаж бич. Бичснээнээ сөхөн харж, эргэцүүлэн бодох цаг гаргаарай.

ХӨГЖИМ

Хөгжим сонсох дургүй хүн гэж үгүй. Дуу хөгжим нь сонсголын тааламжтай мэдрэмжээс илүү зүйлсийг өгдөг. Энэ нь сэтгэлийн хямралыг арилгах, сэтгэлийн хөдлөлөө удирдах, анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулах,  сурах сэдэл, нейропластик буюу тархины дасан зохицох чадварыг дэмжихэд тусалдаг. Хэрэв тогтмол хөгжим сонсдог бол ажил дээрээ анхаарлаа төвлөрүүлэх чадвар нэмэгдэнэ. Сэтгэл санаа тавгүй үед дуртай дуугаа сонсох нь тайвшруулдаг. Хөгжим нь оюун бодлоо цэгцлэхэд олон төрлийн ашиг тустай.

ХАНГАЛТТАЙ АМРАХ

Шөнө сайн унтаж амрах нь сэтгэл хямрал, ядаргаанаас хамгаалдаг. Хангалттай нойроо авч чадахгүй байх нь асуудлыг шийдвэрлэх чадварт саад учруулж, сэтгэл хөдлөлөө удирдах чадьаргүй болгодог. Их ядрах нь оюун санааны хэт ачаалалд хүргэж, эмх замбараагүй бодлоосоо салж, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг бууруулдаг.

АЛХАХ

Орчноо өөрчилж, гадуур зугаалах нь оюун санаагаа цэвэрлэх, анхаарлаа төвлөрүүлэх үр дүнтэй арга юм. Сайн алхах нь бүтээлч чадварыг сайжруулдаг гэж 2014 онд хийсэн судалгаанд дурьджээ.  Явган алхах удаан хугацаанд толгойд эргэлдсэн бодлыг цэгцэлдэг. Өдөрт 20-30 минутын дасгал хийх нь чухал ач холбогдолтой юм.

ОРОН ЗАЙГАА ЭМХ ЦЭГЦТЭЙ БАЙЛГАХ

Хүрээлэн буй орчин сэтгэл зүйд чухал нөлөө үзүүлдэг. Ямар нэгэн зүйл дээр гацсан, хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа бол хүрээлэн буй орчноо сайн анзаараарай. Ажлын байраа эмх цэгцтэй болгосноор таны сэтгэн бодох үйл явцыг сайжруулна.  

АНХААРЛАА ӨӨР ЗҮЙЛД ХАНДУУЛАХ

Төвлөрч чадахгүй байна. уу? Заримдаа энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга бол энэ оролдлогоо зогсоох явдал юм. Өөртөө анхаарал хандуулж, тархиа амраагаарай. Юунд ч анхаарал төвлөрүүлэхгүй байх нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сэтгэхүйн үйл явцыг хурцатгах, ой тогтоолт, сурах чадварыг сайжруулахад тусалдаг.

ЯРИЛЦАХ

Итргэдэг хүнтйэгээ ярилцах нь сөрөг бодлоосоо салах үр дүнтэй арга.  Ярилцаж, үгээр бодол санаагаа илэрхийлснээр сэтгэл сэргэнэ. Ярилцах нь асуудлыг илүү логиктой болгоход тусална, учир таны сэтгэлийг юу зовоож байгааг нарийн тодорхой тайлбарлах шаардлагатай. Хэрэв гарц шийдэл олохгүй ганцаараа шаналж байгаа бол мэргэжлийн хүнээс тусламж аваарай.  

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд