No menu items!
HomeГоо сайханБатганаас урьдчилан сэргийлэхэд туслах 8 хүнс

Батганаас урьдчилан сэргийлэхэд туслах 8 хүнс

-

Зөвхөн өсвөр насны хүүхдүүд ч гэлтгүй бүх л насныхны хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол батга юм. Энэ нь буруу хооллолт, орчин болон амьдралын хэв маяг зэрэг маш олон шалтгаанаас болж үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүнсэндээ анхаараарай.

Батганаас урьдчилан сэргийлэх хүнсийг танилцуулахаас өмнө та бүхэнд хэрэг болох хоёр зүйлийг санал болгоё.

Ус

Ус нь хоол тэжээл, хүчилтөрөгчийг таны дотоод биед хүргэдэг. Мөн эд эрхтний тэжээл, амин чухал элемэнтэд тустай учир батгатай тэмцэхэд тохиромжтой байдаг.

Оливийн тосон түрхлэг

Оливийн тос нь биед тустайг хүн бүр мэднэ. Мөн оливийн тосон түрхлэг нь арьсны нүх сүвийг бөглөрөлгүйгээр шингэж, арьсыг амьсгалах боломжийг олгодог байна. Энэ нь батга гарахаас сэргийлдэг.

Харин хүсний тухайд дараах найман зүйл танд туслах болно.

Нимбэг

Нимбэгний шүүс нь хүчиллэг хаягдлыг арилгах, элэгийг нимбэгийн хүчилээр цэвэрлэх, цусан дахь хорыг арилгах ферментийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Мөн арьсны нүх сүвийг цэвэрлэж, арьсыг тань шинэлэг, толигор байлгадаг.

Тарвас

Тарвас нь арьсны толбыг арилгахад маш их тустай байдаг. Энэ нь А, В, С витаминаар баялаг бөгөөд арьсыг шинэлэг, гэрэлтсэн, чийглэг байлгадаг. Мөн батга гарахаас сэргийлж, батганы сорви, ул мөрийг арилгах үйлчилгээтэй.

Сүүн бүтээгдэхүүн

Тэнцвэртэй хоол идэх нь эрүүл арьстай болох хамгийн сайн арга юм. Өөх тос багатай сүүн бүтээгдэхүүн нь эрүүл арьсны хамгийн чухал хэсгүүдийн нэг болох А аминдэмээс бүрдэнэ.

Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнө нь витамин, антиоксидант, эслэгээр дүүрэн тул эрүүл мэндэд тустай. Эдгээр нь арьсыг хамгаалдаг фитохимийн бодисоор баялаг юм.

Тараг

Тараг нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй. Иймд  арьсыг цэвэрлэх, бөглөрсөн нүх сүвийг арилгахад тустай.

Хушга

Хушга тогтмол идэх нь арьсны толигор зөөлөн байдлыг сайжруулахад тусалдаг. Волнатны тос нь линолейны хүчил агуулдаг тул арьсны бүтцийг хадгалж, сайн чийгшүүлдэг.

Селен

Хүнсний селен нь самар, үр тариа гэх мэтээс гаралтай байдаг. Зарим судалгаагаар селений түвшин өндөр байвал арьс наранд гэмтэх нь бага байдаг.

Алим

Алиманд олон тооны пектин агуулагддаг бөгөөд энэ нь батганы эсрэг үйлчилгээтэй байдаг. Пектин ихэвчлэн хальсанд нь агуулагддаг тул угаагаад идэж байгаарай.

Эх сурвалж: doctor.ndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд