No menu items!
HomeХоол, шим тэжээлТараг болон жимстэй амтат зайрмаг хийх арга

Тараг болон жимстэй амтат зайрмаг хийх арга

-

Тараг болон жимстэй амтат зайрмаг хийх аргыг хүргэж байна.

Нэрс, бөөрөлзгөнө, манго гэсэн гурван төрлийн жимснээс сонголтоо хийх боломжтой. Эдгээрийг тарагтай хослуулснаар амтат зайрмаг бэлэн болно.

Тараг

Хамгийн эхний алхам бол хамгийн тохиромжтой таргийг сонгох. Ердийн, грек тараг, өргөн хэрэглэгддэг таргуудаас сонгож болно.

Анхаарах зүйл:

Тослоггүй тараг нь зөөлөн, царцдасгүй бүтэцтэй, мөн жимсний өнгөнд нөлөөлдөг. Тиймээс тослог ихтэй энгийн тараг зайрмаг хийхэд хамгийн тохиромжтой. Гэхдээ тослог ихтэй грек таргаар зайрмаг хийхэд илүү өтгөн, зууралдсан болох талтай. Өтгөн тараг сонгоод тослог багатай сүүгээр бага зэрэг шингэлэх боломжтой.

Жимс

Нэрс, бөөрөлзгөнө, манго зэрэг хөлдөөсөн жимснээс сонголтоо хийгээрэй. Бага зэргийн нэмэлт чихэр хийж тэнцвэртэй амтыг бий болгоно. Нэрс, бөөрөлзгөнөнийг бялуу, жимсний чанамалд өргөн ашигладаг.

Нэрс, бөөрөлзгөнөө зөөлөн гал дээр буцалгана. Буцалгахдаа хийх усны хэмжээг анхаараарай. 90% -иас дээш усны агууламжтай жимсний хувьд нэмэлт ус хийх шаардлагагүй. 90% -иас бага усны агууламжтай жимсэн дээр бага зэргийн ус нэмнэ. Усыг их хийвэл жимс нь хэт өтгөн болно.

Элсэн чихэр, хүчил, давс

Сахар нь нэрс, бөөрөлзгөнө, цангис зэрэг олон төрлийн жимсний байгалийн исгэлэн амтыг зөөллөж, тэнцвэржүүлдэг. Хөлдөөсөн жимс нь чихрийн агууламжаа алддаг.

Сахар нь мөн зайрмагны бүтцэд нөлөөлдөг. Холимоггүй тараг нь хөлдөөхөд хатуурч, мөстдөг. Элсэн чихэр нэмсэнээр зөөлөн, гөлгөр, өтгөн бүтэцтэй болдог. Энэ нь элсэн чихэр усыг шингээж, хөлдөх цэгийг бууруулдаг гэсэн үг юм. Үүний үр дүнд мөстөх нь бага. Элсэн чихэр их хэмжээгээр нэмбэл зайрмаг нь илүү зөөлөн болно.

Энгийн сироп, эрдэнэ шишийн сироп, зөгийн бал, элсэн чихэр, бор сахар зэрэг нь амтанд өөр өөрөөр нөлөөлнө. Энгийн сироп, зөгийн бал, эрдэнэ шишийн сироп зэрэг нь гөлгөр гадаргуу, цөцгий нэмдэгч сахартай харьцуулахад хамаагүй бага чихэрлэг амт нэмдэг. Тиймээс хамгийн тохиромжтой нь сахар. Нэг ширхэг зайрмагны жоронд 3-5 унци элсэн чихэр хэрэглэнэ. Гэхдээ энэ хэмжээ нь ямар хэмжээний жимс хэрэглэснээс шалтгаалан өөрчлөгдөнө.

Цитрусын төрлийн жимсний шүүс нэмж өөр амт оруулах боломжтой юм. Нимбэг, лайм, жүрж, бэрсүүт жүрж зэргээс сонгож бүтээлчээр ажиллах боломжтой. Цитрусын төрлөөс үл хамааран нэг жоронд 3/4 цайны халбага шүүс хийхийг зөвлөж байна. Хэт их хийвэл гашуун амт үүснэ.  

Манго жимс нь лайм, нэрс нь нимбэг, бөөрөлзөгөнө нь жүржийн шүүстэй илүү хосолно.

Мөн бага зэрэг давс нэмэснээр илүү поп болно.  Давс нь бараг бүх чихэрлэг зүйлд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Орцуудаа холих

Эцэст нь жимс болон тараг, бусад амт оруулагчаа нэмээд холих. Тараг болон жимснийхээ зөв харьцааг тогтоогоод хөлдөөхөд амтат зайрмаг бэлэн болно.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд