No menu items!
HomeОнцлохОнлайнаар мөнгө олох 17 арга

Онлайнаар мөнгө олох 17 арга

-

Та коронавирусын халдварын үеэр гэрээсээ гаралгүйгээр мөнгө олохыг хүсч байна уу? Эсвэл та дэлхий нийтэд тархсан коронавирусын халдвар буурахад хаа нэгтээ аялалаар явах болон бусад зүйлд зарцуулах мөнгөө онлайнаар олмоор байна уу?

International Living нь  гадаадад амьдрах, аялах сонирхолтой хүмүүст туслах зорилготой вэбсайт юм. Саяхан тус сайт дээр “тэтгэвэрт гараад мөнгө олох 50 арга” хэмээх маш хэрэгтэй нийтлэл гарсан. Энэхүү нийтлэл нь тэтгэвэрт гарсан хүмүүст зориулагдсан боловч галерей нээх, гараар исгэсэн амьд шар айрагны бизнес эхлэх, аялал жуулчлалын хөтөч болох зэрэг хэн ч ашиглаж болох ухаалаг, сонирхолтой  аргаар мөнгө олох зөвлөгөөнүүдийг багтаасан юм. “Таны юу чаддаг, одоо юу хийдэг, урьд өмнө юу хийж байсан хамаагүй, таны чадвар, хүсэл тэмүүлэлтэй нийцэх онлайнаар мөнгө олох арга байна” хэмээн InternationalLiving вебсайтын редакторууд тайлбарлажээ.

International Living-ийн гүйцэтгэх редактор Женнифер Стивенсийн хэлснээр энэ нийтлэлд орсон онлайнаар мөнгө олох аргуудын жагсаалт өргөн цар хүрээг хамарсан боловч бүх боломжийг тусгасан цогц биш юм. “Бид үүгээр хүмүүст онлайнаар мөнгө олох боломжийн цар хүрээг мэдрүүлэх зорилгоор хийсэн” гэж Стивенс хэлжээ. Ачилтын дэлгүүр ажиллуулах, хуримын төлөвлөлт гэх мэт биечлэн үйлчилгээ үзүүлдэг ажлыг ч гадаадаас онлайнаар хийх боломжтой юм.

Мэдээжийн хэрэг, онлайн боломжууд нь уян хатан байдлыг шингээсэн байдаг. Гадаадад бизнес эрхлэх, онлайнаар зайнаас ажиллах нь илүү хямд бөгөөд хүнд сурталгүй байдаг гэж олон бизнес эрхлэгчид зөвлөдөг.

Дэлхий нийтэд хөл хорио тогтоосон энэ үед шинэ карьераа эхлүүлэх нь ер бусын цаг үе мэт санагдаж болох ч, Прага дахь “The Savvy Retiree” сэтгүүлийн редактор, InternationalLiving -ийн хамтран ажиллагч, сэтгүүлч Жефф Опдыке “Өөрсдийн амьдралаа хэрхэн авч явах, удирдаж сурах нь биднээс хамаарна” хэмээжээ.

Түүнчлэн сэтгүүлч Жефф Опдыке коронавирусын үед хөл хорио тогтоож гэрээсээ ажиллаж байгаа нь эерэг үр дүн авчирч болзошгүйг онцолжээ. “Энэ нь юу вэ гэхээр олон зуун ажилчид ажлын өрөөнөөсөө салж, гэрээсээ эсвэл хаанаас ч хамаагүй ажиллах чадварт сурах юм” гэжээ. Түүнчлэн “Хүмүүс гэрээ тохижуулж ажиллах боломжтой болгосноор оффис, ажлын байр түрээслэх зардлыг хэмнэнэ. Түүнчлэн ажилчдыг зайнаас ажиллуулах нь асар их зардал хэмнэж байгаа бөгөөд үүнийг анзаарсан алсын хараатай компаниуд коронавирусын халдварын дараа олширсоор байх болно. Мөн эдгээр давуу талуудыг мэдэрсэн ажилчид урам зоригтой байж ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж бодож байна.” хэмээжээ.

Тэгэхээр эндээс сурах зүйл бол, та одоо гэрээсээ онлайнаар ажиллаж байгаа нь эцэст нь гадаадад ажиллаж, амьдрах мөн өөрийн хүсэл мөрөөдлөөрөө амьдрах боломжийг олох юм. Сэтгүүлч Жефф Опдыкийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

“Хүн бүр ингэж зайнаас, онлайнаар ажиллах албагүй ч хэрэв танд таалагдаж байгаа бол энэ хөл хорио, хямралын үед та аль болох үр бүтээлтэй байх хэрэгтэй. Ингэснээр хөл хорио тавигдаж энгийн горимд шилжсэн үед гэрээсээ ажиллаж байх талаар ажил олгогч дарга нартайгаа ярилцаж, давуу талыг олох юм.

Тиймээс та цаашдаа карьераа өөрчлөх мөн одоо үүсээд буй нөхцөл (коронавирусын хөл хорионд байгаа ) шиг гэрээсээ ажиллахыг хүсч байвал дараах онлайнаар мөнгө олох 17 аргыг уншаарай. Эдийн засгийн хямралын үед олж авах үнэ цэнэтэй мэдээлэл байх болно.

Мөн бид дээрх жагсаалтаас гадна хөл хорио цуцлагдахад хэрэгжүүлж болох  мөнгө олох гурван бүтээлч санааг танилцуулж байна.

1.Зургаа зарах

Та гэрэл зураг авах авъяастай эсвэл гэрэл зураг худалдан авалт ихтэй газар амьдардаг уу? “Гэрэл зургийн арилжааны вэбсайтууд нь бараг бүх сэдвийг хамарсан гэрэл зургийн асар том сан юм” гэж InternationalLiving  зөвлөж байна. Гэрэл зурагчид өөрсдийн зургуудыг эдгээр сайтуудын аль нэгэнд байршуулж, сэтгүүлийн редакторууд, дизайнерууд эсвэл хувь хүн гэх мэт хэн ч тэдгээрийг худалдаж авах боломжийг олгодог. Нэг зургийг хэдэн ч удаа зарж борлуулах боломжтой юм. Эдгээр зургийн сайтуудад Shutterstock, Photoshelter, Getty Images зэрэг орно.

2. Видео бичлэг хийх

“Сүүлийн жилүүдэд YouTube нь бүх төрлийн видео хийх, гарын авлагын эх сурвалж болж өргөжсөн” хэмээн International Living онцолж байна. “Багш нар зөвхөн захиалагчдад төлбөр төлөх зорилгоор, захиалгын төлбөр эсвэл нууц үгийг хамгаалах агуулгыг ашиглан видеонуудаараа мөнгө олох боломжтой.” Энэ нийтлэлд YouTube дээр нэг сарын хугацаанд 100,000 доллар олсон үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн зарим зөвлөмжийг хуваалцав.

International Living-аас өгсөн өөр нэг зөвлөгөө: Хүмүүсийн хайж буй хэллэгийг мэдэж аваарай. Хайлтын боломжит өгүүлбэрийг олохын тулд YouTube-ийн хайлтын мөрөнд “хэрхэн [энд таны сэдэв байна]” гэж бичээд, автоматаар бөглөх хэсэг дээр ямар хэллэг үүсч байгааг анхаараарай. Видео бичлэгийн гарчиг, тайлбар, шошгыг бичихдээ ижил түлхүүр үгсийг ашиглахаа мартуузай.

3. Копирайтинг үйлчилгээ

Латин Америк дахь далайн эрэг дээрх байшин, дундад зууны Европын түүхэн хот, мөн Грекийн арал дээр гэх мэт дэлхийн хаанаас ч интернет ашиглан хийх боломжтой бас нэгэн ажлыг сонирхуулъя. Энэ нь Копирайтинг үйлчилгээ юм. Интернэшнл Ливингийн хэлснээр “копирайт нь боломжоор дүүрэн мега салбар юм. Зар сурталчилгаа хийх, өөрийн саналыг тусгах зорилгоор текст бичихийг копирайтинг гэнэ. Энэ нь худалдан авагчдийн тухайн брендийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, бараа үйлчилгээг авахыг ятгахад чиглэсэн текст бөгөөд InternationalLiving-ийн хэлснээр харьцангуй боловсорсон мега салбар юм. Express writers сайтад зочлон хэрхэн копирайтер болох зөвлөгөөг энд, мөн энэ сайтад энд дарж бүртгүүлэн цаашид ажиллах боломжтой юм.

4. Англи хэл заах

InternationalLiving -ийн мэдээлснээр “Хэрэв та унаган англи хэлтэй бол дэлхийн өнцөг булан бүрээс тогтмол цалин аван, орлого олох боломжтой”. Мөн GoOverseas.com, TeachAway сайтууд, Хятад оюутнуудад, iTutorGroup сайтаар Тайванийн хүүхдүүд болон насанд хүрэгчдэд, Englishunt сайтаар Солонгост насанд хүрсэн оюутнуудад тус тус онлайнаар англи хэл заах боломжтой юм.

5. Өөрийн сонирхдог зүйлсээр подкаст хийх

Подкаст хийхэд төвөгтэй биш бөгөөд танд микрофон, зөөврийн компьютер, үнэгүй бичлэгийн програм хангамж байхад л хангалттай. Мөн подкастыг өдөр бүр хийх нь тохиромжгүй юм. Хамгийн оновчтой нь долоо хоногт нэг удаа мөн богино хугацааных бол илүү үр дүнтэй байдаг ажээ. Подкаст ашиглан мөнгө олох хэд хэдэн арга байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь ивээн тэтгэгчдийн сурталчилгаа хийх юм. Мөн та үүнийг өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах платформ болгон ашиглаж болно. Подкаст шинээр хийх гайхалтай гарын авлагыг энд дарж үзээрэй.

6. Вэб хөгжүүлэх

Та WordPress, Weebly, Joomla зэргийг ашиглан код бичихгүйгээр вэб хуудас, веб контент шинээр хийж, хөгжүүлэх боломжтой юм. Та эдгээр хэрэгслүүдийг ашиглан хийсэн гоёмсог вэбсайтуудыг онлайнаар дамжуулан хэнд ч зарж мөнгө олох боломжтой.

7. Орчуулагч, хэлмэрч хийх

Та англи хэлээр ярьдаг уу? Та англи хэлнээс өөр хэлээр ярьдаг улсад очих, тэр улсын хүмүүстэй харилцах тохиолдолд орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ ямар их хэрэгтэй гэдгийг олж харах болно. Мөн та аль нэг орны хэлээр ярьдаг бол мөн орчуулагч, хэлмэрч зэрэг ажлыг онлайнаар хийх боломжтой юм. Та орчуулагч, хэлмэрчээр ажиллаж болох олон сайтаууд байгаа бөгөөд  шилдгүүдийн нэг бол Welocalize юм. Энэ нь 2020 онд зайнаас хийх боломжтой ажлын байраар хангагч шилдэг 20 аж ахуйн нэгжийн жагсаалтын эхэнд бичигджээ.

8. Dropshipping худалдаа

Dropshipping нь ихэвчлэн онлайнаар бараа зарах зарчмаар ажилладаг дэлгүүр юм.  Жижиглэн худалдааны дэлгүүрээс ялгагдах хамгийн том ялгаа нь зарж буй бүтээгдэхүүнээ агуулахад хадгалдаггүй, жижиглэн худалдааны хэрэгжилтийн арга юм. Худалдан авагчийн захиалгыг  бараа материалын гуравдагч этгээдээс буюу ихэвчлэн бөөний төвүүд мөн үйлдвэрлэгчээс шууд нийлүүлдэг байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Shopify -ээс аваарай.

9. Багшлах

“Та дэлхийн ханаас ч хэнд ч өөрийн мэдлэгийг түгээх боломжтой бөгөөд энэ нь танд тав тухтай, маш уян хатан амьдралын хэв маягийг бий болгох ашигтай бизнес юм”. Мөн таны бизнесийг сурталчилж буй үйлчлүүлэгчдэд хямдрал санал болгож, Facebook Twitter гэх мэт олон нийтийн сүлжээнд сурталчилгаа хийх нь ашигтай байх болно. Онлайнаар хамгийн түгээмэл явагддаг сургалтын жагсаалтыг Tutors.com сайтад зочлон авах боломжтой. Мөн тус сайтад өргөдөл гарган өөрийн мэргэжлээр  багшлах боломжтой юм.

10. Чөлөөт редактор болох

Ихэнх агентлагууд орчуулсан баримт бичгийн үнийн дүнгийн 25% -ийг хянуулж алдааг засварлах зардалд өгдөг талаар InternationalLiving мэдээлжээ. Алдааг шалгаж засварлах нь онлайнаар хийх бас нэгэн ашигтай ажил юм.  Агентлагууд таван хуудас бизнесийн стандарт баримт бичгийг орчуулахад 75 орчим доллар авдаг. Харин дээрх материалыг хянаж, алдааг засаж хянуулахад(редакторлахад) ойролцоогоор 18-20 доллар төлдөг байна. Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдэд зориулсан хэрхэн редактор болох талаар зөвлөгөөг Mediabistro сайтад зочлон аваарай.

11. Аудио файлыг хувиргах

Хэрэв та компьютер дээр хурдан шивдэг бол аудио файлыг текст болгон шивэх  ажлыг зөвлөж байна. Энэхүү ажлын цалин нь ажилласан цагаар бус аудио файлын уртаас хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд таны авах цалин хэр хурдан шивж байгаагаас шууд хамаарна.

 Аудио чанар, арын дуу чимээ, тухайн илтгэгчийн аялга, ярих хурд зэргээс шалтгаалж дунджаар минутад 75-100 үг бичдэг бөгөөд нэг цагийн аудиог дөрвөн цагийн турш шивдэг байна. Дээрх ажлыг хийхийг хүсвэл Rev.com сайтад зочлоорой.

12. Блог хөтлөх

Та мэргэжилдээ мэргэшсэн, бусдад зөвлөгөө өгч чадахуйц бол блог хөтлөн өөрийн зөвлөгөөг бусадтай хуваалцаарай. “Илүү тодорхой байх тусам үзэгчдийг татах, блогоо ашиглан мөнгө олох болно” гэж InternationalLiving  зөвлөжээ.

Жишээ нь: Та аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг бол тансаг зэрэглэлийн аялал жуулчлал, бизнес аялал жуулчлал, гэр бүлийн аялал, явган аялал эсвэл дэлгүүр хэсэх гэх мэт яг аль чиглэлээр бусад хүмүүст илүү мэдээлэл өгч чадахаа зөв тодорхойлох хэрэгтэй юм. Блог хэрхэн бүтээх талаар зөвлөгөө өгдөг Squarespace, Wix зэрэг вебсайтууд байдаг бөгөөд хийсэн блогоо байршуулах боломжтой байдаг.

13. Цахим номын бизнес эрхлэх

Цахим номын бизнес бол мөнгө олох гайхалтай арга юм. Та өөрийн номыг Kindle зааврын дагуу хийж болохоос гадна хэн нэгэн зохиолчын хэвлэгдсэн номыг онлайнаар нийтлэх зөвшөөрөл аван хийж болох юм. Энэ тохиолдолд та тухайн номын зохиогчид цэвэр ашгийн болон нэг удаагийн нийтлэх төлбөрийн 8-15% буюу зохиогчийн эрхийн роялти (тухайн номыг ашигласны төлбөр) төлөн онлайнд нийтлэн мөнгө олох боломжтой юм.

14. Онлайн курс хичээллүүлэх

 Электрон ном, PDF файл, видео зэргийг нэгтгэн онлайн курс хичээллүүлж болно. Энэ нь сонирхсон хүмүүс төлбөрөө төлж хамрагдах, худалдаж авах, хичээлтэй холбоотой асуултуудыг оруулах зэрэг боломжуудыг бүрдүүлсэн сургалтын курс юм. LearnWorlds нь өөрийн мэдлэг туршлага дээр үндэслэн сургалтын програм зохиож, сургалт явуулан мөнгө олох боломжийг олгодог вебсайт юм.

15. Амьдралын дасгалжуулагч болох

Амьдралын дасгалжуулагч бол хувийн болон мэргэжлийн зорилгодоо төвлөрөхөд тусалдаг маш бүтээлч үйл ажиллагаа юм. Ихэнх хүмүүс амьдралын дасгалжуулалтыг ямар нэгэн айдсыг даван туулах, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, зорилго бий болгох, амжилтанд чиглэсэн болон амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгоор ашигладаг. Амьдралын дасгалжуулагч болох талаар маш олон онлайн сургалтын хөтөлбөр байдаг бөгөөд зарим нь сургалт нь гэрчилгээ, сертификат олгодог байна. Хэрэв та аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтэй бол та аялалын дасгалжуулагч болж болно. Аялсан газрынхаа тэмдэглэл хөтөлдөг зохиолчийн  дасгалжуулагч болсон түүхийг энд дарж уншаарай.

16. Аудио номын өгүүлэгч

Ухаалаг гар утасны хэрэглээ, энэ салбарын үсрэнгүй хөгжлөөс хамааран цаасан хэлбэртэй номноос илүү аудио (сонсдог) номын хэрэглээ нэмэгдэж байна. Хэрхэн аудио номын өгүүлэгч болох зөвлөгөөг энд дарж аваарай.

17. Интернет судалгаа бөглөх

Онлайнаар мөнгө олох бас нэг арга бол чөлөөт цагаараа интернетээр аялах эсвэл онлайн судалгаа бөглөх юм. Qmee сайтад нэвтэрч, хайлтын үр дүнг товших, Qmee -сайтаас гаргасан судалгаанд хамрагдаж мөн брэндүүдийн талаар санал бодлоо хуваалцсаныхаа төлөө  сард 1000, 2000 долларын нэмэлт орлого олох боломжтой хэмээн InternationalLiving  зөвлөж байна. 

Мөн SurveyBods, SurveyJunkie, Valued Opinions сайтуудад зочлон судалгаанд оролцох, Current програмын ашиглан ердөө хөгжим сонсож, төрөл бүрийн даалгавар гүйцэтгэж, оноо цуглуулан жилд нэмэлт 600 доллар олох боломжтой юм.

Одоо хөл хорио цуцлагдахад хэрэгжүүлэн  мөнгө олох боломжтой гурван бүтээлч санааг танилцуулъя.

1.Газар тариалан эрхлэх

Газар тариалан эрхлэх нь олон хүний амьдралд нийцэх бизнес юм. Гэхдээ олон хүн үүнийг хэтэрхий хүнд, эрсдэлтэй мөн эхлэхэд зардал өндөртэй гэж үгүйсгэж магадгүй юм. Хэдий тийм ч энэ нь гэр бүлээ тэжээж, хүнсний ногоогоо зах дээр зарж нэмэлт орлого олох  боломжтой бикнес юм. Мөн та сонирхвол том талбайд тариалан эрхлэх боломж нээлттэй байна.

2. Эколодж ажиллуулах

Эколодж нь ихэвчлэн байгальд амарч буй жуулчдад үйлчлэх газруудад байрладаг бөгөөд тээврийн хэрэгслээр хүрч очих боломжтой бүх газарт байрлуулж болох амралтын байр юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс орнуудад хүмүүс эколодж ажиллуулахын давуу тал, ашиг орлогыг хэдийн мэдэрч, энэ чиглэлийн бизнес өргөжиж байгаа талаар гэж InternationalLiving мэдээлэв.

Дэлхий даяар экотуризм улам бүр нэмэгдэж буй хандлагыг ашиглан хамгийн боломжийн, байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудад эколодж ихээр байгуулан түнээсээ орлого олох боломж юм.

3. Бяслаг үйлдвэрлэх

Энэ дэлхий дээр бяслагт дургүй хүн ховор биз ээ. Бяслаг үйлдвэрлэх нь зарим хүмүүсийн хувьд сэтгэл ханамжтай, хөгжилтэй хобби байж болох ч орлого олох боломжтой маш том зах зээл юм. Латин Америк дахь зарим орнуудад сайн бяслаг нь өндөр эрэлттэй бүтээгдэхүүнд ордог байна.

Эх сурвалж: Forbes

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд