No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнЦеллюлит арилгах үр дүнтэй дасгалууд

Целлюлит арилгах үр дүнтэй дасгалууд

-

Өгзөг, гуя хэсгийн целлюлит нь гоо үзэмжид ихээхэн нөлөөлдөг. Тогтмол дасгал хийснээр энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой юм. Дасгал хөдөлгөөн нь целлюлит үүссэн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, целлюлитийг багасгахад тусална.

11. Эрвээхэйн хөл

Дээш харан хэвтээд гараа хажуудаа шулуун байрлуулна Хөлөө дээшлүүлэн хоёр хөлийн улаа нийлүүлнэ. Гараа газарт байлгах ёстой. 4-5 секундын турш энэ байрлалаа бариад булчингаа суллан анхны байрлал руугааа аажмаар шилжинэ. Үүнийг 15-20 удаа давтана. Энэ дасгал нь уян хатан чанарыг сайжруулж, гуя, өгзөгний илүүдэл өөхийг арилгахад тусалдаг.

10. Өвдгөө тэврэх

Нуруугаараа газар хэвтээд хөлөө шулуун, гараа хажуудаа шулуун байлгана. Хоёр хөлөө нугалан цээж рүүгээ шахаж, хоёр гараараа өвдгөө тэврэнэ. Сунгалтыг нэмэгдүүлэхийн тулд өвдөгөө цээж рүүгээ зөөлөн татна. 4-5 секундын турш энэ байрлалаа бариад анхны байрлал руугаа буцна. Үүнийг 10-15 удаа давтана. Энэ нь целлюлитийг багасгахаас гадна булчингийн спазмыг арилгах, sciatic мэдрэлийн өвдөлтөөс ангижрахад туслах болно.

9. Өрөөсөн хөлтэй гүүр

Нуруугаараа газар хэвтээд хоёр хөлөө өвдгөөр нь нугална. Таазан хэсгээ өргөж, зүүн хөлөө эгц жиинэ. Өргөж буй зүүн хөл болон биеийн дээд хэсэгт шулуун шугам үүсгэх ёстой. 20-30 секунд болоод анхны байрлалдаа шилжинэ. Үүнийг хөл тус бүр дээр 8-12 удаа давтана.

8. Хана түшиж суух

Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, хананд нуруугаа тулган сандал дээр сууж буй мэт сууна. Өвдөг 90 градусын өнцөг үүсгэсэн байх ёстой. Энэ байрлалаа 30-60 секундын турш бариад эхний байрлалдаа шилжинэ. Үүнийг 10 удаа давтана.

7.Өрөөсөн хөл дээрээ суух

Хөлдөө мөрний хэмжээнээс өргөн зай авч баруун өвдөгөө 90 градусын өнцгөөр нугална /биеийн жин баруун хөл дээр ачааллах ёстой/. Зүүн хөлөө шулуун байлга. Эхний байрлал руугаа эргэж, дасгалыг эсрэг талдаа нь давт. Хөл тус бүр дээр 8-12 удаа давтана.

6. Доош чиглэсэн шулуун

Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад эгц зосоно. Аажмаар цээжээ тонгойлгон хоёр гараа газарт хүргэнэ. Амьсгал авч, баруун хөлөө дээш өргө. Ингэснээр хөл, биеийн дээд хэсэг нэг шугаманд байрлана. Амьсгалаа гаргаад анхны байрлал руугаа буц. Үүнийг хөл тус бүр дээр 8-10 удаа давтана.

5.Хөлөө тойрог маягаар эргүүлэх

Дээш харан хэвтээд баруун хөлөө эгц дээш өргө. Зүүн хөл газар шулуун байрлалтай байна. Өргөсөн баруун хөлөө зурагт үзүүлсэнтэй адил тойрог хэлбэрээр эргүүлнэ. Энэ үйлдлийг хөл тус бүрт 5-8 удаа давтана.

4. Хэвтээ байрлалын дасгал

Хажуу тийш харан хэвтээд гараараа толгойгоо түшээрэй. Зураг дээрх байрлалаар хоёр талдаа 20 удаагийн давтамжтай хийгээрэй. Энэхүү дасгал нь гуя, цавь, аарцагны булчинг чангалж, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, доод нурууны хурцадмал байдлыг багасгахад тусална.

3. Хүчтэй жийлт

Доош харан дөрвөн хөллөөд зүүн хөлөө хойш жийх маягаар хийнэ. Энэхүү позыг 5 секундын турш бариад анхны байрлал руугаа буцна уу. Хоёр хөлдөө ээлжлэн 10 удаагийн давтамжтай хийнэ.  

2. Суулт

Хөлдөө мөрний хэмжээнээс өргөн зай авч зогсоно. Хөлийн өлмий хэсэг 45 градусын гадагш байрлана. Нуруугаа шулуун, гэдсээ чангалж, сандал дээр сууж буй мэт байрлалд орно. Хэдэн секундын турш энэ байрлалаа бариад анхны байрлалдаа шилжинэ. Үүнийг 10-15 удаа давтана.

Урагш давших

Зүүн гараа урагш, баруун гараа арагш нэгэн зэрэг хөдөлгөх зуураа баруун хөлөө урагш, зүүн хөлөө арагш нугалан 90 градус үүсгэнэ.  Энэхүү байрлалыг 3-5 секундын турш бариад анхны байрлалдаа эргэж орно. Хөл тус бүрт 12-15 удаа давтамжтай хийнэ.  

Эдгээр дасгалууд нь гуя, өгзөгний булчинг чангалж, целлюлитийг арилгахад тусална.  

Эх сурвалж: brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд