No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнТөрөлтөнд бэлтгэх үр дүнтэй, аюулгүй дасгалууд

Төрөлтөнд бэлтгэх үр дүнтэй, аюулгүй дасгалууд

-

Жирэмсэн үед хийх дасгалууд нь таныг болон нялх хүүхдийг эрүүл чийрэг байлгахаас гадна төрөлтөнд бие махбодыг бэлтгэхэд сайнаар нөлөөлдөг. Тогтмол дасгал хийснээр аарцагны булчин, шөрмөсөнд тустай. Төрөхийн өмнөх дасгалууд нь хүүхдийг зөв байрлалд очиход нь тусалдаг.

1. Аарцагны дасгал

Аарцгийн дасгал нь булчинг бэхжүүлж, төрөхөд бэлэн болгодог. Энэ бол төрөлтийг байгалийн жамаар өдөөхөд тусалдаг хамгийн сайн дасгал бөгөөд жирэмсний эхэн үед хийхэд боломжтой байдаг. Дээшээ хараад, өвдөгөө нугалаад хэвтээрэй. Нуруугаа хөдөлгөхгүйгээр аарцагыг аажмаар өргөж дээшлүүл. Энэ байрлалд 10 секундын турш барьж, аажмаар буулгана уу. Үүнийг өдөрт хоёр удаа 10 минутын турш хий.

Аарцгийн өөр нэг дасгал бий. Доошоо хараад дөрвөн хөллөөөрэй. Энэ нь жирэмсний үед нурууны өвдөлтийг намдаахад тусалдаг бөгөөд хэвлийн булчинг бэхжүүлдэг.

2. Суух

Энэ нь жирэмсэн үед хийж болох аюулгүй дасгалуудын нэг юм. Мөн аарцаг гуя, нуруу, хэвлий дэх янз бүрийн булчинд нөлөөлдөг. Үүнийг хийснээр хүүхдийг төрөлтийн зөв байршилд чиглүүлэхэд тусална гэж үздэг.

Хөлдөө ташаанаасаа арай өргөн зай аваад зогс. Хэрэв танд дэмжлэг эсвэл тогтвортой байдал хэрэгтэй бол сандлын ар талаас барь. Нуруугаа шулуун байлгаад сандал дээр суух гэж байгаа юм шиг доошоо суу. Та бүтэн суулт хийж болно. Энэ байрлалыг 5 эсвэл 10 секундын турш бариад, гүнзгий амьсгаа аван, босохдоо амьсгалаа гарга.

3. Бөмбөгтэй дасгал

Бөмбөг нь таны дасгалын нэмэлт зүйл. Бөмбөг дээрээ гар нуруугаараа тулаад өвдөгөө нугал. Дээш доош болон хөдөл. Бөмбөг дээрээ зөөлөн үсрэх нь 38 долоо хоногт төрөлтийг өдөөх зарим сайн дасгалуудын нэг юм. Гэсэн хэдий ч жирэмсний сүүлийн хэдэн долоо хоногт тэнцвэр олох нь хэцүү байж болох тул болгоомжтой хийх хэрэгтэй.

4. Кегелийн дасгал

Кегелийн дасгал нь давсаг, шээсний сүв, үтрээ, умай, нарийн гэдэс, шулуун гэдэс зэрэг аарцагны эрхтнүүдийг дэмждэг аарцагны булчингуудыг идэвхжүүлдэг. Аарцгийн булчинг бэхжүүлж, түүндээ сайн хяналт тавих нь төрөлтөнд тусалдаг. Биеийг тайвшруулснаар төрөх явцыг хөнгөвчлөх боломжтой гэж үздэг.

5. Эрвээхий

Эрвээхийний поз нь таны аарцагыг тэлж, эргэн тойрны булчингууд, түүний дотор нуруу, гуяны уян хатан байдал, хүч чадлыг бий болгодог энгийн дасгал юм. Эрвээхийний хэлбэр нь амархан бөгөөд жирэмсэн байхаас эхлээд төрөх хүртэл хийх боломжтой.

Шалан дээр суугаад хөлийнхөө улыг нийлүүл. Гуяны булчинд бага зэрэг ачаалал ирэх ёстой. Өөртөө тааламжтай санагдах хэмнэл, хөдөлгөөнийг хийгээрэй. Эрвээхийн нэг хувилбар нь ижил байрлалд суугаад тохойгоо ашиглан шалан дээр зөөлөн тулж, гуяны дотоод булчингийн сунгалтыг мэдрэх явдал юм.

6. Суниах

Суниах нь хүүхдийг доошлуулахын тулд гуяны булчинг халаахад үр дүнтэй байдаг. Зургагт үзүүлсний дагуу нэг хөл дээрээ доош суугаарай. Аюулгүй байдал, тэнцвэрийг нэмэгдүүлэхийн тулд хананд тулж өг. Хөлөө ээлжлэн сольж, дасгал бүрийг  нэг хөлдөө 10 орчим удаа давт.

7. Шатаар алхах

Шатаар өгсөх үед нуруу, хөлний бүх булчин ажиллана. Гуяны суналт ба хөдөлгөөн нь хүүхдийн толгойг төрөх суваг руу чиглүүлэхэд тусалдаг. Шатаар өгсөх нь бие махбодыг төрөхөд бэлтгэдэг тул байгалийн жамаар өдөөх гайхалтай арга юм. Энэ нь мөн умайн хүзүүг дарж, аарцагны бүсийг өргөжүүлж нээхэд хүргэдэг.

8. Алхах

Жирэмсэн үед алхах нь таны биед олон ач тустай байдаг нь гайхах зүйл биш юм. Энэхүү бага нөлөөтэй аэробик дасгал нь байгалийн аргаар төрөлтийг өдөөх төгс арга юм. Алхалт нь хүүхдийг умайн доод хэсэгт чиглэхэд тусалдаг бөгөөд умайн хүзүүг тэлж, төрөхөд бэлэн болоход нөлөөлдөг гэж үздэг. Жирэмсэн үед хэвтрийн дэглэм сахиж байсан эмэгтэйчүүдийн умайн агшилтыг өдөөхөд алхах нь тустай гэдэг.

9. Нурууны дасгал

Нурууны сунгалтын дасгал нь төрөх үеийн булчин чангаралтыг арилгахад тусалдаг. Мөн өвдөлтийг бууруулах шилдэг дасгалуудын нэг юм. Дараах дасгал нь нуруу, мөр, хөлний арын дагуух булчингуудыг сунгана.

Зурагт үзүүлсний дагуу хийгээрэй. Та хананд тулж болно. Хөлөөрөө 90 градусын өнцөг үүсгээрэй. 10 секундын турш бариад дуусгана. Амраад дахиад эхлээрэй.  

Дасгал хийхдээ анхаарах зүйлс

Дасгал хийх нь танд болон нялх хүүхдэд сайн нөлөөтэй. Гэсэн хэдий ч, энэ нь эмзэг үе тул анхаарах зүйлс байдаг. Төрөлтийг өдөөх дасгал хийхдээ анхаарах хэдэн зүйлийг энд оруулав.

Дасгал хийхийн өмнө, дасгал хийх явцад болон дараа нь ус уух хэрэгтэй.

Тав тухтай байлгах хөхний даруулга заавал өмсөөрэй.

Байнга хөдөлгөөн хийгээрэй. Энэ нь та суугаад амрах ёсгүй гэсэн үг биш юм. Булчингаа чангалахад хүргэж болзошгүй тул хэвтэх эсвэл байнга суухаас зайлсхийх хэрэгтэй. Хөл, гар, биеийнхээ бусад хэсгийг үе үе хөдөлгөж байх нь дасгал хийхэд тань тустай.

Жирэмсний туршид тогтмол дасгал хийх нь байгалийн жамаараа төрөхөд тусалдаг. Тиймээс, өөрийгөө идэвхтэй байлгаж, төрөхдөө бэлдээрэй!

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд