ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга: “ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн лабораториудад нийтдээ 4176 шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд COVID-19 илэрлээ.
Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр нэмэгдэж, 63 боллоо. Шинээр илэрсэн гурван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон хүмүүс байна. Улаанбаатарт бүртгэгдсэн халдварыг дүүргүүдээр нь авч үзвэл:
Сонгинохайрхан-10
Чингэлтэй-1
Сүхбаатар- 11
Баянзүрх- 17
Хан-Уул-7
Баянгол- 16
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмэгдэж 148, Дархан-Уул аймагт 2 тохиолдол нэмэгдэж 22, Орхон аймагт мөн 2 тохиолдол нэмэгдэж 21 боллоо. Дорноговь, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 712, үүнээс эдгэрсэн 345, эмчлэгдэж буй 360 байна” гэлээ.