No menu items!
HomeГоо сайханНүүр будалтын талаар мэдэх ёстой 20 зүйл

Нүүр будалтын талаар мэдэх ёстой 20 зүйл

-

Бидний ихэнх нь нүүр будалтын талаарх үндсэн ойлголтуудыг мэддэг- ус нэвтрүүлдэггүй сормуусны будаг арилгах, хацар өнгөлөгчийг хаанаас яаж түрхэх гэх мэт. Гэхдээ та хэдэн арван жилийн турш тень, суурь будалтыг төгс хийж байгаа ч мэдэх ёстой зүйлс гарч иржээ.  

Алдартай хүмүүсийн гоо үзэсгэлэнгийн нууцлаг байдал нь нүүр будалтын техникт тулгуурладаг. Тиймээс нүүр будалтын мэргэжилтнүүдийн санал болгосон хамгийн сайн зөвлөмжийг энд нэгтгэн орууллаа. Үрчлээтэхгүй байх, булбарай арьстай болох  гэх мэт нийтлэг асуудлыг шийдэх гэж байгаа эсэх, эсвэл гадаад төрхөө өөрчлөхийг хүсч байгаагаас үл хамааран хамгийн богино хугацаанд нүүр будах хакуудыг санал болгож байна.

1. Сормуус

Сормуусны сэвсгэр,тод харагдах нууц юу вэ? Бага зэрэг нунтаг /хүүхдийн тальк/. Сормуусандаа эхлээд будгаа түрх. Дараа нь нунтгаа зөөлөн түрхээрэй. Ингэснээр таны сормуус илүү өтгөн харагдаж, эзэлхүүн нь нэмэгдэх болно. Цагаарсан өнгийг арилгахын тулд сормуусны будгийг дахин түрхэх хэрэгтэй.

2. Өө дарагч

Өө дарагчийг нүднийхээ дор гурвалжин хэлбэртэй түрхээрэй. Зовхины хар хүрээ мэдэгдэхгүй болж, арьс жигд өнгөтэй харагдана.  

3. Нүдний хэлбэрийг гаргах

Хүн бүрийн нүд өөр өөр байдаг. Иймээс контурыг арай өөрөөр зурах хэрэгтэй гэсэн үг юм. Нэгдүгээрт, нүднийхээ хэлбэрийг сайн тооцоолоод дараа нь хамгийн сайн будгийг ашиглаж, зовхины дээд хэсгээ будаарай.  Ингэснээр нүд илүү том харагддаг.

4. Хиймэл сормуус

Хиймэл сормуус наахдаа яарах хэрэггүй. Сормуусны цавуугаа түрхээд 30-40 секундын турш хатаа. Илүү сайн наалдаж, амархан хуурахгүй болдог.

5. Доошоо харахаа бүү мартаарай /үргэлжлэл/

Сормуусны цавуугаа хатаахын тулд нэг минутын турш доош хараарай. Энэ нь сормуусыг нүдний хэлбэрт нь тааруулахад чухал байдаг.

6. Сормуусны будгаа сэргээгээрэй

Хэрэв таны дуртай сормуусны будаг хатаж, бөөгнөрч эхэлбэл хэдэн дусал давсны уусмал нэмж, сойзоо эргүүлээрэй. Энэ нь сормуусны найрлагад чийг нэмж, хадгалах хугацааг уртасгах болно.

7. Нүдний будгийг контур болгон ашигла

Нүдний контур байхгүй юу? Ямар ч асуудалгүй, та нүдний будгаа ашиглаж болно. Зүгээр л өнцөгт багсаа ус эсвэл зориулалтын шингэнээр норго. Нойтон багсандаа нүдний будгаа түрхээд  дараа нь  нь уламжлалт аргаараа буд.

8. Зовхио бүхэлд нь хараар бүү буд

Нүдний дээд зовхинд ямар ч төрлийн eyeliner түрхэж болно. Хэрэв нүдээ бүхэлд тойруулж будвал нүд жижиг харагдана. “Смоки будалт хийхдээ нүдийг бараан өнгөөр ​​будахаас зайлсхийх хэрэгтэй” гэж Эшберн-Маккиссок хэлжээ.

9. Цагаан контур

Энэ нь нүдийг том харагдахад тусална. Та нүдний доод талын зовхины дотор талд үүнийг түрхээрэй. Эсвэл нүдний будагнаасаа цайвар өнгийг сонгоод, багсаа норгож контур маягаар тавьж болно.

10. Хөмсгөө тодотгохын тулд цагаан eyeliner ашигла

Цагаан эсвэл өнгөгүй нүдний харандааг ашиглан хөмсөгнийхөө доогуур зураарай. Энэ хөмсөгний нумыг эрс тодруулах болно.

11. Нүүрний крем

Зарим шингэн крем савандаа үлдчихдэг. Өөрөө шахаж гаргадаггүй кремүүдэд ялангуяа их үлдэх нь бий. Үүнийг хаяхаасаа өмнө шинэ хөмсөгний сойз ашиглаад үлдэгдлийг нь аваарай.

12. Сормуус дэрвийлгэгч

Та урт, дэрвэгэр сормуустай болмоор байна уу? Ихэнх хүмүүс дэрвийлгэгчээ буруу ашиглаж, сормуусаа гэмтээдэг. Тэдний алдааг бүү давт. Сормуусаа дэрвийлгэхдээ нэг удаагийн удаан даралтаар биш хэд хэд удаа хурдан хавчаад тавиарай.  

13.Хөмсгөө сойзоор нь самна

Хэрэв та хөмсөгний гельгүй бол энэхүү DIY аргыг туршаад үзээрэй. “Бага хэмжээний үсний гель эсвэл лак сойз дээрээ түрхээд хөмсгөө самнаж байгаарай” хэмээн мэргэжилтэн Ашбурн-Маккиссок хэлжээ. Энэ нь түргэн бөгөөд хялбар!

14. Уруул өнгөлөгч

Та уруулаа тодруулж, илүү том, толигор харагдуулахын тулд энэхүү үндсэн зарчмыг ашиглаж болно. Уруулын будаг түрхсэний дараа уруулынхаа нумыг тодруулагчаар өнгөл. Ялгаа шууд л харагдана.

15. Уруулын будаг

Уруулаа будахдаа дотор талаас нь эхэл. Хэрэв та уруулаа байнга будах, сэргээх завгүй бол энэ аргыг ашиглаарай. Уруулаа дотор талаас нь эхэлж будаад, захруу нь уусга. Мөн уруулаа бүхэлд нь будвал нүүрний нүхжилт тод харагддаг.

16. Уруул өнгөлөгчөө өөрийн гараар хийгээрэй

Уруулын будгийн өнгө тань таалагдахгүй эсвэл дуусах гэж байна уу? Үүнийг уруулын өнгөлөгч  болгон хувиргаарай.  Дуртай будаг эсвэл шингэн уруулын будгаа түрхээд хамгийн багадаа 10 минут байлгаарай. Дараа нь нойтон хөвөн ашиглан арилга. Үүний дараа нь дуртай уруулын бальзамаа түрхэхэд будсан мэт харагдана.

17. Шүдэнд наалдсан будаг арилгах

Зарим тохиодолд уруулын будаг шүдэнд наалдсан байдаг. Уруулаа будахдаа эрхий хуруугаа амандаа хий. Хоёр уруулаа зааглаж өгч байна гэсэн үг. Энэ нь будаг шүдэнд наалдахаас сэргийлэх хялбар арга.

18. Уруулын будагний тогтоц

Дуртай уруулын будгаа ердийнх шигээ түрхээрэй. Үүний дараа уруулаа салфеткаар хөнгөн дараад, нунтаг түрхээрэй /хүүхдийн тальк/.Өдөржин явсан ч таны будаг арилахгүй.

19. Крем сонгохдоо бугуйндаа туршиж болохгүй

Дэлгүүрт  байгаа крем таны арьсны өнгөтэй тохирч байгаа эсэхийг мэдэхийн тулд  шууны дотор талд түрх. Тийм ч зөв биш. Гэхдээ арай дээр сонголт шүү. Таны гар нүүрнээс тань өөр өнгөтэй байх магадлалтай тул тохирох цорын ганц арга зам энэ  юм. 

20. Чийгшүүлэгчийг өөрөө хий

Тэнцүү хэмжээтэй суурь ба чийгшүүлэгч тос ашиглаарай. Тус бүрийг нь тэнцүү хэмжээгээр хийж, алган дээрээ холино. Зуны бор шаргал өнгийг гаргахын тулд  хэдэн дусал гель нэмнэ.

Эх сурвалж: goodhousekeeping

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд