No menu items!
HomeЭрүүл мэндХөлийн өсгий өвдөх нь ямар шалтгаантай байдаг вэ?

Хөлийн өсгий өвдөх нь ямар шалтгаантай байдаг вэ?

-

Хөлийн өсгий өвдөхөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, гэмтэл, илүүдэл жин, таараагүй гутал өмсөх, үрэвсэл зэрэг олон шалтгаан бий. Өвчин нь улам бүр даамжирч болзошгүй тул өсгий юунаас болж өвдөөд байгааг мэдэх хэрэгтэй.  Ямар эмгэгийн үед өсгий өвддөг вэ? 

Өсгий ясны хугарал

Өсгий ясны орчмоор хавантай, хөлийн ул хавтгай болох, өсгий өргөсөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл өсгий ясны хугарал, цууралт үүссэн байж болзошгүй.

Энэ нь гэмтэл, бэртлийн шалтгаантай. Тавхайг жийж гэдийлгэж, сөхч хөмөрч болох боловч өсгий их хөндүүрлэж өвдөх, өсгийг улны хоёр хажуунаас нь дарахад их хөндүүртэй байх зэрэг шинжүүд өсгий шахагдаж хугарсан зөрөө ихтэй үед илэрдэг байна.

Реактив артрит

Энэ нь үе мөчний үрэвсэл, коньюнктивит, ходоод гэдэсний замын өвчин ба шээсний системийн өвчинтэй хавсардаг. Реактив артритийн үүсгэгч нь нян, бэлгийн замын халдварууд юм.

Реактив артрит нь үе мөчний халдвар эсвэл халдварын дараах үрэвслийн улмаас үүсдэг.

Артроз

Артроз нь үений гажиг, эвдрэл үүсгэдэг бөгөөд энэ нь хөлийн өсгийд ч нөлөөлж болзошгүй юм. Үенд ирэх ачаааллыг багасгахын тулд жингээ бууруулах хэрэгтэй.

Бурсит

Бурсит нь үений уутны үрэвсэлээр тодорхойлогддог өвчин юм. Яваандаа өөрөө сайжрах боломжтой.

Тулай өвчин

Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц  алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг. Дээрх шалтгаануудын улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн гадагшилж чадахгүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг. Голчлон хөлийн эрхий хурууны том үенд шээсний хүчил  хуралддаг. Өвдөлт нь тэсэхийн аргагүй бөгөөд өсгийд нөлөөлж болзошгүй юм.

Хөлийн улны фастит

Өсгийнийхөө гол хэсэгт нь дараад үзээрэй. Маш их өвдөх юм уу шатаж буй мэт мэдрэмж төрвөл энэ нь хөлийн улны фастит байж болох юм. Энэ нь хөлний өсгийн өвдөлтийн гол шалтгаан юм. Энэ нь хөлний улны хөлний өсгийг хуруутай холбодог хөлний доод хэсгийг хөндлөн байрладаг фасция хэмээх холбогч эд эсийн үрэвсэл юм.

Хөлний улны фастит нь 40-60 насны эмэгтэйчүүдэд эсвэл илүүдэл жинтэй хүмүүст түгээмэл тохиолддог байна. Урт зайнд гүйх, балет бүжиг, аэробик гэх мэт хөлний өсгийнд ачаалал өгдөг хөдөлгөөн, дасгалууд уг өвчний шалтгаан болдог. Тиймээс хөлний ачааллыг багасгах хэрэгтэй.

Хөлийн өсгийн дээр бэхлэгдсэн шөрмөс хөлийг хөдөлгөх үйлчлэлтэй. Хөлийн өсгий өвдөх нь шөрмөсний хүүдий үе мөчний үрэвсэлтэй хобоотойгоор үрэвсэх тохиолдол бий. Тиймээс гишгэх явах тохиолдолд өсгий өвддөг. Үүнээс гадна ясны ургалт хөлийн өсгийн дээр явагдах тохиолдол бий.

Ахиллес шөрмөсний гэмтэл

Хэрэв дасгал хийсний дараа өсгий дээрээ гишгэх нь хэцүү байвал  Ахиллес шөрмөсөө гэмтээсэн байж магадгүй юм.

Өсгий эвэршиж, хуурайших

Хатуурсан арьсны зузаан давхаргад үүссэн гүн хагарал нь явган явахад хүчтэй өвдөлт үүсгэдэг. Хагарч, хуурайшсан өсгийгөө эмчлээрэй.

Өсгий өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хөлдөө таарсан гутал өмсөх

Дасгал хийхдээ хэт ачаалал өгөхгүй, ачааллыг аажмаар нэмэгдүүлж, дасгалын өмнө биеэ халаах

Жингээ хасах

Хатуу гадаргуу дээр хөл нүцгэн явах

Аливаа гэмтэл гарсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.

Эх суралж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд