No menu items!
HomeОнцлохАаштай хүүхдийг тайвшруулах 7 арга

Ааштай хүүхдийг тайвшруулах 7 арга

-

Хөлд орж буй бяцхан жаалууд дэггүй учраас хүүхэддээ илүү их анхаарал хандуулах ёстой болдог. Энэ үед хүүхдүүд идэвхтэй хөдөлгөөнтэй, дэггүй, зөрүүд, хүссэн зүйлээ авахыг хүсдэг. Тэд ядарсан, уурласан, айсан үедээ тайвшрал эрэлхийлдэг. Заримдаа чихэр өгч хуураад ч нэмэргүй байдаг шүү дээ.

Хүүхдийг тайвшруулах байгалийн аргуудаас хүргэж байна.  

Уур бухимдлаа дарах

Хүүхэд тань хийж байгаа зүйлийг сүйтгэх, зөрүүдлэх, цэвэрлэсэн гэрийг замбараагүй болгох зэрэг үйлдэл хийх үед уур хилэнгээ барих нь үүнийг шийдвэрлэх хамгийн сайн арга юм. Амандаа үглэх нь бүх нөхцөл байдалд зөв шийдэл биш гэдгийг хүүхэд ойлгох ёстой. Хүүхдэддээ цаг зав гарган шинэ ногоо, жимс жимсгэнэ, ялангуяа тахиа, хушга, гоймон, бүхэл үрийн талх зэрэг эрүүл хүнсийг бэлтгэж өгөөрэй. Хүүхдүүдэд зориулсан эдгээр хоол хүнс нь тайвшруулах үйлчилгээтэй.  

Тэврэлтийн хүч

Хүүхдээ уурлаж бухимдсан үед чанга тэврээрэй. Ээжийн тэврэлтэнд эдгэрэлт байдаг бөгөөд хүүхэдтэйгээ үргэлж хамт гэдгээ батагах болно. Хүүхдээ 20-сек тэврэхэд хүүхдийн цусны даралт буурч, биеийн дархлаа идэвхжиж, хайрын гормон окситоцины хэмжээ нэмэгддэг бөгөөд эцэг эхдээ тэврүүлдэг хүүхэд өвчлөх нь бага, мөн сэтгэл зүйн хувьд тогтвортой, эерэг байдаг байна.

Хөөсөөр тоглох

Үлээдэг хөөсөн тоглоомд дургүй хүүхэд гэж үгүй. Агаар дахь хөөсөн бөмбөлгүүдийг хараад хүүхэд инээн баясдаг. Энэ үед тэд тайвширч, стресс, уур бухимдал нь тайлагддаг. Гэхдээ чанарын баталгаагүй үлээдэг хөөсөн тоглоом авч өгөх нь хувцсан дээр арилдаггүй толбо үүсгэх, хүүхдэд харшил үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэйг анхаараарай.

Усанд оруулах

Бүлээн устай ваннд суулгах нь хүүхдэд олон төрлийн ашиг тустай. Хүүхдийн бие тайвширдаг. Бага насны хүүхдүүд усанд орох дуртай байдаг шүү дээ. Усны халуун бүлээн нь яг таарсан байх ёстой. Усанд тайвшруулах ванны давс, лаванда цэцгийн тос, chamomile, розмарин зэргийг дусааж болно. Эдгээр нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд хүүхдийн мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг.

Тайвшруулах хөгжим

Хөгжим нь гэрт амар амгалан байдлыг бий болгох шилдэг арга юм. Хүүхдээ дэггүйтээд байвал хөгжмийн эмчилгээг ашиглан тайвшруулаарай.  Амьтдын дуу чимээ, хүрхрээ, далайн чимээ зэрэг байгалийн дуу авиа нь хүүхдийг тайвшруулдаг гэж үздэг. Эдгээр байгалийн дуу чимээ орсон ая аялгуу нь уур уцаартай хүүхдийг тайвшруулдаг.

Дасгал хөдөлгөөн

 Хүүхдүүдээ цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулан алхах, ширээний теннисний бөмбөгөөр тоглуулах, савлуурт суулгах зэргээр өндөр энерги бүхий идэвхитэй хөдөлгөөнд оролцуул. Эрчим хүч, энергийг  ээлжлэн хуваарилах нь хүүхдийг тайван байдалдаа эргэж очиход нь туслах болно.

Тайван өнгө аясаар ярилц

Ээжийн тайван дуу хоолой нь хүүхдийн эмзэг үед чухал хэрэгцээтэй зүйл юм. Хүүхдээ дэргэдээ суулгаад зөөлөн, намуухан өнгөөр ярилцаарай. Дүрсгүйтэж болохгүй шүү гэж чихэнд нь зөөлөн шивнээрэй. Хүүхдүүд таны мэдэж байгаагаас илүү сэтгэлийн хөдлөл сайтай бөгөөд эелдэгээр хэлсэн мессеж үр дүнтэй байх магадлалтай.

Эх сурвалж: parenting.firstcry

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд