No menu items!
HomeЭрүүл мэндСайн унтаж амрах нь зүрхний дутагдал, астма өвчний эрсдэлийг бууруулдаг

Сайн унтаж амрах нь зүрхний дутагдал, астма өвчний эрсдэлийг бууруулдаг

-

Судлаачид зүрхний дутагдал, астма өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаарх судалгааг хийжээ.  Ажиглалтын судалгаагаар шөнө (өдрийн гэхээсээ илүүтэй) сайн унтаж амрах нь эрүүл мэндэд тустай болохыг онцолсон байна. Нойрны чанарт нөлөөлөх унтах хэв маягаа өөрчилснөөр зүрхний дутагдалд орох эрсдэл багасна. Мөн судалгаагаар шөнийн цагаар ээлжийн ажил эрхлэх нь хүнд хэлбэрийн багтраа өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

АНУ-ын Тулейн их сургуулийн судалгаанд 37-73 насны 408,802 оролцогч хамрагдсан байна. Судлаачид чихрийн шижин, цусны даралт ихсэх, эмийн хэрэглээ, удамшлын өөрчлөлт болон бусад эрсдэлт хүчин зүйлсийг хамруулан судалсан байна. Үүний үр дүнд чанартай нойроо авах нь  зүрхний дутагдалд орох эрсдлийг 42% -иар бууруулдаг болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг Америкийн Зүрхний Холбооны “Circulation” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд чанартай нойроо авах, унтах хэв маягаа сайжруулахын ач холбогдлыг харуулж байна.

“Thorax” сэтгүүлд хэвлэгдсэн хоёр дахь судалгаанд 37-72 насны 286,825 хүмүүс хамрагджээ.  Тэдний 14238 (5%) нь астма өвчтэй, түүнээс 4783 нь (2%) архаг хэлбэрийн астматай байв.  Их Британийн Манчестерийн их сургуулийн судлаачид ээлжийн ажлын цагийн хуваарийг уушигны үйл ажиллагаа, астма өвчний шинж тэмдгүүдийн харьцуулан судалжээ. Нас, хүйс, бусад эрсдэлт хүчин зүйлийг харгалзан үзсэн. Судлагаагаар нойрны дэглэм өөрчлөгдсөн (шөнийн ээлжийн ажил эрхэлдэг) хүмүүст хүнд хэлбэрийн багтраа (астма) өвчний эрсдэл хэвийн нойртой хүмүүстэй харьцуулахад 36% -иар өссөн болохыг тогтоожээ.  Мөн шөнө аажуу болтол ажиллах нь астматай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Шөнийн цагаар тогтмол бус ээлжээр ажилладаг (шөнө аажуу болтол ажиллаж өглөө эрт босдог хүмүүс) хүмүүс астматай болох эрсдэл 55% -иар илүү байв.

Эх сурвалж: cosmosmagazine

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд