No menu items!
HomeГэрийн тохижилтУгаалгын өрөөг тансаг харагдуулах 12 санаа

Угаалгын өрөөг тансаг харагдуулах 12 санаа

-

Дэлхийн тансаг зочид буудлын угаалгын өрөө үнэхээр тансаг байдаг. Бодоод үз л дээ: цонхны үзэмж, тогтмол цэвэрлэгээ, тансаг интерьер дизайн, үргэлж цэвэрхэн алчуур. Гэхдээ хүн бүрт ийм орчныг бүрдүүлэх боломж бий. Бид угаалгын өрөөгөө илүү тохь тухтай болгох санаануудыг хүргэж байна.  

1. Цагаан алчуур

Цагаан өнгө нь орчныг илүү цэвэр харагдуулдаг. Хэрэв та цагаан өнгөнд дургүй бол цайвар тод өнгийн алчуур сонгоорой. Хэний алчуур вэ гэдгийг мэдэхийг тулд дээр нь тэмдэг тавиарай.

2. Шүршүүр

Та ханыг үнэтэй хавтангаар солих эсвэл угаалгын өрөөн доторх бүх зүйлийг өөрчлөх шаардлагагүй. Үүний оронд шүршүүрээ өөрчлөөд үз. Огт өөр харагдах болно. Нэмж дурдахад, олон үйлдвэрүүд усны хэмнэлттэй загваруудыг гаргадаг бөгөөд энэ нь танд мөнгөнд ч хэмнэлттэй.  

3. Сайн чанарын ванны дэвсгэр

Хямд үнэтэй, хуучин дэвсгэр нь сайхан зассан угаалгын өрөөг хүртэл сүйтгэж болзошгүй. Шинэ дэвсгэр худалдаж авахдаа өрөөний ерөнхий загвартай нь хэрхэн зохицож байгааг бодоорой.

4. Толь

Том толь нь өрөөг илүү цэлгэр харагдуулдаг. Мөн хүмүүс өөрийгөө том толинд харах нь илүү хялбар байдаг. Хэрэв танд том толь тавих хийх зай байхгүй бол хэмжээндээ тааруулан захиалаарай.  

5. Цонхны чимэглэл

Харамсалтай нь, угаалгын өрөө болгон цонхтой байдаггүй. Хэрэв таны угаалгын өрөө цонхгүй бол сонирхолтой хөшиг, эсвэл цэцэгтэй ваар тавиарай. Мөн өрөөний ерөнхий өнгөтэй зохицуулахаа мартуузай.

6. Угаалтуурын ойролцоо зүйлийг эмх цэгцтэй байлгах

Угаалгын өрөөнд олон зүйл байдаг, гэхдээ цаг зав гаргаад зохион байгуулалтанд оруулбал сайхан харагдуулж болно. Ямар зүйлс хаана хэрэглэгддэг дарааллаар нь тавь. Мөн угаалгын өрөөнд шүүгээ хийх нь илүү эмх цэгцтэй харагддаг. Удаан хугацаанд хэрэглэхгүй зүйлсээ шүүгээндээ хийж байгаарай.

7. Гэрэл

Хамгийн тансаг харагдуулах сонголт бол толины зүүн ба баруун талын ханан дээр чийдэнгүүд байрлуулах. Мөн гэрлийн температур нь бас маш чухал юм. Температур ихсэх тусам гэрэл хүйтэн болж, угаалгын өрөө нь эмнэлгийн тасаг шиг болж эхэлнэ. Мэргэжилтнүүд 3000 К-ээс доош өнгөний температуртай чийдэнг ашиглахыг зөвлөж байна.

8. Бусад жижиг зүйлс

Хэрэв та зарим нэг тод, сонирхолтой зүйлийг нэмж оруулбал хамгийн энгийн өрөө ч гэсэн шинэлэг, сэтгэл татам харагдах болно. Та алчуур саван хийх зэгсэн сагс худалдаж авах, шампуниа өөр сайхан харагддаг саванд хийж болох юм. Сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд анхилуун үнэртэй лаа, цэцэг дүүрэн ваар, эсвэл сарнайн дэлбээг угаалтуурын ойролцоо байрлуул.

9. Минимализм

Угаалгын өрөөг ихэвчлэн монохромат өнгөөр ​​чимэглэдэг – энэ нь гоёмсог боловч энгийн харагддаг. Та цагаан тавилга сонгосон ч нарийн ширийн зүйлс өөр өөр өнгөтэй байж болно. Энэ нь бүхэл дизайныг нэгтгэх болно. Хэрэв та жижигхэн угаалгын өрөөтэй, гэрэлтүүлэг муутай бол энэ нь таны хувьд хамгийн тохиромжтой шийдэл юм. Цагаан өнгө нь орон зайг илүү том, хөнгөн болгодог.

10. Байгалийн материал ба өнгө

Ихэнх угаалгын өрөөнд байгалийн мод эсвэл чулуугаар хийсэн угаалтуурын тавцанг ашигладаг. Энэ маш үзэмжтэй харагдуулдаг. Нишингээр хийсэн зүйлс нь гоёл чимэглэлийн элементүүдэд маш сайн тохирдог.

11. Дотоод засал чимэглэл

Хэрэв минимализм, цагаан өнгө нь танд хэтэрхий уйтгартай санагдаж байвал өөр чимэглэлийг туршиж үзэх боломжтой. Жишээлбэл, зөвхөн ханыг төдийгүй таазаа будаарай. Гэхдээ шал нь бараандуу өнгөтэй байх ёстой. Мөн ханануудыг бие биедээ уусахаар өөр өөр өнгөөр будаж болно.

12. Хэрэглээ

Ханаа чимэглэхийн тулд тэгш өнцөгт, бага зайтай хавтан ашиглах нь дээр. Учир цэвэрлэхэд хялбар бөгөөд, хурдан халтартахгүй. Ханын хаалгагүй тавиурууд нь маш их зай эзэлдэг бөгөөд тоос шороо цуглуулдаг. Тиймээс ариун цэврийн өрөөндөө хаалгатай шүүгээ хий.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд