No menu items!
HomeХоол, шим тэжээлУушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг 12 хүнс

Уушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг 12 хүнс

-

Уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэх зарим хоолыг өдөр тутмын хоол хүнсэндээ нэмснээр өвчний эрсдэлийг бууруулж чадна гэж үздэг. Уушгины хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар ярихад тамхи нь жагсаалтын эхэнд бичигддэг. Гэхдээ судалгаагаар таны хоолны дэглэмийн энгийн өөрчлөлтүүд эрсдэлийг бууруулхад тустай гэжээ.

Алим

Алим нь флавоноидоор баялаг. Эдгээр фитонутриентууд (ургамлын химийн бодис) нь бараг бүх жимс, хүнсний ногоонд байдаг. Эдгээр нь хүчтэй антиоксидант бөгөөд үрэвслийн эсрэг болон дархлаа сайжруулах үйлчилгээ үзүүлдэг.

Судалгаанаас харахад та флавоноид их хэрэглэх тусам уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл буурдаг болохыг тогтоожээ

Үнэндээ флавоноид өдөрт 20 миллиграмм (мг) -аар хэрэглэвэл (хэмжээнээс нь хамаарч нэг эсвэл хоёр алим) уушгины хорт хавдар тусах магадлалыг 10% -иар бууруулж чадна.

Зарим төрлийн флавоноидууд нь уушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг, үүнд кверцетин, каемпферол орно. Алимны хальсанд флавоноид хамгийн их концентрацтай байдаг тул жимсийг угааж идээрэй.

Сармис

Сармис нь ер бусын эмийн чанартай хүнс юм. Энэ нь хорт хавдраас хамгаалах чадвартай гэж эрт дээр үеэс үзэж ирсэн.

Сармис нь байгалийн эсүүд ба макрофагуудын (дархлаанд чухал лейкоцитын төрлүүд) идэвхжлийг нэмэгдүүлж хорт хавдрын эсийг үржихээс хамгаалдаг.

Хятадад хийсэн судалгаагаар түүхий сармисыг долоо хоногт хоёр ба түүнээс олон удаа хэрэглэдэг хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл 44% -иар буурдаг болохыг тогтоожээ.

Сармисыг түүхийгээр нь идэх нь зүйтэй.  Түүнийг хоол хийх эсвэл даршлахад ашигтай нэгдлүүд задардаг. Хэрэв та сармистай хоол хийх гэж байгаа бол түүнийгээ хэрчээд, хоолондоо нэмэхээсээ өмнө 10 минутын турш байлгаарай. Энэ нь сармисны хорт хавдрын эсрэг чанарыг сайжруулах химийн урвал явагдах боломжийг олгодог.

Сонгино

Сонгино нь сармисны нэгэн адил ардын анагаах ухаанд эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн. Энэ нь аллиумын гэж нэрлэгддэг хүнсний ногооны төрөлд багтдаг бөгөөд эдүгээ исэлдэлтийн эсрэг шинж чанараараа хорт хавдрын эсийн хөгжилд саад болдог хэмжээ эрдэмтэд үзсэн байна.

Сонгиныг их хэмжээгээр хэрэглэх нь уушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болох нь батлагджээ. Сонгино бол хорт хавдрын эсрэг флавоноид кверцетин агуулсан өөр нэг хүнс юм.

Брокколи

Брокколи гэх мэт ногоонд агуулагдах глюкозинат ба бусад нэгдлүүд нь хүрээлэн буй орчны хорт хавдар үүсгэгч бодисын үр дагаврыг саармагжуулж, уушгины хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг.

Уушгины хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй тамхи татдаг хүмүүс, уг ногоог хэрэглэдэг хэмжээнээс хамаарч уушгины хорт хавдраар өвчлөх магадлалыг 32-55% бууруулж болно.

Хэрэв та брокколи хэрэглэдэггүй бол дараах ногоог хэрэглээрэй.  

  • Цэцэгт байцаа
  • Цагаан манжин
  • Аругула
  • Кале
  • Watercress
  • Брюссель
  • Байцаа
  • Рутагага
  • Васаби
  • Манжин

Загас

Загасыг байнга хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай байдаг бөгөөд нэг судалгаагаар уушгины хорт хавдрын эрсдэлийг 21% -иар бууруулдаг болохийг тогтоожээ. Гэсэн хэдий ч ихэнх судлаачид загас ба уушгины хорт хавдрын түвшин хоорондоо уялдаа холбоотой болохыг батлахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай гэж үздэг.

Үүний зэрэгцээ, загасны найрлага дахь омега-3 тосны хүчил нь бүдүүн гэдэсний хорт хавдраас хамгаалдаг гэсэн нотолгоо байдаг. Омега-3 их хэмжээгээр агуулагддаг загас нь хулд, сэгсэр, майшинг, сардина, албакор зэрэг болно.

Омега-3 тосны хүчил нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, цус харвах өвчнөөс хамгаалдаг нь батлагдсан тул загасыг долоо хоногт хоёр удаа (жирэмсэн эмэгтэйчүүдэд долоо хоногт нэг удаа) хэрэглэхийг зөвлөж байна. Энэ нь хорт хавдрын эсрэг бие махбодийн ерөнхий чадамжид тусална.

Улаан чинжүү

Улаан чинжүү нь капсайцин хэмээх фитохимийн агууламжтай байдаг.  Апсаицин нь хорт хавдар үүсгэгч бодисонд хордсоны дараа хөгжлийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. /Хулгана дээр хийсэн туршилт/ Амьтны судалгааны үр дүнг хүмүүст шууд хэрэглэх боломжгүй байдаг ч улаан чинжүү нь таны хоолонд сайхан амт, өнгө нэмж өгөхөөс гадна эрүүл мэндээ хамгаалах сайхан арга юм.

Ногоон цай

Ногоон цай нь хүчтэй антиоксидант, эпигаллокатечин галлат (EGCG) агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдраас ихээхэн хамгаалдаг.

Бараг 100,000 хүнийг хамруулсан судалгаагаар ногоон цай хэрэглэх нь  уушгины хорт хавдрын өвчлөл бууруулна гэж үзжээ.

Цайны зөвлөгөө

Нимбэг нэмэхэд ногоон цай дахь чухал нэгдлүүдийн шингээлт нэмэгдэж, харин цөцгий (эсвэл бусад сүүн бүтээгдэхүүн) нэмэхэд эерэг нөлөөг нь багасаж болзошгүй юм.

Бууцай

Бууцай болон бусад ногоон навчит хүнсний ногоо нь С аминдэм, каротиноид, лютеин, фолийн хүчил, А аминдэм, К аминдэмээр баялаг бөгөөд хэд хэдэн судалгаагаар энэхүү тэжээллэг хүнс нь уушгины хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Бууцай нь тэжээллэг лютеинаар баялаг юм. Лютеин нь нүдний эрүүл мэндэд сайн бөгөөд бие махбодод антиоксидант үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ нь хүрээлэн буй орчны хорт хавдар үүсгэдэг бодисуудаас үүсэх чөлөөт радикалуудтай тэмцдэг байна.

Тахианы мах

Улаан мах, ялангуяа боловсруулсан мах нь хорт хавдрын эрсдэлтэй холбоотой байдаг бөгөөд үүнд өдөрт 100 грамм улаан мах тутамд уушгины хорт хавдар тусах эрсдэл 22% -иар нэмэгддэг.

Гэсэн хэдий ч тахианы мах нь үүний эсрэг байдаг ажээ. Тахианы мах хэрэглэх нь уушгины хорт хавдрын эрсдэлийг 10% бууруулдаг байна. Тахианы мах нь уургийн эх үүсвэр бөгөөд  хамгийн сайн ашиг тусыг хүртэхийн тулд органик махыг сонгоорой.

Улаан буудай

Тамхи татдаггүй 72000 гаруй хятад эмэгтэйг судалж үзсэн эмнэлзүйн судалгаагаар гэр, ажлын байран дахь  дам тамхидалтад  өртсөн эмэгтэйчүүд витамин ихтэй хоол хүнс хэрэглэвэл уушгины хорт хавдар тусах магадлал 47% -иар бага байгааг тогтоожээ.

Улаан буудай бол таны сонгож болох хамгийн өндөр витамин Е агуулсан (альфа-токоферол) эх үүсвэрүүдийн нэг юм. Бусад нь наранцэцгийн үр, бүйлс болно.

Хулуу

Хулуу нь бета-криптоксантин хэмээх бодис агуулдаг бөгөөд уушгины хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Үүнийг идсэнээр уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл 15% -иас 40% хүртэл буурдаг гэсэн тооцоо гарчээ.

Зарим судалгаагаар бусад хүнстэй харьцуулахад энэ бодисыг агуулсан хоол хүнсээр баялаг хоолны дэглэм барих нь тамхи татдаг хүмүүст онцгой ач тустай байдаг гэжээ.

Дахин хэлэхэд Е аминдэмийн нэгэн адил энэхүү орцыг нэмэлт тэжээлээр дамжуулан авахыг хичээдэг хүмүүст уушгины хорт хавдар тусах эрсдэл буурах биш харин нэмэгдэж магадгүй юм.

Халуун ногоо

Хорт хавдартай тэмцэх хоолны дэглэмд халуун ногоо чухал үүрэгтэй.

Ойрхи Дорнодын алдартай амтлагч болох Tumeric нь хорт хавдрын эсрэг шинж чанаруудтай. Үүнийг уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай хэмээдэг.

Розмарин зэрэг амтлагч нь эрүүл мэндэд хэд хэдэн ашиг тустай бөгөөд уушгины хорт хавдар тусах эрсдэлтэй урвуу хамааралтай болох нь тогтоогджээ. Судлаачид эдгээр халуун ногооны хандыг уушгины эрүүл мэндийг дэмжихэд ашиглаж болох талаар судалж үзсэн байдаг.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд