No menu items!
HomeОнцлохХүүхдийн танин мэдэхүйн ур чадварыг анхаарах нь яагаад чухал вэ?

Хүүхдийн танин мэдэхүйн ур чадварыг анхаарах нь яагаад чухал вэ?

-

Танин мэдэхүйн ур чадвар гэж юу вэ? Энгийнээр хэлбэл энэхүү хөгжлийн хэлбэр нь туршлага, мэдээллээс утга, мэдлэг олж авах чадварыг хэлнэ. Танин мэдэхүйн ур чадвар, хүүхдийн насжилттай холбоотой үйл явдлын талаар илүү ихийг олж мэдэх хэрэгтэй.

Танин мэдэхүйн асуудалд анхаарлаа яагаад хандуулах ёстой вэ?

Танин мэдэхүй нь зөвхөн мэдээлэл цуглуулж, боловсруулахаас ч илүү чухал зүйл юм. Үүнд шинэ мэдээллийг бодож, боловсруулж, ярих чадвар  багтана. Нэмж дурдахад танин мэдэхүй нь  шинэ мэдээллийг урьд өмнө олж авсан бусад мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт хийхэд хамаарна.

Жишээлбэл, хүүхдүүд төлөвшихийн хэрээр илүү өндөр түвшинд сэтгэх чадварыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэд мэдээллийг илүү чадварлаг боловсруулж, дүгнэлт хийж сурна. Өөрөөр хэлбэл тэдний сэтгэн бодох чадвар улам бүр сайжирдаг гэсэн үг.

Хүүхдүүд томрох тусам анхаарлаа төвлөрүүлж, мэдээллийг боловсруулж, илүү шүүмжлэлтэй сэтгэх чадвараа дээшлүүлэх ёстой. Танай хүүхэд тэгж чадаж байна уу? Танин мэдэхүйн ур чадвар нь хүүхдүүдэд санаа бодлын уялдаа холбоог ойлгох, шалтгаан, үр дагаврын үйл явцыг ойлгох, дүн шинжилгээ хийх чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог. Танин мэдэхүйн ур чадварыг бүхэлд нь хөгжүүлэх нь зөвхөн сургууль төдийгүй эцэг эхээс ихээхэн хамаарна.

Шалтгаан ба үр дагаврын харилцан хамаарлыг ойлгох нь хүүхдийг үе тэнгийнхний дарамтанд орох, буруу сонголт хийхээс урьдчилан сэргийлэх арга болдог. Тиймээс хүүхэд өсөх тусам эцэг эхчүүд улам нээлттэй байх шаардлагатай. Тэдэнтэй ярилцаж  хобби, сонирхдог зүйлийг нь хөгжүүлэхэд нь тусал. Жишээлбэл, байнга уулздаг хүмүүстэй нь нэг сургалтад суулгахын оронд өөр шинэ орчинд аваачих хэрэгтэй. Энэ нь тэдэнд өөр үзэл бодолтой хүмүүс байдгийг мэдрүүлээд зогсохгүй танин мэдэхүйн хувьд чухал ач холбогдолтой байх болно. Хэрэв тэд гэрийн даалгавраа хийхийн оронд видео тоглоом тоглодог бол маргааш нь математикийн хичээл дээр үзсэн асуулт хариултын дүн муу гаргах болно гэдгийг ойлгоход нь тусла.

Генетик ба Боловсрол

Хүүхдийн танин мэдэхүйн ур чадварыг хөгжүүлэхэд генетик нь тодорхой үүрэг гүйцэтгэдэг болохыг судалгаагаар тогтоосон боловч чадварыг дадлага, сургалтаар дамжуулан авч болно. ADHD гэх мэт эмгэггүй хүүхэд анхаарлаа нэг зүйлд бүрэн хандуулж сурах боломжтой. Сургуулийн өмнөх насны ихэнх хүүхдүүдийн анхаарал төвлөрөл 15 минутын хугацаатай байдаг. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийж дуусгах хүртэл тоглоом, зурагт гэх мэт анхаарал сарниулах зүйлээс хол байлгах хэрэгтэй.

Эцэг эх, багш, асран хамгаалагч нь хүүхдүүдэд уншсан үлгэр, хийсэн аялал, хийсэн зүйлсийнх нь талаар асуулт тавьж, ярилцах нь танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхэд нь туслах болно. Насанд хүрэгчид хүүхдийн туршлагын талаар асуух үед тэдний сэтгэн бодох, эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээний сэдлийг төрүүлдэг.

Хүүхдийнхээ танин мэдэхүйн ур чадварыг хөгжүүлэхгүй байх нь юунд хүргэх вэ?

Заримдаа хүүхдүүд насныхаа онцлогт тохирсон танин мэдэхүйн ур чадварыг эзэмшиж чаддаггүй. Бүх хүүхдүүд өөр өөр байдаг бөгөөд тодорхой насандаа танин мэдэхүйн хөгжүүлэлт авахгүй байх нь сурах, сэтгэх явцад нөлөөлдөг. Хэрэв та хүүхдийнхээ танин мэдэхүйн хөгжлийн талаар санаа зовж байгаа бол хүүхдийнхээ багш эсвэл эмчтэй ярилц.

Хэрэв танай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил удааширсан гэж үзвэл тодорхой алхмуудыг заалгах хэрэгтэй. Мөн сэтгэхүйн эмх замбараагүй байдал нь хөгжлийн ахиц дэвшилд нөлөөлж, сэтгэлзүйн хувьд өөрчлөлт авчирдаг. Тиймээс та хүүхдэдээ нэг удаа цаг гаргаад багштай  нь уулзаад үзээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд