No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдийн хөгжилд чухал ач холбогдолтой 6 төрлийн тоглоом

Хүүхдийн хөгжилд чухал ач холбогдолтой 6 төрлийн тоглоом

-

Пабло Неруда нэгэн удаа “Тоглодоггүй хүүхэд бол хүүхэд биш” гэж бичсэн байдаг. Хүүхдийн эмч нар тархины хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох тоглоомуудыг санал болгож байна. Америкийн социологич Милдред Партен Ньюхоллын боловсруулсан “Партений 6 төрлийн тоглоом”-ын задралыг энд орууллаа.

Энэ нь 2-5 насны хүүхдүүдэд хамаатай.

ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ

Нярай хүүхдүүд ийм тоглоомоор тоглох үед бүтээлчээр биеэ хөдөлгөдөг. Энэ бол хамгийн энгийн тоглоомын төрөл юм. Таны хүүхэд чөлөөтэй бодож, хөдөлж, төсөөлж чаддаг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд хөвсгөр сармагчин тавиад, шажигнадаг тоглоом бариулан саатуулдаг. Төрөл бүрийн бүтэцтэй, өнгөөр ялгагдах тоглоомыг сонгох хэрэгтэй. Хурц гэрэл эсвэл гэнэтийн дуу чимээ нь бяцхан үрийг цочроож магадгүй юм.

ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ

Энэ үед хүүхэд ганцаараа тоглодог. Энд бусад хүүхдүүд эсвэл насанд хүрэгчдийн үйлдлийг дурдаагүй болно. Энэхүү тоглоом нь хүүхдийн темпераментийг мэдэж авахад тусална. 1 настай хүүхдүүд бие даан тоглож сурдаг. Байгаль: хүүхдийн анхны бөгөөд хамгийн сайн тоглоомын найз юм.

Өөрт тухгүй байдал нь шинэ хүмүүстэй харилцаа, холбоо тогтооход саад болдог. Үүнээс сэргийлэхийн тулд багаас нь тоглох тоглоомоор нь дамжуулан хүүхэддээ аливаа зүйлд сэтгэл хангалуун байх ур чадварыг эзэмшүүлэх нь чухал юм.

Санал болгож буй тоглоом: Бага насны хүүхдэд аюулгүй тоглоом, номууд, ялангуяа амьтны зурагтай номууд, цаасан хайрцаг, гал тогооны хэрэгслүүд болон уран сэтгэмж шаардах тоглоомууд

ҮЗЭГЧИЙН ТОГЛОЛТ

Энэ төрлийн тоглоомууд бусад хүүхдийг ажиглах боломжийг олгодог ч өөрсдөө тоглодоггүй. Харин ажиглалтын үнсэн дээр даган дуурайдаг. Бусад хүүхдүүдтэй тоглох чадвар нь цэцэрлэг, сургууль дээрх харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол таны хүүхдийн хэрхэн яаж сурах вэ гэдгийг тодорхойлно. Энэ нь бусад хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Насанд хүрэгчдэд ч хамаатай.  Хүүхэддээ гитар тоглож үзүүлэхэд хүүхэд дуурайх болно.

Тоглоомын төрлүүд:  Цэцэрлэгжүүлэлт, хөгжим тоглох, таавар таалгах, зуны улиралд элсэн дээр тоглуулах гэх мэт.  

ЗЭРЭГЦЭЭ ТОГЛОХ

Энэ үед ижил тоглоом ашиглах ч хүүхэд бусад хүүхдүүдтэй хамтарч биш харин хажууд нь тоглодог. Тоглож сурах нь бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг. Энэ утгаараа зэрэгцээ тоглох нь хүүхэд бусад хүүхэдтэй харилцаа тогтоохоос өмнөх үе шат юм. Энэ үед ихэвчлэн “Тэднийх биш, харин минийх” -ээс болж муудалцах үе тулгардаг тул амархан хуваалцаж болох тоглоомууд хамгийн тохиромжтой байдаг.

Тоглоомын төрлүүд: Блокууд, наалттай ном, эвлүүлдэг тоглоом, зөөлөн материалтай олон ширхэгтэй тоглоомууд  

АССОЦИАТИВ ТОГЛООМ

Энэ үед хүүхэд бусад хүүхдүүдтэй тоглодог боловч хүүхдүүдийн нийтлэг зорилгод нийцүүлэн тоглолтоо зохион байгуулдаггүй.  Энэ үед нь хүүхэддээ урлагийн хангамж бэлдэж өгөх шаардлагатай. 3 орчим насны хүүхдүүд ерөнхийдөө жижиг тоглоомуудтай харьцах чадвартай болж, Лего болон эвлүүлдэг тоглоомд илүү сонирхолтой байдаг.  

Тоглоомын төрлүүд: Элс, баримлын шавар, урлагийн хэрэгсэл

ХОРШОО ТОГЛОХ

Эндээс багаар ажиллаж сурах  эхлэлийг харж болно. Таван настай хүүхэд нийтлэг зорилгоор бусадтай тоглодог. Тоглоомын хувьд энэ бол хөгжлийн эцсийн шат юм. Учир нь жүжиг тавих, спортоор хичээллэхээс үл хамааран энэ нь үндсэн зарчим байх болно. Хамтарч тоглох чадвартай, багийн ажиллагаатай хүүхэд бусдыг удирдан, манлайлж чаддаг. Харилцан уялдаа холбоо, харилцаа холбоо нь амжилтанд хүрэх үндэс суурийг тавьдаг.

Тоглоомын төрлүүд: Хүүхэлдэйн жүжиг, хөл бөмбөг, бүжиг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд