No menu items!
HomeХоол, шим тэжээлҮрэвсэл үүсгэдэг 6 төрлийн хүнс

Үрэвсэл үүсгэдэг 6 төрлийн хүнс

-

Үрэвсэл нь бие махбод нь гэмтэх, өвдөх үед өөрийгөө хамгаалах, эдгэрэлтийг өдөөж байдаг. Гэвч архаг, удаан үргэлжилсэн үрэвсэл нь чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалт зэрэг өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.

Бидний идэж буй зарим төрлийн хоол хүнс нь үрэвсэл, олон төрлийн эмгэгүүдийг үүсгэдэг байна.

 Сахар, фруктоз ихтэй эрдэнэ шишийн сироп

 Сахар нь 50% глюкоз, 50% фруктоз агуулдаг бол их хэмжээний фруктозтой эрдэнэ шишийн сироп нь 45% глюкоз, 55% фруктозтой байдаг. Сахар нь үрэвслийг нэмэгдүүлж улмаар өвчин үүсгэдэг. Нэгэн судалгаагаар сахарозын өндөр агууламжтай хоолоор хооллодог хулгануудад хөхний хорт хавдар үүсч, уушгинд тархаж байжээ. Сахар нь фруктозыг илүүдэл хэмжээгээр нийлүүлдэг тул хортой нөлөө үзүүлдэг. Их хэмжээний фруктоз нь таргалалт, чихрийн шижин, элэгний өөхлөлт, хорт хавдар, бөөрний архаг өвчинтэй холбоотой.  Судлаачид фруктоз нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлт хүчин зүйл болох судасны эндотел эсийн үрэвслийг үүсгэдэг гэж тэмдэглэсэн байдаг.  Сахрын агууламж өндөртэй хүнсэнд чихэр, шоколад, ундаа, бялуу, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, амтат боов, зарим үр тариа орно.

Транс тос

Үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Бидний өргөн хэрэглэдэг масло, маргарин зэрэг багтдаг. Сүү, маханд байдаг байгалийн гаралтай өөх тосноос ялгаатай нь үрэвслийг үүсгэж, олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, үргүйдэл, Алцхаймерийн болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог.

Транс өөх тос ихтэй хоолонд шарсан төмс, шарсан түргэн хоол, попкорн, чипс, майонез, маргарин,  үйлдвэрийн боорцог, бялуу, нарийн боов, вафли, печень, пирожки, зарим хуушуурууд, зарим чихэрүүд, түрхдэг шоколад зэрэг орно.

Зарим ургамлын болон үрийн тос

20-р зууны АНУ-д ургамлын тосны хэрэглээ 130% -иар өссөн байна. Зарим эрдэмтэд шар буурцгийн тос зэрэг нь омега-6 тосны хүчлийн агууламж ургамлын тоснууд нь үрэвслийг өдөөдөг гэж үздэг. Хэдийгээр хоолны дэглэмд омега-6 өөх тос зайлшгүй шаардлагатай байдаг ч барууны орнуудын  ердийн хоолны дэглэм нь хэрэгцээгээ бараг давуулж хангадаг.  Омега-3-ийн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул түүгээр баялаг загас, самар зэрэг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Цэвэршүүлсэн нүүрс ус

Цэвэршүүлсэн нүүрс устай бүтээгдэхүүн идэх нь үрэвслийг өдөөж болзошгүй  юм. Үр тарианы хадгалах хугацааг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулан цэвэршүүлэхдээ хамгийн шим тэжээлтэй хэсгийг хасдаг. Цэвэршүүлсэн нүүрс усанд зарим уураг агуулсан эндосперм л үлддэг. Энэ нь хоол боловсруулалтад чухал нөлөө үзүүлдэг эслэг агуулахаа болино гэсэн үг юм. Эслэг нь цагтгалан мэдрэмж төрүүлж, цусан дахь сахарын хяналтыг сайжруулж, гэдсэн дэх ашигтай бактерийг нэмгэдүүлж, өтгөн хаталтаас сэргийлэхэд тусалдаг. Судлаачдын үзэж байгаагаар хоол хүнсэн дэх цэвэршүүлсэн нүүрс ус нь гэдэсний үрэвсэлт бактерийн өсөлтийг өдөөж, таргалалт, гэдэсний үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.  Цэвэршүүлсэн нүүрс ус нь гликемийн индекс (GI) өндөр байдаг. GI-ийн өндөр агууламжтай хоол хүнс нь бага GI-тай харьцуулахад цусан дахь сахарын хэмжээг илүү хурдан нэмэгдүүлдэг.  Цэвэршүүлсэн нүүрс ус нь чихэр, талх, гоймон, нарийн боов, зарим үр тариа, жигнэмэг, бялуу, чихэрлэг ундаа зэрэгт ихээр агуулагддаг.

Согтууруулах ундаа

Нэг судалгаагаар согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст CRP-ийн үрэвслийн маркерын түвшин нэмэгдсэн байна. Их хэмжээгээр уудаг хүмүүсийн бүдүүн гэдэснээс хорт бодис ялгарч биед тархдаг тул эрхтнийг гэмтээхэд хүргэдэг үрэвслийг өдөөдөг.

Боловсруулсан мах

Боловсруулсан махыг хэрэглэх нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Боловсруулсан махны нийтлэг төрөлд хиам, гахайн мах, хиам, утсан мах, үхрийн мах зэрэг орно. Боловсруулсан мах нь энгийн махнаас илүү гликацийн эцсийн бүтээгдэхүүн (AGE) агуулдаг. Энэ нь өндөр температурт мах боловсруулах үйл явцад үүсдэг бөгөөд эдгээр нь үрэвсэл үүсгэдэг. Хиам, зайдас, гахайн утсан махнаас эхлээд нөөшилсөн болон ямар нэгэн химийн нэмэлтээр боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэжээ. Үүний дотроос бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх магадлал тун өндөр.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд