LOADING

Type to search

Гоо сайхан

Батга гарсан үед дараах зүйлсийг анхаар

Share

Арьсны зөв горим алдагдсан нь илүүдэл тос, үхсэн эсүүд үсний фолликулийг бөглөхөд гардаг батга болон бусад гэмтлээр тодорхойлогддог. Батга нь хар, цагаан зэрэг олон хэлбэртэй байдаг. Гэхдээ хамгийн хүнд хэлбэр нь илт харагдаж байдг ч арьсан дотор гүн гүнзгий ургаж, улайж хавдан овойлт үүсгэдэг.

Батгыг зөв эмчлэхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Бүү хүр

Батгыг шахах нь ямар ч үр дүнгүй байдаг: Та тос, нянг санамсаргүйгээр уутанцарруу нь илүү гүнзгий түлхэж болно. Энэ нь үрэвслийг нэмэгдүүлж, өө сэвийг улам ихэсгэх магадлалтай.

Батга шахах нь цорын ганц боломжтой тохиолдол бол өөрөө гарахын даваан дээр байгаа цагаан батга юм. Энэ тохиолдолд та үүнийг цэвэрхэн гараараа аюулгүй дарахад л болно. Сорви үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн газрыг цэвэр байлгаж, байгалийн жамаар эдгэрэх боломжийг олгоорой.

Үгүй бол эдгэрэх хугацаа уртасч, сорви үүсгэж болзошгүйг анхаараарай. Ялангуяа асуудалтай байгаа батганы тухайд арьсны эмчид хандана уу.

Арьсаа цэвэр байлгах

Арьсыг аль болох цэвэр байлгах нь үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал асуудал боловч хэт ширүүн цэвэрлэж болохгүй. Нүүрээ байнга угаах эсвэл үрж угаах нь сайнаас илүү их хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Цэвэрлэгээ

Батгатай арьсыг цэвэр байлгах нь чухал боловч маш их угааж, хуурайшуулж цочроож болохгүй. Нүүрээ цэвэрлэхдээ спиртгүй цэвэрлэгч хэрэглэж,алчуураар бус хуруугаараа зөөлөн иллэг хий. Бүлээн усаар зайлж, цэвэр алчуураар зөөлөн дарж хатаагаарай.

Өдөрт хоёроос илүүгүй удаа нүүрээ цэвэрлэ – сэрэхдээ болон унтахаасаа өмнө (хэзээ ч нүүрний будагтай унтаж болохгүй). Үл хамаарах зүйл: Хэрэв та биеийн тамирын дасгалын үеэр их хөлрөх юм бол хөлсөө зайлуулахын тулд нүүрээ аль болох хурдан угаана уу.

Гуужуулагч

Гуужуулагч нь таны арьсыг цочроож, үрэвсэл үүсгэдэг, мөн батганы оройг үрдэг. Та арьсаа хэтэрхий хүчтэй үрвэл улайж дараа нь түлэгдэх болно.

Харин зөөлөн гуужуулагч нь арьсны үхэжсэн эд эсийг тосоор дүүрэхээс өмнө арилгах замаар батгыг эмчлэхэд тустай байдаг. Долоо хоногт хоёр удаа зөөлөн гуужуулагчаар гуужуулахад хангалттай. Нүүрний зөөлөн сойз нь нян тээдэг бөгөөд батга үүсэх шалтгаан болдог. Тиймээс ямагт цэвэр байлгаарай.

Бүтээгдэхүүн сонгох

Батга арилгах эмчилгээг бүгдийг нь хийлгэх хэрэггүй. Өөртөө тохирсон хамгийн сайн эмчилгээг олоорой. Таны нүүрний арьсанд ямар төрлийн бүтээгдэхүүн таардаг болохыг мэргэжилтнүүдээс лавлах хэрэгтэй. Ямар ч бүтээгдэхүүн батгыг арилгах хүртэл хэдэн долоо хоног шаардагдах бөгөөд тэвчээртэй байж үр дүнг нь үзээрэй.

Эх сурвалж: verywellhealth

error: Content is protected !!