No menu items!
HomeХоол, шим тэжээлӨдөр бүр ногоон цай уухын ТАВАН ач тус

Өдөр бүр ногоон цай уухын ТАВАН ач тус

-

 Ногоон цай бол дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг ундааны нэг бөгөөд мянга мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн билээ. Ногоон цай тогтмол уух нь эрүүл мэндэд олон талын ач тустай гэж үздэг. Ногоон цайны таван ач тусыг хүргэж байна.

Ногоон цай нь тархины эрүүл мэндийг сайжруулдаг

 Ногоон цайны үндсэн орцуудын нэг бол кофеин юм. Кофеин нь тархинд аденозиныг хориглодог. Ингэснээр нойрмоглохоос сэргийлж, эрч хүчтэй байхад тусалдаг. Тиймээс олон хүмүүс сэргэг, оюун ухаан хурц байхын тулд кофеин хэрэглэдэг.

Тархинд аденозин хэмээх бодис ихээр ялгарснаар Альцгеймер, Паркинсон зэрэг танин мэдэхүйн процесс, ой санамжтай холбоотой өвчлөлүүд үүсдэг. Судалгаанаас харахад кофеины тогтмол хэрэглээ нь эдгээр нөхцлийг бий болгох эрсдлийг бууруулдаг байна. Ногоон цайны найрлага дахь кофеины хэмжээ кофеныхоос хамаагүй бага байдаг.

Ногоон цайнд L-theanine хэмээх амин хүчил агуулагддаг бөгөөд энэ нь стрессийг бууруулж, сэтгэл санааг өөдрөг байлгахад тусалдаг болох нь тогтоогджээ. Судалгаагаар кофеин ба L-теанины холимог нь ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулж,  сэтгэлийн түгшүүрийг бууруулснаар тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг харуулж байна.

2019 онд хийгдсэн нэгэн судалгаагаар ногоон цай уух нь тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан бөгөөд ногоон цай уудаг хүмүүс цай уудаггүй хүмүүстэй харьцуулахад танин мэдэхүйн үйл ажиллагаа өндөр, тархины зохион байгуулалт сайтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 2017 онд ногоон цайны ашиг тусын талаар хийсэн 21 судалгаагаар ногоон цай уух нь танин мэдэхүй ба тархины үйл ажиллагаанд тустай болохыг тогтоожээ.

Ногоон цай зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг

Ногоон цай нь зүрхний өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулснаар зүрхний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь тогтоогджээ. Цусны даралт ихсэлт нь зүрх судасны өвчлөлийн хамгийн түгээмэл хүчин зүйлүүдийн нэг юм. Судалгаанаас харахад ногоон цай хэрэглэх нь систолын болон диастолын даралтыг мэдэгдэхүйц бууруулдаг.

2006 онд хийгдсэн судалгаагаар долоо хоногт тав ба түүнээс дээш аяга ногоон цай уудаг хүмүүс хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх магадлал огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад 33% -иар бага байгааг харуулж байна.
Ногоон цай нь цусны даралт, чихрийн шижин гэх мэт зүрхний өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг үгүй хийдэг гэжээ. 

Ногоон цай нь холестерины хэмжээг бууруулахад тусалдаг

Катехин бол ногоон цайны гол орц юм. Катехинууд нь үрэвслийн эсрэг, гипертензийн эсрэг үйлчилгээтэй байгалийн антиоксидант бөгөөд энэ нь бие дэх холестерины түвшинг бууруулдаг.

2011 онд хийсэн 14 судалгаанд хийсэн дүн шинжилгээнээс харахад 10 жилийн турш өдөрт дунджаар хоёр аяга ногоон цай уух нь LDL холестерины түвшинг мэдэгдэхүйц бууруулсан байна. LDL холестеролыг муу холестерин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь артерийн судсанд товруу үүсгэж улмаар зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зарим клиник судалгаагаар ногоон цай уух эсвэл ногоон цайны ханд хэрэглэх нь  LDL холестериныг /муу холестрин/ бууруулж, HDL холестерины түвшинг /сайн холестрин/ ихэсгэдэг болохыг харуулж байна.

Ногоон цай нь ясны эрүүл мэндэд тустай

Ногоон цай нь ясыг бат бөх, эрүүл чийрэг байхад тусалдаг. Нэгэн судалгаагаар ногоон цай нь ясны сийрэгжилтийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тусалдаг хэмээжээ.

Цайны навч нь фтор агуулдаг тул ясны сийрэгжилтийг удаашруулахаас гадна флавоноид, фитоэстроген зэрэг ашигтай нэгдлүүдийг агуулдаг. Флавоноидууд ба фитоэстрогенууд нь ургамлын химийн бодис бөгөөд ясны формацийг бэхжүүлж, ясны эдийг задрахаас сэргийлдэг.

Ногоон цай нь арьсанд сайнаар нөлөөлдөг

Ногоон цай уух нь арьсанд олон давуу талтай. Ногоон цай нь epigallocatechin gallate (EGCG) хэмээх микроэлемент агуулдаг бөгөөд энэ нь арьсанд сайнаар нөлөөлдөг. Зарим судалгаагаар EGCG нь антиоксидант агуулдаг тул наранд түлэгдэхээс хамгаалдаг гэжээ. Мөн арьсны чийгшлийг нэмэгдүүлж, чийгийг хадгалж, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

Эх сурвалж: Insider

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд