No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨглөөний дасгалын 13 ач тус

Өглөөний дасгалын 13 ач тус

-

Дасгал хийхэд тохиромжтой цаг нь тогтмол хийх боломжтой цаг юм. “Зөв” цаг хугацаа нь амьдралын хэв маягаас шалтгаална. Гэхдээ өглөө дасгал хийх нь олон давуу талтай. Ач тусыг нь дурьдвал:

Анхаарал сарниулах зүйл бага

 Өглөөний дасгал нь ихэвчлэн анхаарал сарниулах зүйл багатай байдаг. Утасны дуудлага, мессеж, имэйл хүлээн авах магадлал багатай.  Анхаарал сарниулах зүйл бага байна гэдэг нь дасгал хөдөлгөөний идэвхид нөлөөлдөг.

Дулааны зохицуулга

Зуны улиралд өдрийн хамгийн халуун хэсэг нь 10-15 цагийн хооронд байдаг тул өглөө дасгал хийх нь илүү таатай байх болно. Энэ үеэр гадаа дасгал хийхээс зайлсхийхийг зөвлөж байна. Халуун өдрүүдэд өглөө эрт дасгал хийх  нь хамгийн тустай.

Хүнсний эрүүл сонголт

Өглөө эрт дасгал хийснээр өдрийн турш цог золбоотой байна.
2018 онд хийгдсэн нэгэн судалгаа явуулж, 2680 коллежийн оюутнуудад 15 долоо хоногийн дасгалын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд эрүүл хооллолтын хэв маягийг дэмжих болсон. Үүний үр дүнд дасгал хөдөлгөөн нь эрүүл хооллолтыг хэрхэн өдөөж болохыг олж мэдсэн.

Сэрэмжтэй байдал нэмэгдэх

Өглөөний дасгал нь бие махбодийн дааврын хэлбэлзэлд илүү тохирсон байж болох юм. Кортизол бол таныг сэрүүн, сэргэг байлгадаг даавар юм. Энэ нь ихэвчлэн стрессийн даавар гэж нэрлэгддэг боловч хэт их эсвэл бага байх үед л асуудал үүсгэдэг. Ерөнхийдөө кортизол өглөө ихэсч, орой буурдаг. Энэ нь өглөөний 8 цагийн орчимд дээд цэгтээ хүрдэг. Энэ үед дасгал хийвэл дааврын хэмжээг хэвийн байлгахад тусална.

Илүү их эрч хүч

 Тогтмол дасгал нь эрч хүчийг нэмэгдүүлэх, ядаргаа тайлахад маш сайн.  Идэвхитэй дасгал хөдөлгөөн нь хүчилтөрөгч, шим тэжээл нь зүрх, уушгинд дамжин очдог. Энэ нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

Төвлөрөх чавдар нэмэгдэх

Дасгалыг хэзээ хийхээс үл хамааран анхаарал төвлөрөл сайжирдаг. Гэхдээ хэрэв өдрийн цагаар анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байвал өглөөний дасгал чухал ач холбогдолтой.
Британийн Спортын Анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн 2019 оны судалгаагаар өглөөний дасгал нь анхаарал, болон шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг болохыг тогтоожээ.

Сэтгэл зүйн эерэг нөлөөлөл

  Хөдөлгөөн бол стрессийг арилгах байгалийн гаралтай арга юм. Дасгал хийх явцад тархинд  илүү их эндорфин ялгардаг. Мөн сэтгэлийн түгшүүр үүсгэдэг бодлоос сатаархад туслах давхар үүрэг гүйцэтгэдэг. Тухайн өдрийн өөдрөг төсөөллийг бий болгодог.

Жин хасахад тусална

Эрт дасгал хийх нь жингээ хасахад хамгийн тохиромжтой арга гэдгийг судалгаагаар тогтоожээ. Судлаачид өглөөний цайгаа уухаасаа өмнө дасгал хийх нь илүү их өөх шатаадаг гэж дүгнэсэн байна.

Хоолны дуршлыг хянах

Өлсгөлөнгийн даавар болох грелиныг багасгах замаар хоолны дуршлыг зохицуулахад тусалдаг. Дасгал хийсэн болон, дасгал хийгээгүй хүмүүст хоолны зураг харуулан судалгаа явуулсан байна. Өглөө дасгал хийгээгүй хүмүүсийн тархи хоолны зураг харуулахад хүчтэй хариу үйлдэл үзүүлж байсныг тогтоожээ.

Хөдөлгөөний идэвхи нэмэгдэнэ

Судалгааны дагуу өглөөний дасгал нь өдрийн турш илүү их хөдөлгөөнтэй байх эсэхтэй холбоотой байдаг. Хэрэв илүү идэвхтэй амьдралын хэв маягаар амьдрахыг хичээвэл өглөөний дасгал чухал ач холбогдолтой.

Цусан дахь глюкозын хянана

Дасгал хөдөлгөөн бол 1-р хэлбэрийн чихрийн шижин (T1DM) -ийг удирдах чухал хэсэг юм. Дасгал хийснээр гипогликеми буюу цусан дахь глюкозын хэмжээ буурдаг.  Өглөөний дасгал нь энэхүү өвчний эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Цусны даралтын менежмент

 Энэ нь цусны даралтыг байгалийн аргаар хянах хамгийн сайн арга юм. ӨГлөөний дасгал нь илүү үр дүнтэй.

Нойрыг сайжруулна

Эрт дасгал хийх нь чанартай нойроо авахад тусална. Өглөөний дасгал хийсэн хүмүүс гүн нойрондоо илүү их цаг зарцуулж, шөнийн цагаар сэрэх нь багасдаг.  Өглөөний нарны тусгал шөнийн цагаар мелатонины түвшинг нэмэгдүүлэхэд тусалдаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд