No menu items!
HomeЭрүүл мэндНүдний даралт ихсэх өвчин нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь...

Нүдний даралт ихсэх өвчин нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм

-

Жил бүрийн аравдугаар сарын 2 дахь Пүрэв гарагийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Cохролоос урьдчилан сэргийлэх олон улсын агентлаг  болон төрийн бус байгууллагууд хамтран хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг.

ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр ойролцоогоор 285 сая хүн харааны бэрхшээлтэй байна. Үүнээс 39 сая нь бүрэн хараагүй, 246 сая нь сул хараатай байна. Харин бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж буюу урьдчилан сэргийлж, эмчилж болох сохрол байдаг гэсэн мэдээ байна.Манай улсын хувьд 50-ээс дээш насныхны дунд 2012-2013 онуудын хооронд хийсэн зайсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаагаар 6,900 орчим хүн бүрэн сохор, 6,800-гаад хүн хүнд ба 36,700 хүн дунд зэргийн хараа сулралтай гэсэн тооцоо гарсан байна.

Үүнээс, 15 мянган хүн харааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна. Бүх сохролын 87.8 хувь нь сэргийлж болох 41.1 хувь нь эмчлэгдэх боломжтой ба 26.7 хувь нь нүдний анхан шатны тусламжийн, 20 хувь нь нарийн мэргэжлийн түвшинд сэргийлж эмчлэх боломжтой гэж тогтоожээ.

Шалтгаанаар нь авч үзвэл сохролт ба сул хараанд хүргэж байгаа гол шалтгааны тоонд эмчлэгдээгүй катаракт болон засагдаагүй гэрлийн хугарлын өөрчлөлтүүд ордог юм байна. Нүдний даралт ихсэх өвчин буюу глауком нь сохролын 2 дахь, эвэрлэгийн өөрчлөлтүүд 3 дахь гол шалтгаан юм байна. Чихрийн шижингийн үүдэлтэй нүдний хүндрэлийн талаарх тодорхой мэдээ байхгүй байна.

Гэхдээ судалгаагаар манай хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилд 2 дахин нэмэгдэж 2010 оны байдлаар 6.5 хувь болсон нь цаашид энэ өвчний гаралтай нүдний хүндрэлүүд нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд