No menu items!
HomeХүмүүсМУГЖ, дуучин Т.Баясгалангийн 2000 оноос хойших онцлох гэрэл зургууд

МУГЖ, дуучин Т.Баясгалангийн 2000 оноос хойших онцлох гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Баясгаланг онцолж байна. Түүний 2000 оноос хойших гэрэл зургийг хүлээн авна уу.

Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчхээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ.

2000 он. “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дууг дуучин С. Жавхлантай хамтран дуулав.

2001 он. “Насны хайр” дуу нь ихээхэн алдаршуулсан билээ.

2002 он. “Ботгоны дуу” хит болов.

2004 он. “Ботгоны дуу” цомгоо гаргаж, “Сүүтэй зүүдэн” тоглолтоо хийжээ.

2005 он. “Зөвхөн чамдаа” цомгоо гарган, тоглолтоо ч хийсэн байна.

2006 он. “Санах тусам” цомог,  “Бүүвэйн залбирал” тоглолтоо хийж үзэгчдээ баярлуулав.

2007 он. “Мөнхийн дэргэд ээж минь” цомгоо гаргажээ.

2008 он. “Арван тавны сар”,“Битгий мартаарай” нэртэй хоёр  цомог гаргасан байна. Мөн “Үнсэхэд нь ойрхон явъя даа” тоглолтоо толилуулжээ.

2009 он. “Баясгалан 2009” цомгоо гаргаж, Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Мөн МУГЖ Т.Баясгалан кёкүшюзан Д.Батбаяртай гэрлэсэн юм.

2010 он.  Ярилцлагын хэсгээс нь: “Тайзандаа, урлагтаа хайртай.  Гагцхүү бурхны ерөөлөөр учирсан сайхан ханиа дээдэлж, хүүгээ асарч халамжлах хэрэгтэй шүү дээ. Тэдэндээ цаг заваа зориулах ёстой үед нь харамгүй зориулах болно” хэмээж байжээ.

2016 он. МУГЖ дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аян санаачилж, малчдад туслав. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг мөн хийсэн билээ.

2017 он. Нилээн удаан урлагаасаа хөндийрсөн тэрээр”Golden Album” цомгоо гаргаж үзэгчиддээ бэлэг барив.Энэ цомогтоо малчны алдар, ижийн дуулал, үрийн ачлал, насны хайрыг магтан дуулсан хүмүүсийн сонсох дуртай 19 дуугаа багтаасан байна.

2019 он. Түүнийг 2020 оны сонгуульд нэр дэвшинэ хэмээн шуугиан гарсан ч хэвлэлийн төлөөлөгч нь албан ёсоор дэвшихгүй гэдгийг нь мэдэгджээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд