No menu items!
HomeГоо сайханБатганы сорвийг арилгахад тустай 7 хүнс

Батганы сорвийг арилгахад тустай 7 хүнс

-

Батганаас болж арьс, түүний доорх эд эс гэмтдэг. Бие махбод энэ эвдрэлийг арилгахыг хичээж коллаген үүсгэдэг. Хэрэв биед хэт бага эсвэл хэт их коллаген бий болвол сорви үүсдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчил батганы сорвитой тэмцэх олон аргыг санал болгодог ч хамгийн хялбар бөгөөд байгалийн гаралтай арга бол өөрийгөө амттай, эрүүл хоол хүнсээр эмчлэх явдал юм. Гэрэлт арьсны түлхүүр бол тэжээллэг, тэнцвэртэй хооллолт. Батганы сорвийг багасгах, эрүүл мэндэд тустай хоол хүнсийг танилцуулж байна.

1. Хулуу

Яагаад: Хулуу нь ниацин, фолат, А, В бүлгийн амин дэм, цайрын эх үүсвэр юм.

Ямар үйлчилгээтэй вэ: Ниацин ба фолат нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, эсийн шинэчлэлтийг сайжруулж, батгыг эмчлэхэд тустай. Хулууны үр нь цайр агуулдаг бөгөөд энэ нь гормоны хэмжээ, тосны нийлэгжилтийг хянахад тусалдаг. Мөн арьсны эдгэрэлтэнд тусалдаг. А аминдэм нь батганы сорвийг багасгахад тусална.

2. Кале

Яагаад: Кале нь С, К витаминаар баялаг бөгөөд зэс, төмрийн сайн эх үүсвэр юм.

Ямар үйлчилгээтэй вэ: Кале дахь витамин, эрдэс бодис, антиоксидантууд нь гиперпигментацийг бууруулж, арьсны өнгийг жигд болгоход тусалдаг. Витамин К нь таны арьсны хар толбыг багасгах үйлчилгээтэй. Төмөр нь шарх, сорви, түүний дотор батганы сорви, толбо зэргийг арилгахад түргэсгэдэг.

3. Нимбэг

Яагаад: Нимбэгний шүүс нь байгалийн гаралтай эм юм. Унжсан арьсыг чангалж, толботой тэмцэнэ.

Ямар үйлчилгээтэй вэ: Нимбэгний хальс нь таны арьсанд хамгаалалтын болон антикарциногенийн нөлөө үзүүлдэг флавоноид агуулдаг. Өдөр бүр нимбэгний шүүстэй аяга бүлээн ус уух эсвэл салат зуушинд  хэрэглэх нь эрүүл, гэрэлтсэн арьстай болоход тань тусална.

4. Амтат төмс

Яагаад: Амтат төмс нь ретинол ба бета-каротин агуулдаг.

Ямар үйлчилгээтэй вэ: Таны бие бета-каротиныг А аминдэм болгон хувиргадаг. Энэхүү витамин нь ихэвчлэн чөлөөт радикалуудаас үүдэлтэй өнгө, үрэвсэл, бөглөрсөн нүхний эсрэг арьсны хаалт болдог. Ретинол нь гиперпигментаци, батга, нарийн үрчлээ, сорвины эсрэг тэмцдэг тул олон гоо сайхны бүтээгдэхүүний гол орц юм. Үнэтэй тос худалдаж авахын оронд хоолондоо амтат төмс нэмж ретинолын анхны хэлбэрийг эдлэх боломжтой.

5. Папайя

Яагаад: Папайя нь папаин хэмээх хоол боловсруулах ферментээр баялаг.

Ямар үйлчилгээтэй вэ: Папайя нь арьсны үхэжсэн эд эсийг гуужуулах, нүх сүвийг бөглөх, батганы сорвийг арилгахад тусалдаг. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, ирээдүйд хуурайшхаас сэргийлнэ.

6. Цэцэгт байцаа

Яагаад: Цэцэгт байцаа нь С аминдэмийн гайхалтай эх үүсвэр бөгөөд гистидин хэмээх хүчирхэг амин хүчил юм.

Ямар үйлчилгээтэй вэ: Гистидин нь таны арьсыг хортой хэт ягаан туяанаас хамгаалж улмаар үүссэн нөсөө толбыг арилгана. Витамин С нь чөлөөт радикалуудаас үүдэлтэй аливаа гэмтэлтэй тэмцэж, таны биед төмрийг шингээж, шарх, сорвийг эдгээдэг.

7. Quinoa

Ямар үйлчилгээтэй вэ: Витамин В3 нь ниацинамид гэж нэрлэгддэг тул батга, rosacea, тэр ч байтугай экземаас болж цочрол, үрэвсэлтэй байгаа арьсыг тайвшруулахад тусалдаг. Экиностероидууд нь quinoa-д байдаг элемент бөгөөд батганаас болж үүссэн сорвийг арилгахад тусалдаг. Энэ нь арьсыг сэргээж, цочролыг багасгадаг.

Эдгээр хүнсний аль нь танд хамгийн их таалагддаг вэ? Батганы сорвитой тэмцэх өөр аргыг та мэдэх үү?

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд