No menu items!
HomeМонгол брэндС.Долгорсүрэн: Бүтээгдэхүүнүүд маань бүгд шар тосны агууламжтай

С.Долгорсүрэн: Бүтээгдэхүүнүүд маань бүгд шар тосны агууламжтай

-

Бүтээлч, үйлдвэрлэгчдийг оролцуулдаг “Монгол бренд” булангаараа хүний биед олон төрлийн ашиг тустай шар тосыг арьс, гоо сайхны бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болгон ашиглаж байгаа “Ялам” /Yalam/ брендийн үүсгэн байгуулагч С.Долгорсүрэнтэй ярилцлаа.  

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаагаа хэрхэн олсон бэ?

-Анх энэ төрлийн бүтээгдэхүүн сохирхогч бас хэрэглэгч л байсан. Органик бүтээгдэхүүн хэрэглэхийг боддог өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хийгээд хэрэглэчихдэг байсан. Энэ төрлийн органик бүтээгдэхүүн хийдэг мэргэжлийн хүн надад бизнесийн санал тавьж, зааж зөвлөсөн ба хамтарч хийх саналыг хүлээн авч, нөхрийнхөө дэмжлэгтэйгээр эхэлж байсан юм. Одоо бол бүх зүйлийг эхнээс нь олон дахин давтаж, туршиж, судлаж бүгдийг л ганцаараа хийж байна. Анх эхэлж байсан үеийнхтэй харьцуулвал бүх бүтээгдэхүүний орц найрлага, хэмжээ, бүтээгдэхүүний чанар улам л сайжирсаар байгаа. Хүн бүрт л хийхийг хүссэн дотроо боддог нэг зүйл бий. Гол нь бодох биш хийж эхлэх нь чухал юм билээ.

-Судалгааг хэр сайн хийсэн бэ?

-Мэдээж бүтээгдэхүүндээ ашиглаж буй түүхий эдээ маш сайн мэдэж байх хэрэгтэй. Түүхий эдийн органик чанарыг алдагдуулахгүй ашиг шимийг нь гаргахын тулд хоорондоо зохицох  технологийг маш сайн гаргаж ирэх нь чухал.  Арьсанд түрхэж байгаа бүтээгдэхүүн амаар орж байгаа хоол яг ижилхэн хүний биед цусанд очиж нөлөөлөх тул арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдэрлэх технологийг маш сайн судалж гаргасан байгаа.

Бусад бүтээгдэхүүнүүдээс юугаараа онцлог байх вэ гэдгийг бодсоны эцэст дотоодын түүхий эдүүдийг судалж үзэхэд шар тос, сүүлний тос, жамц давс, чацарганы тос зэрэг нь хүний арьсанд тэжээл өгөх чийгшил өгөх мөн дээр нь олон төрлийн витамин агуулагдаж байдгийг  эрдэмтэд судлаад тогтоочихсон  байдаг. Ашигтай түүхий эдийг ямар нэгэн нэмэлт хольцгүйгээр өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн болгож яагаад болохгүй гэж бодсон учраас шар тостой савангаар эхэлж байсан.

Манай бүтээгдэхүүний бусдаас ялгарах гол онцлог нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас шар тосыг ашиглаж байгаагаараа онцлог юм.

-“Yalam” гэдэг нэр ямар утгатай вэ?

-Цэцэг дэлгэрч, жимс ургадаг мөнх ногоон бут мод байдаг. Үргэлж дэлгэрч цэцэглэж байхыг хүсч өгсөн нэр. Халуун оронд ургадаг тус модны жимс нь өндөрт ургадаг тул нарнаас хүний биед хэрэгтэй бүхий л амин дэмийг үр жимсэндээ шингээж авсан байдаг. Энэ утгаараа ч тэр их сонин содон, гоо сайхны бүтээгдэхүүний нэрэнд тохирох юм гэж тус нэрийг сонгосон.

-Шар тос хүний биед сайн гэдгийг хүмүүс мэддэг. Харин арьс, гоо сайханд ямар нөлөөтэй байдаг вэ?

-Бүтээгдэхүүнээрээ дамжуулаад хүмүүсийн арьсыг эрүүл байлгахаас гадна арьсаар дамжуулаад эрүүл мэндэд ашиг  тустай амин дэмүүдийг өгөх зориготой. 100 граммд тооцогдох шар тосонд агуулагддаг бодисын 99 хувь нь тослог, омега3, омега6, омега9 байдаг.

Нүүрс ус байхгүйн дээр илчлэг өндөртэй. Витамин А, Е-гийн агууламжтай. Тосны хүчил ихээр агуулагддаг тул арьсны үрэвсэл, арьсны тууралт харшилд сайнаар нөлөөлдөг. Ямар нэгэн харшил өгдөггүй. Арьсанд үзүүлэх нөлөө нь арьсыг нөхөн төлжүүлэх, чийглэг гэрэлтсэн арьстай болох, хөгшрөлтөөс сэргийлэх гээд олон ашиг тустай.

Шар тос нь өөрөө хадгалагдах чанар нь хоёр жил байдаг. Тиймээс бусад бүтээгдэхүүн шиг амархан муудах мөн ямар нэг бодистой урвалд орохгүй. Шар тосны найрлаганд байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдаг тул арьсандаа өдөр тутамдаа хэрэглэснээр дархлаа дэмжигдэнэ, харшил өгдөггүй гэдгийг онцолж бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болгон ашигладаг.

– Шар тостойгоос гадна өөр ямар орц найрлагатай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна вэ?

– Бүтээгдэхүүнүүд маань бүгд шар тосны агууламжтай. Мөн жамц давс, чацарганы тос, тухайн жимс ургамлын үр хальснаас шахаж гаргасан амин тосуудыг авч хэрэглэдэг. Савангаас гадна биеийн гуужуулагч, биеийн тос, ванны давс, ванны бөмбөлөг нийт 13 нэр төрлийн бүтээгдэхүүн гарсан байна.

– Бүтээгдэхүүний онцлог нь юу вэ?

– Бүх бүтээгдэхүүн маань хадгалалтыг уртасгагч парабен бодисгүй мөн химийн гаралтай өнгө, үнэр оруулагч агуулаагүй. Эх орныхоо цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд таатай, арьсанд тэжээл өгөх болон эрүүл мэндэд ач тустай гэдгээрээ онцлог. Шар тостой ванны давс нь цэвэр жамц давс бөгөөд шар тос, чацарганы тос агуулсан. Энэ нь хүний алжаал ядаргааг сайн тайлахын зэрэгцээ биеийн хорыг гадагшлуулах, арьсыг өнгөлөг, зөөлөн сайхан болгодог. Савангийн хувьд сайн технологиор боловсруулж байгаа учраас бусад саван шиг урсах, нялцайх зүйл байхгүй. Тийм учраас удаан хэрэглэгдэнэ. Биеийн гуужуулагч нь цэвэр кофе, бор сахар, E витамин, шар тос зэрэг найрлагатай бөгөөд байнга хэрэглэснээрээ арьсны биржгэр, целлют арилгах үр дүнтэй гээд тоочоод байвал онцлог их бий /инээв/.

-Хөгшрөлтийн эсрэг саван гэж байна. Үүнийхээ талаар ярихгүй юу?

– Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болон лавандартай савангууд нь глицериний болон витамины агууламж өндөртэй савангийн суурин дээр арьсанд тэжээл өгөх амин дэмүүд мөн гелорины хүчил нэмж өгснөөр арьсанд маш сайн чийгшил өгдөг. Өдөр тутамдаа хэрэглэхэд арьсны хялгасан үрчлээг арилгана.

– Бизнесийн зарчим юу вэ?

Бизнесийн ерөнхий зарчим бол ашгийн төлөө байдаг ч бидний хувьд хэрэглэгчийн төлөө гэсэн зарчим баримталж бүх бүтээгдэхүүнээ хэрэглэгчээ бодож л гаргадаг. Аль сайн гэсэн бүхнийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглаж хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг 100% байлгахийг л хичээж ажилладаг.  Мөн шударга байх зарчим. Энэ бүтээгдэхүүн маш сайн гэж судалгаа шинжилгээнд оруулахаасаа өмнө худалдаалж байгаагүй. 13 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ Мэргэжлийн хяналтын газрын төв лабортороор шинжлүүлсэн. Шинжилгээний хариу байх ёстой орц найрлага зохих хэмжээн, арьсанд цочрол харшил үзүүлэхгүй болох нь баталсан. Бүх зүйлсээ ном журмын дагуу чанартай хийгээд явахад хэрэглэгч манай бүтээгдэхүүнийг сонгоно гэж бид үздэг.

-Тулгардаг бэрхшээл юу байдаг вэ?

– Савлагаа маш хүндрэлтэй байсан. Сав баглаа боодол хийдэг газар дотооддоо байдаггүй. Хятадаас захиалдаг. Дотооддоо ийм төрлийн үйлдвэрлэлтэй болвол ийм төрлийн бизнес эрхлэгчдэд мэш дэмтэй байх болов уу.

-Бүтээгдэхүнүүдээ хаагуур борлуулдаг вэ? 

– Хүүхдэд зориулсан биеийн тос, шар тос, сүүлний тос, чацарганатай саван зэргийг Histore онлайн худалдааны сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Мөн 10-р хорооллын Номин супермаркет, ТБД андуудад борлуулж байгаа. Органик бүтээгдэхүүн учраас хадгалалт маш чухал. Нарны тусгалаас хол, сэрүүн нөхцөлд хадгалах ёстой байдаг. Тиймээс хадгалалтын горимыг сахиж цөөн тоогоор хүргэдэг. 

-Зорилгоосоо хуваалцаач?

– Ойрын болон хэтийн маш олон зорилго байна. Мэдээж нэгэнт үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм чинь үйлдвэрийн байраа өргөжүүлэх, олон хүнийг ажлын байраар хангасан Монголд төдийгүй дэлхийд танигдсан Монгол брэнд болохыг зорьно. Зах зээлд танигдсан, нийгэмдээ үр ашгаа өгсөн өргөн хүрээний компани болгохыг зорин бүх зүйлсийг зохих журмын дагуу хийгээд явж байна. Дээрээс нь бүтээгдэхүүнийг маань хэрэглэж чадахгүй амьдралын боломж тааруу хүмүүст ч мөн хүргэхийг зорьдог доо.

Бүтээгдэхүүний хувьд гэвэл харшилтай хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндэд нь сөрөг нөлөөгүй, ач тустай бүтээгдэхүүн гаргахыг зорьж судалгаагаа эхлүүлээд байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад харшилтай хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна. Үүнийг дагаад эцэг эхчүүд маань аль үнэтэй сайн гэсэн бүтээгдэхүүнийг их хэрэглэх болсон. Тэдгээр нь химийн орц найрлагатай учраас эргээд хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Хүмүүс тэр бүр анзаардаггүй ч цаашдаа ямар нөлөөтэйг бодох хэрэгтэй санагддаг.

Одоохондоо эхлээд удаагүй байгаа ч цаашдаа орц найрлага чанараа сайжруулаад гадны зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Гол түүхий эдийг маань гадныхан орлуулж чадахгүй. Хамгийн сайн бүтээгдэхүүнийг хэрхэн хийх вэ гэдэг дээр маш их судлах, суралцах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

ФЕЙСБҮҮК ХУУДАС: https://www.facebook.com/yalambrand

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд