No menu items!
HomeЭрүүл мэнд“Хүүхдийг ханиад хүрсэн үед дур мэдэн антибиотик өгөх нь суулгалт өвчин үүсгэх...

“Хүүхдийг ханиад хүрсэн үед дур мэдэн антибиотик өгөх нь суулгалт өвчин үүсгэх эрсдэлтэй”

-

Хоолойн өвдөлт” сэдвийн хүрээнд Гэгээн Ар Үр эмнэлгийн хүүхдийн их эмч н.Балжинням зөвлөж байна.

-Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын  замын өвчлөл нэмэгддэг. Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчин гэж юуг хэлэх вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Томуу, томуу төст өвчин гэдэг нь сүүлийн хоногийн хугацаанд 38 хэм буюу түүнээс дээш хэмтэй халуурах, ханиалгах эмнэл зүйн шинж тэмдгээр илэрдэг. Олон төрлийн үүсгэгч нөлөөлдөг. Амьсгалын замын цочмог халдвар гэдэг нь ерөнхий нэр томьёо. Үүнд томуу, томуу төст өвчин, хоолой залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг олон төрлийн өвчлөлүүд багтана.

-Хоолойн өвдөлтийн шалтгаан нь юу вэ, ихэвчлэн даарснаас үүдэн хоолой өвддөг гэх ерөнхий ойлголттой байдаг.

-Хоолойн өвдөлт үүсгэгч нь өөр өөр байдаг. Нэгдүгээрт, томуу, томуу төст өвчний шалтгаантайгаар хоолой улайж, үрэвсэж өвдөж болно. Хоёрдугаарт, хоолойн бие даасан өвдөлт. Хоолойн өвдөлтийн үүсгэгч нь ангина болон вирусын гаралтай байдаг.  Хоолой, залгиур нь цусны судсаар баялаг мөн хүний дархлааны эрхтэн юм. Бид юм яриад сууж байхад нян бактериуд агаараар дамжин залгиур руу орж байдаг. Нян бактерийн хамгийн түрүүнд шүүж, устгаж байдаг нь хоолойны мах буюу гүйлсэн булчирхай. Хэрэв үйл ажиллагаа нь алдагдах юм цусны судсаар дамжин нянгийн урсгал бусад эрхтнүүдэд дамждаг. Хоолойн ангина зүрхэнд, үе мөчинд орчихож гэнэ гэж ярьдаг нь үүнтэй холбоотой.

-Хоолойн махаа авахуулах гэж яриад байдаг. Гэтэл хоолойны мах хүний дархлааны эрхтэн юм байна шүү дээ.

– Нас нь тохиромжтой юм уу, жилдээ хэр давтамжтай өвддөг гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалаад мэргэжлийн эмчид хандан хоолойны махыг авахуулах эсэхийг шийднэ. Гүйлсэн булчирхайн үрэвслийг цааш хүндрүүлэхгүй байх бүрэн боломжтой. Чих хамар хоолойн эмчид хандаж заавар, зөвлөгөө авч байх шаардлагатай. Хоолойн өвдөлтөд үүсгэгчээс гадна нөлөөлөх олон хүчин зүйлс бий. Тухайлбал, манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, улирал шилжих үед буюу хавар намрын улиралд даарсантай холбоотойгоор хоолой өвчилдөг.

-Хоолойны махаа авахуулсны дараа хоолой өвдөх үү?

-Идээлэхгүй ч даарах, ханиад хүрэх зэрэгтэй холбоотойгоор улайх, үрэвсэх тохиолдлууд байж болно.

-Хоолой улайж, үрэвсэх нь ямар шалтгаантай вэ, хүүхдийн хоолой өвдөхөөр л эцэг эхчүүд дур мэдэн антибиотик өгөх гээд байдаг шүү дээ.

-Вирусын гаралтай хоолойн өвчин тэр бүр идээлдэггүй. Улайж, үрэвсдэг. Антибиотик хэрэглэхгүй нэг сар болсны дараа хөөмийн арчидасын шинжилгээ өгч байж үүсгэгчийг тодорхойлуулах шаардлагатай. Антибиотикийг дур мэдэн хэрэглэхийн оронд шинжилгээ өгч, түүндээ тохирсон эмийн эмчилгээг хэрэглэх нь чухал юм. Антибиотик нь өвчин үүсгэгч нян, бактерийг устгахын зэрэгцээ бидний бие махбодод хэрэгцээт бактериудыг давхар устгадаг. Хоол боловсруулахад оролцдог бактеруудыг устгаснаар суулгалт өвчин хоёрдогчоор үүсдэг.

-Ханиалгахгүй, хамраас шингэн нус гарах нь ямар шалтгаантай вэ?

-Эцэг эхчүүд энэ тохиолдолд тохирсон эмчилгээг хийдэггүй. Хүүхдийн хамраас шингэн нус гардаг байснаа өтгөн ногоон болж байгаа нь нянгийн халдвар хүндэрч байгаагийн илрэл. Цэцэрлэгийн наны хүүхдүүдийн нус гоожихыг тоохгүй, эмчлэхгүй удах нь чих хамрыг холбосон нарийн сувагт хүндрэл үзүүлдэг. Улмаар чихний хэнгэргэн хальсны дотор талд үрэвсэл үүсгэж, дунд чихний идээт үрэвсэл буюу бидний ярьдгаар чихний булаг болж хүндэрдэг. Мөн хүндэрсэн тохиолдолд гамрит үүсгэх эрсдэлтэй.

-Бага насны хүүхэд жилдээ олон удаагийн давтамжтайгаар хоолой нь идээлэх тохиолдолд яах ёстой вэ?

– Жилдээ гурав буюу түүнээс дээш давтамжтайгаар хоолой идээлж, өвдөх юм бол гүйлсэн булчирхай буюу хоолойн махыг авахуулах заалттай байдаг. Бусад амин чухал эрхтэн рүүгээ халдвар дамжуулах эрсдэлтэй бол энэхүү голомтыг таслахаас өөр аргагүй.

-Хоолой өвдөх, ханиад хүрэхээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?

-Ханиад томуу 200 гаруй вирусээр үүсгэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ дулаан хувцаслах, хэрэв хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд илчлэг сайтай хоол хүнс өгч, гэртээ, дулаан байлгах шаардлагатай. Ихэвчлэн 2-4 насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилдөг. Ханиад хүрсэн тохиолдолд харах хүнгүй учир эм өгөөд л цэцэрлэгт нь явуулдаг. Энэ нь ханиад хүндрэх шалтгаан болдог. Дэлхий дахинд ханиад томуугаар өвчилсөн хүүхдийн 50-60 хувь нь хүндэрдэг, уушгины хаталгаа үүсдэг гэж үздэг учир гэртээ, дулаан байлгаж, илчлэг сайтай хоол хүнсийг хангалттай өгөх нь чухал юм.  

Эх сурвалж: “Хүүхдийн эмч сонсож байна” нэвтрүүлэг

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд