No menu items!
HomeОнцлохХодоод, 12 хуруу гэдэсний шархлааны үеийн эмчилгээний хоол

Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны үеийн эмчилгээний хоол

-

Эмчилгээний хоолны дэглэмийн заалт

Энэхүү хоолны дэглэмийг дараах тохиолдолд баримтална. Үүнд:

• ходоод болон арван хоёр хуруу гэдэс ний шархлаат өвчний хурц болон хурц биш сэдрэлтийн дараах эдгэрэлтийн үе

• ходоодны архаг үрэвсэл /гастрит/-ийн хурц бус сэдрэлтийн дараа ходоодны шүүс ялгаралт өндөр, эсвэл хэвийн байх үе

• эдгэрэлтийн шатандаа явж байгаа ходоодны хурц үрэвслийн үе.

Хоолны дэглэмийн зорилго

Бүрэн дүүрэн хооллолтыг хадгалахтай зэрэгцэн ходоод гэдэсний замыг цочроохоос сэргийлэх, ходоодны хөдлөх болох шүүс ялгаруулах функцийг хэвээр хадгалах

Хоолны дэглэмийн ерөнхий тодорхойлолт

Уураг, өөх тос, нүүрсусны агуулга болон илчлэгийн хэмжээгээрээ физиологийн хувьд бүрэн дүүрэн хоолны дэглэм юм. Ходоодны шүүсийг хүчтэй ялгаруулагч, салст бүрхэвчийг нь цочроогч, шингэцтэй муутай ходоодонд уддаг бүтээгдэхүүн, хоолыг хязягаарлсан. Хоолыг гол төлөв үрэгч /тёрк/ дээр жижиглэн, ус, эсвэл ууран дээр бэлдэнэ. Зарим хоолыг хатуу өнгөр үүсгэлгүйгээр жигнэнэ. Загас болон ширхэг жижигтэй махыг хэрчиж болно. Давсны хэмжээг нэг их бишээр багасгасан. Хүйтэн, эсвэл халуун хоолыг бүрэн хассан. Өдөрт 5-6 удаа бага багаар хооллоно. Унтахын өмнө сүү ууна.Хоолны дэглэмийн химийн найрлага ба илчлэгийн хэмжээ

Энэхүү хоолны дэглэм нь дараах найрлагатай: уураг-90-100 грамм /60% нь амьтны гаралтай/, өөх тос -100 грамм /30% нь ургамлынх/, нүүрс ус -400-420 грамм, хоолны давс 10-12 грамм, шингэн-1-5 литр. Хоолны дэглэмийн илчлэг -2800-3000 ккал.

Хэрэглэвэл зохистой ба хэрэглэж болохгүй бүтээгдэхүүний жагсаалт

Талх ба гурилан бүтээгдэхүүн

Зөвшөөрсөн:Дээд болон 1-р гурилын талхыг хонуулж, эсвэл хатаасан байдалтайгаар. Хуурай бискивит, хуурай печенье. Долоо хоногт 1-2 удаа сайтар жигнэсэн хөөлтгүй жижиг талх /булочка/, алимтай, чанасан мах, эсвэл загас, өндөгтэй жигнэсэн пирожки, аарцтай ватрушка.

Хориглосон: Хөх тарианы талх, бүх төрлийн шинэ талх, сүү, өндөг, масло зэрэг орцтой үелсэн болон исгэгчтэй бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн.

Шөл

Зөвшөөрсөн:лууван, төмсний чанасан шөлөн дээр жижиглэн үрсэн ногооны шөл, сайтар жижиглэсэн овъёос, хүүхдийн будаа зэргээр хийсэн сүүн шөл, жижиглэж үрсэн ногоо нэмсэн вермишель, урьдчилан ялз чанасан тахиа, үхрийн мах нэмсэн зутан шөл, хүүхдийн будаан дээр үрж жижиглэсэн жимс хийсэн шөл. Шөлний гурилыг эхлээд бага зэрэг зэрэг хатаана. Шөлийг цөцгийн тос, сүү өндөгний зутангаар амтлаж болно.

Хориглосон: Мах, загасны өтгөн шөл, мөөгний болон ногоон чанасан өтгөн ус, щи, борщ.

Мах, шувуу

Зөвшөөрсөн: Өөхгүй, булхигүй, булчингийн хальс, шувууны арьс. Үхэр хонины өөхгүй, гахайн цул махыг ууранд болгосон, чанасан хоол. Ууранд болгосон котлет, зутан, чанасан мах. Чанасны дараа, духовканд жигнэж болгосон махтай хоол.Чанасан хэл, элэг.

Хориглосон: өөхтэй, булхитай мах, консерв, утсан мах.

Загас

Зөвшөөрсөн:Тослог багатай, чанасан, эсвэл ууранд болгож, жижиглэсэн мах.

Хориглосон:Тослог, давсалсан загасны мах, консерв.

Сүүн бүтээгдэхүүн

Зөвшөөрсөн: Сүү, цөцгий. Хэт исээгүй тараг. Исэглэн бус аарц, цөцгий. Хурц бус жижиглэж үрсэн сыр, монгол бяслаг.

Хориглосон: Хэт исэглэн сүүн бүтээгдэхүүн, хурц, давстай сыр. Цөцгийг хэт ихээр хэрэглэх хэрэггүй.

Өндөг

Зөвшөөрсөн: Өдөрт 2-3 удаа. Чанасан /гүйцэд болгохгүй/ өндөг, ууранд жигнэж болгосон омлет.

Хориглосон:Гүйцэд болтол нь чанасан өндөг, шарсан өндөг.

Будаа

Зөвшөөрсөн:Цагаан будаа, оъвёос, хүүхдийн будаа. Сүү, усанд чанасан, шингэн каш. Ууранд болгосон пудинг, суфле, Вермишель, чанасан гоймон.

Хориглосон:Шош, эрдэнэ шиш, шар будаа.

Хүнсний ногоо

Зөвшөөрсөн: Төмс, лууван, хүрэн манжин /свекл/, өнгөт байцаа, бага хэмжээгээр ногоон вандуйг. Усанд чанаж, эсвэл ууранд болгосон, жижиглэсэн хэлбэртэй. Исэглэн бус болсон томат 100 грамм хүртэл.

Хориглосон:Байцаа, манжин, сонгино, шпинат, өргөст хэмх /огурцы/, давсалсан дарсан бүх төрлийн хүнсний ногоо, мөөг, ногооны консерв.

Хачир

Зөвшөөрсөн:Чанасан ногоо, чанасан мах, чанасан загасны салат. Чанасан хэл, элэгний нухаш, хилим загасны /осетрын/ түрс, хурц биш сыр, өөхгүйгээр утсан давсгүй гахайн мах.

Хориглосон:бүх төрлийн хурц, давсалсан хачир, консерв, утсан мах.

Үр жимс, чихэрлэг хоол, амттан

Зөвшөөрсөн:жижиглэн үрсэн, чанасан, жигнэсэн жимс, жимсгэнэ. Нухаш, кисель, мусс, цэлцэгнүүр, компот /жимсийг нь жижиглэсэн/. Сүүн кисель, цөцгийн крем. Элсэн чихэр, зөгийн бал, исэглэн биш чанамал /варенье/, зефир, пастил.

Хориглосон:исэглэн, гүйцэд боловсроогүй, эслэгээр баялаг жимс жимсгэнэ, үрж жижиглээгүй хатаасан жимс, шоколад, зайрмаг.

Сүмс халуун ногоо

Зөвшөөрсөн:гурилыг нь хууралгүйгээр бэлдэж, цөцгийн тос, цөцгий хийсэн сүүтэй сүмс, ногооны болон сүү ногооны сүмс. Укроп, ванилин, корица зэрэг амтлагчдыг бага хэмжээгээр хийж болно.

Хориглосон:Махан, мөөгний, томатны сүмс, горчиц, перецийг хориглоно.

Ундаа

Зөвшөөрсөн: шингэн цай, сүүтэй цай, шингэвтэр какао, сүүтэй кофе, жимсний чихэртй шүүс, нохойн хошууны ханд.

Хориглосон: хийжүүлсэн бүх төрлийн ундаа, квас, хар кофе.Өөх тос

Зөвшөөрсөн:давслаагүй цөцгийн тос /масло/, шар тос. Хоолонд нэмэх хэлбэрээр ургамлын тос.

Хориглосон: бусад бүх төрлийн өөх тосыг хориглоно.

Эдгээрийг ашиглан хийсэн №1 хоолны дэглэмийн цэсний жишээ

1-р өглөөний хоол: дутуу чанасан өндөг, жижиглэж үрсэн агшаасан сүүтэй будаа, сүүтэй цай.

2-р өглөөний хоол: чихэртэй жигнэсэн алим.

Үдийн хоол: жижиглэж үрсэн овъёосны сүүтэй шөл, луувангийн нухаштай ууранд чанасан бөөрөнхий мах, жимсний мусс.

Ажлын дараах хөнгөн хоол: нохойн хошууны ханд, сухарь буюу хатаасан талх

Оройн хоол: чанаж сүүний сүмсээр бүрж жигнэж болгосон загас, төмсний нухаш, сүүтэй цай

Унтахын өмнө: сүү.

1-р өглөөний хоол: дутуу чанасан өндөг, жижиглээгүй сүүтэй будаа, сүүтэй цай

2-р өглөөний хоол: исэглэн биш аарц, нохойн хошууны ханд

Үдийн хоол: төмстэй вегетариан шөл, чанаж хэрчсэн мах, чанасан лууван, жигнэж зөөллөсөн хатаасан жимсний компот

Ажлын дараах хөнгөн хоол: сухарик, улааны буудайн хивэгний ханд

Оройн хоол: сүүн сүмстэй чанасан загас, лууван алимны рулет, сүүтэй цай

Унтахын өмнө: сүү

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд