No menu items!
HomeЭмч зөвлөж байнаВ.Нямцэнгэл: Тэмбүүгийн халдвар жил бүр нэмэгдэх хандлагатай байна

В.Нямцэнгэл: Тэмбүүгийн халдвар жил бүр нэмэгдэх хандлагатай байна

-

Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдсээр байгааг АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, доктор В.Нямцэнгэл хэллээ.

Тэрбээр “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байна. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байна.

Тэмбүү өвчин халдвартай хүнээс хүнд халддаг. Ингэхдээ тэмбүү өвчтэй хүний цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшилж, тэдгээрээр бохирлогдсон эд зүйлсээр ховор тохиолдолд халдварлах боломжтой байдаг. Гэхдээ голчлон хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох үед дамждаг.

Үүнээс гадна бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр тэмбүү өвчин дамжих боломжтой. Түүчнлэн халдвартай ээж жирэмсний үедээ шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлээгүйгээс хүүхдэд халдаж, төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэдэг.

Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгснөөр тэмбүүгийн халдвартай эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв ямар нэг эрсдэлд өртсөн гэж үзвэл Улаанбаатар хотод ХӨСҮТ, өрхийн эмнэлэг, аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж байгаа.

Тэмбүү өвчнийг эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэснээр бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ дууссаны дараа давтан хяналтын шинжилгээг эхний жилдээ улирал тутамд, хоёр дахь жилээс зургаан сар тутам ийлдэс судлалын шинжилгээ сөрөг болох хүртэл эмчийн хяналтад байна. Уг өвчнөөр дахин өвдөж болдог учир хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, арьс гэмтээх үйлдлүүд хийхээс зайлсхийх байдлаар тэмбүүгийн халдвараас урьдчилсан сэргийлэх боломжтой” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд