No menu items!
HomeНийгэмХНХЯ: Малчдын НДШ-ийн 50%-ийг төр хариуцна. Энэ зохицуулалт хувьдаа малтай төрийн албан...

ХНХЯ: Малчдын НДШ-ийн 50%-ийг төр хариуцна. Энэ зохицуулалт хувьдаа малтай төрийн албан хаагчдад хамааралгүй

-

“Нийгмийн даатгалын багц хууль”-ийн талаар мэдээлэл өглөө.

 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд ажил хийхэд хүндрэлтэй байдаг.

Хүүхдээ асарч байгаад дараа нь тэтгэвэргүй, тэтгэвэр тогтоолгох нөхцөл нь бүрдэхгүй байх асуудал үүсдэг. Иймд дээрх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж ирсэн.

Түүнчлэн малчны шимтгэлийн 50 хувийг төр таван жилийн хугацаанд хариуцах заалтыг оруулсан. 

Малаа маллаж, мал аж ахуйгаар амьдралаа залгуулж, хөдөө амьдарч буй малчдын тухайд хуулийн зүйл заалт хамаарна. Гэхдээ малчин өөрөө заавал шимтгэлийнхээ 50 хувийг төлсөн тохиолдолд төр 50 хувийг нь хариуцна. Хэрэв малчин өөрийн 50 хувийг төлөөгүй бол төр үлдсэн хувийг хариуцахгүй.

Хэрвээ малчид таван жил 50 хувийн шимтгэлээ төлөөд цааш үргэлжлүүлэн таван жил шимтгэл төлөөд явбал Нийгмийн Даатгалын Сан (НДС)-нд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна. Ингэснээр малчид НДС-аас тэтгэвэр авах хөшүүргийг бий болгох зорилгоор хуулийн төсөл оруулж, батлагдсан” хэмээв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд