No menu items!
HomeUncategorizedТаваас 500 сая хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожно гэх мэт хуурамч мэдээлэлд...

Таваас 500 сая хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожно гэх мэт хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа

-

Олон нийтийн цахим сүлжээнд “Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр “Тийм” гэж бичээрэй.

Амжилт хүсье”, “Өнөөдөр 100 жилд нэг тохиодог азтай өдөр “Азтай” гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах азтай байх болно, найзын хүсэлт илгээнэ үү”, “Ялагч 5,000,000-аас 500,000,000 хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожих болно”.

“Иргэн бүр Төв банкны гэр бүлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой тул чатаар мэдээлэл аваарай гэх мэтээр хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд иргэд олноороо “Тийм”, “Ок”, “Азтай”, “Мэдээлэл авъя” гэж хариу үйлдэл үзүүлж, хувь чатаар мэдээлэл солилцох хүсэлт тавьжээ.

Хил хязгааргүй цахим орчинд гадаад нэршилтэй хуурамч хаягуудаас иргэний хувийн мэдээллийг авч нэвтрэх нэр, нууц үг, цаашлаад банкны данс, карт зэрэгт хууль бусаар нэвтэрч иргэдийг залилах үйлдэл олон улсад өдөр бүр явагдаж байна.

Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллага хэзээ ч иргэд рүү олон нийтийн цахим сүлжээгээр холбоос линк, нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг авахыг хүссэн асуумж илгээж, харилцдаггүй болно. Иймд энэ мэт хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд