No menu items!
HomeЭмч зөвлөж байнаО.Солонго: Улирлын томуу нь жил бүрийн 10-р сараас эхлэн дараа оныхоо 3-р...

О.Солонго: Улирлын томуу нь жил бүрийн 10-р сараас эхлэн дараа оныхоо 3-р сар хүртэл үргэлжилдэг

-

Ханиад, шуухинаа, томуугаас хэрхэн сэргийлэх тухай Анагаах ухааны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонго мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Амьсгалын замын халдвар үүсгэгч хэдэн төрлийн вирус байдаг вэ?

Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг.  Томуу нь томуугийн А, В, С хүрээний вирусээр үүсгэгдэх бөгөөд вирус нь хүйтэн, чийг багатай орчинд удаан хугацаанд амьдрах чадвартай, эмгэг төрүүлэгч шинж чанартай юм. Улирлын томуу нь жил бүрийн аравдугаар сараас эхлэн дараа оныхоо гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг.

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

Томуугаас сэргийлэх гол арга нь гараа сайтар угаах, амны хаалт тогтмол хэрэглэх, зөв ханиаж найтаах зэрэг юм. Үүнээс гадна унтаж амрах, шингэн зүйлийг бага хэмжээгээр ойр ойрхон уух хэрэгтэй.

Бага насны хүүхдийг зөв асрах нь чухал. Тодруулбал, дулаан хувцаслах, илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс идүүлэх, идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нь зүйтэй.

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн тул хүүхдүүд амны хаалтаа тогтмол зүүж, сургууль цэцэрлэгээсээ тарж гэртээ ирмэгцээ гараа савандаж угаан, амаа сайтар зайлах нь зүйтэй. Ингэснээр ханиад томуугаас тодорхой хэмжээнд сэргийлж чадна.

Томуугийн вакцины талаар мэдээлэл өгнө үү. Вакцин хийх тохиромжтой хугацаа нь хэзээ вэ?

Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт гэж үздэг. Гэхдээ энэ нь 100 хувь сэргийлнэ гэсэн үг биш бөгөөд томуу туссан тохиолдолд хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой.

Эрсдэлт бүлгийн хүн амд тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, 65 ба түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон нягтрал ихтэй газар ажилладаг хүмүүсийг тооцож, томуугийн вакцинд заавал хийлгэх шаардлагатай гэж үздэг.

Томуугийн вакцин хийлгэсний дараагаар хүний биед олдмол дархлаа хоёр долоо хоногийн хугацаанд байж, тогтдог. Иймд вакциныг аравдугаар сараас хийж эхлэх нь тохиромжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд